gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

53 "настай" ч тохижилтоороо гайхагдсан цэцэрлэг

А.Наранцацрал
Боловсрол
2013-09-11
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Боловсрол
2013-09-11

-Аливаа байгууллагын хэрхэн явах нь удирдлагаасаа шууд шалтгаалдаг-

Хашаан дотроо сайхан зүлэг модтой, хүүхдийн тоглоомын талбай, сурч хөгжих орчинг ая тухтай болгон засч тохижуулсан улсын цөөн цэцэрлэгүүдийн тоонд Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэг орно.

Хажуугаар нь явахад энэ цэцэрлэгт л хүүхдээ өгчих юмсан гэсэн бодол танд эрхгүй төрөх биз ээ.

1960 онд байгуулагдаж, өдгөө 53 дахь намартайгаа золгож байгаа ч цэцэрлэгийн өнөөгийн өнгө төрх эрхлэгчтэй нь салшгүй холбоотой.

Хийсэн юмтай хүн ярих юмтай байдаг юм билээ. Жижигхэн зүйлд ч сэтгэлээсээ хандаж, ажилсаг хөдөлмөрч зан чанараараа энэ байгууллагыг дөрөв дэх жилдээ удирдаж яваа есдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Баярсайхантай ярилцлаа.

-Танай хажуугаар явахад их сайхан тохижуулалттай харагдаж байна. Анх хараад хувийнх уу, улсын цэцэрлэг үү гэж эргэлзэж байлаа?
-Анх 2009 онд энэ цэцэрлэгт эрхлэгчээр орохдоо хамгийн түрүүнд хашаагаа янзалъя гэж бодсон. Газар шигдчихсэн хашааг нь дээшээ босгож, тоосго суурилуулж өгсөн. Үүнийг барихдаа мэргэжлийн чадварлаг хүмүүс авчруулж, “Нэгэнт хийж байгаа юм чинь аятайхан хийсэн шиг хийе. Бас хотын төвд байрладаг цэцэрлэг учраас сайхан тохижуулъя” гээд зассан.

Халцгай, шороо пургисан газар байсан учраас хашаагаа янзалчихаад зүлэг тарьсан. Ерөөсөө 2009 оноос хойш өнөөг хүртэл дотор, гаднагүй иж бүрэн хөдөлгөсөн дөө. Өөрийнхөө өрөөнөөс эхлээд яаж засвар хийдгийг хүнд мэдрүүлье, хийвэл аятайхан хийе, өнгө үзэмжтэй, хүн харахад сайхан байх хэрэгтэй гэж янзаллаа.

-Хашаандаа бас мод тарьсан харагдаж байна?
-Зүлэг тарьсныхаа дараагийн жилээс мод тарьж эхэлсэн. Дандаа сайхан цэцэглэдэг голт бор, сарнай, монос, гацуур зэрэг сайн чанарын өөрөөсөө энерги өндөр гаргадаг, агааржуулалт сайн солилцдог моднууд байгаа. Бас өмнө нь тарьсан байсан улиасыг  арчилдаг. Доороос нь шохойжуулж, хорхой шавьжнаас хамгаална. Энэ хавар “шинэ мод авч тарь” гэхэд нь би “манай цэцэрлэг мод тарих газаргүй ээ” гэсэн хариу өгсөн дөө.

Хүн харахад тарих газар байгаа юм шиг хэрнээ хүүхдийн цэцэрлэг учраас тэдний гадаа тоглох талбайн орчны стандарт гэж байдаг. Хүүхдэд чөлөөтэй гүйж харайх талбай,тоглоомууд байрлуулсан байх ёстой.

Дараа жилээс нь хашаагаа тоглоомжуулсан. Тоглоомыг манай зэрэгцээ орших “Хишиг төв” компаниас ивээн тэтгэж авч өгсөн юм. Хажуугийн цэцэрлэгээ өнгө үзэмжтэй болгоё гээд бас манай гадна фасадыг ноднин хийж өгсөн. Улсын төсөв мөнгөөр  хийж өгөхгүй ч гэсэн өөрсдийн боломжоор манай цэцэрлэгийн өнгө үзэмжийг заслаа. Ингээд жилээс жилд жаахан жаахнаар тордож өнөөдөр өдий зэрэгтээ хүрсэн нь та бүхэнд таалагдсан байна гэж бодлоо.

-Хүүхдийн сурах орчныг ч тохилог болгож?
-Би энд ирсэн жилээ дотор талдаа иж бүрэн засвар хийсэн. Анги танхимынхаа будгийг өөрчиллөө. Энэ жил гэхэд гурван ангийн хана таазыг буулган, бүгдийг нь замасктаж шохойдож янзалсан. Бас бүх ангийнхаа гэрлийг сольж, орчин үеийн гэрэлтүүлэгтэй болгож, орой үдэш ангиуд гадна талаасаа  ч аятайхан харагдахуйц болсон. Бас хашаандаа ч гэрэлтүүлгийн шон, үүдний довжооны плитанаас эхлээд бүгдийг нь засварлаж хийсэн.

-Жил болгон засвар хийдэг үү?
-Жил бүр засвар хийдэг. Энэ жил гурван ангид нэлээн өндөр засвар хийсэн. Ялангуяа гал тогоонд хоол унд хийдэг учраас, уур савсайж, цан ихтэй байдгаас жил болгон засвар хийх шаардлага гардаг. Мөн хоёр ангид хүүхдэд таарсан намхан угаалтуур суулгасан. Хуучин цагийн юмыг солиход доод трубанаасаа эхлээд таардаггүй учраас трубаг нь ч мөн татаж гаргаж сольсон. Энэ бүгдийг хийхэд манай цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдийн сэтгэлээр мөнгө санхүүгээр тусламж үзүүлж өдий зэрэгт хүрлээ.

-Хоёр ангийн ариун цэврийн өрөөний тохижуулалт их анхаарал татлаа?
-Чингэлтэй дүүргийн “Тогтвортой амьжиргаа” төслөөс арав арван сая, нийлээд 20 сая төгрөгөөр манай хоёр ангийн ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулсан. Энэ урд талын замыг ч “Хишиг” төвөөс засч өглөө. Орчноо аятайхан болгохын зэрэгцээ, үр хүүхдийн төлөө сайн сайхан үйлс хийх нь эргээд буян болно гэдэг үүднээс хийж өгсөн болов уу.

Бас манайд “Ньютел” компаниас маш их хөрөнгө оруулалт хийсэн. Хүүхдүүдэд гоо зүйн боловсрол олгох чиглэлээр манай хөгжмийн танхимыг иж бүрэн тоноглож, ямар ч хөгжим тоглоход бэлэн болгосон. Түүнчлэн бүх багш нар компьютертэй болж, интернэтэд холбогдсон байгаа.

-Цэцэрлэгийн зүгээс хүүхдийн соёл хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?
-Манай цэцэрлэг өөрөө “Боловсролын хамтын ажиллагаа” нийгэмлэгийн “Алхам алхмаар” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төсөл, “Монголын хөгжлийн төв”-ийн Зан төлөвшлийн хөтөлбөрт хамрагдсан. Тухайн байгууллагууд цэцэрлэгийн үйл ажиллагаа, ерөнхий тохижилтыг өөрсдөө судалдаг. Ингээд ноднин манай цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчин тохижилт сайн байна гээд япончууд сонгож авсан.

Тэр төсөлд хамрагдсанаар манай цэцэрлэг иж бүрэн номын сантай болсон. Манайд ширээ сандал, ном товхимол иж бүрнээр нь бэлэглэсэн. Ингээд хүүхдүүдтэйгээ номоор харилцах, ном гэрээр уншуулах болсон. Номын сангийн дүрэм журмын дагуу бүх номоо каталогижуулж, эцэг эхчүүдэд карт нээж, тэр картаараа ном түгээж уншуулдаг болсон юм.

-Хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийн судалгааг бид байнга авдаг. Хавар бид эцэг эхчүүдийнхээ дунд нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагааг нээлттэйгээр цэцэрлэгийнхээ хашаан дотор явуулж, багш нар өөрсдийн тайланг тавьж, шинэлэг хийсэн юмаа гаргахын зэрэгцээ эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг авсан байгаа. Тэгэхэд эцэг эхчүүдийн сэтгэл ханамж маш өндөр байсан.

-Харьяаллын хувьд танай цэцэрлэг хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-2013 оны тавдугаар сард хамран сургах тойргийг тогтоож өгсөн. Яг харьяаллынхаа хүүхдүүдийг авбал ачааллын хувьд гайгүй боломжийн. Хамран сургах тойрогт байгаа хүүхдүүдээ авбал 300 гаруй хүүхэд авна. Энэ жилийн тухайд хуучин явж байсан хүүхдүүдээ авч байгаа ч буурахгүй л байна.

Шинээр нэмэгдэж байгаа цэцэрлэг байхгүй, харин ч Чингэлтэй дүүрэгт цэцэрлэг татан буугдаж байгаа учраас чадлынхаа хэрээр энэ жил авлаа. Дээрээс “та хэд минь жаахан зүтгээдэхээрэй. Ирэх жилээс нэмж цэцэрлэг барина” гэсэн болохоор хамтарч ажиллаж байгаагийн хувьд ингээд ажиллаж байна.

-Нэг ангид дунджаар хэчнээн хүүхэд суралцаж байна?
-50-иад хүүхэд байгаа. Бага анги нь 40 орчим хүүхэдтэй. Ирц ерөнхийдөө ес, аравдугаар сард их өндөр байдаг. Манайх найман бүлэгтэй цэцэрлэг гэхэд өдрийн нийт ирц 370-аас буухгүй.

-Ийм өндөр ачаалалтай ажиллаж байгаа багш нар цалин хөлсдөө сэтгэл ханамжтай байж чаддаг болов уу?
-Цалин хөлсийг цаанаас нь тогтоосон дүрэм журмын дагуу өгч байгаа.“Миний цалин бага байна, нэмье” гээд орж ирэхээр би нэмж чадахгүй. Өөр цэцэрлэгт очоод ч бас л нэмж чадахгүй шүү дээ. “Энэ цэцэрлэг дээр би ганцаараа 40-50 хүүхэдтэй ажиллаад байгаа юм биш” гэж бүгд мэдэж байгаа. Өөр цэцэрлэгт очсон ч адилхан учраас эндээ олон жил ажилласан, дассан сурсан газраа ажиллая гэдэг.

Он удаан жил үр хүүхдүүдийг нь өсгөөд өгчихсөн учраас эцэг эхчүүд нь багшдаа талархаж явдаг. Дараа дараачийн үе удам нь бас л нөгөө багшдаа хүүхдээ өгье гэж орж ирдэг. Энэ болгон багш хүний сэтгэл зүйн сайхан хүндэтгэл юм л даа.

Хүний нялх 40-50 хүүхдийг бүтэн өдөржин харж байна. Багш нар илүү цагийн цалин авдаг хэрнээ тэднээс эрт ирж, орой харьдаг туслах багш нар илүү цагийн нэмэгдэл авдаггүй. Энэ тал дээр нэлээд анхаарч байгаа, өөрчлөлт хийнэ, ээлжийн багштай болгоно гэх зэргээр яригдаж л байна. Яваандаа сайхан болох байх аа.

Багш нарын хувьд  бүгд олон жил ажилласан туршлагатай. Ямар ч анги, ямар ч насны хүүхэд авахад бэлтгэгдсэн. Мэргэжлийн хувьд өндөр чадвартай. Эцэг эхчүүдтэй харилцах харилцааны соёлтой, багшийн ёсзүйг өндөр барьж явдаг. Тийм учраас ажлын өндөр амжилттай байдаг даа.

-Ярилцсанд тань баярлалаа.    

Та холбоотой мэдээнээс фото сурвалжлагыг үзнэ үү.

 А.Цацрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан