Герман элчингийн эсрэг талд “Гацуурт” компанийн барьж байгаа 14 давхар орон сууцны барилгыг бариулахгүй хэмээн оршин суугчид шүүхэд ханджээ.
Тухайн зөвшөөрөлгүй гэх барилгыг хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр очиж үзэж оршин суугчидтай уулзана гэсэн боловч очсонгүй.
Харин барилга дотроо “Гацуурт”-ын Л.Чинбат захирал, хашаан гадна талд оршин суугчдын төлөөлөл цугларсан байлаа.
Л.Чинбат захирал “Одоогийн УИХ-ын дарга З.Энхболдыг ТӨХ-ны дарга байхад энэхүү газрыг 2002 онд дуудлага худалдаагаар 55 сая төгрөгөөр худалдаж авсан. Нэг давхар байшин байсныг буулгаж бид барилгынхаа подвалд халаагуур байрлуулж эргэн тойрны айлуудыг дулаанаар хангахаар тохиролцож энэхүү барилгаа эхлүүлсэн. Барилга баригдаж дуусаагүй ч бид подвалд халаагуур байрлуулж энэ өвөл айл өрхүүдийг дулаанаар хангасан. Гэтэл иргэд подвалд тэсэрч дэлбэрэх газ, халаагуур байгаа энэ тэр гээд шүүхэд гомдол гаргаад манай барилгыг зогсоосон” хэмээн ярилаа.
“Намайг ингэж дарамталж мөнгө авах гээд байх шиг байгаан. Байрнаасаа өг гэж хүртэл хэлсэн. Би энэ барилгыг барьсан бариагүй ч байр өгөх ч үгүй. Энэ барилгаас болж төрийн албаны 10 гаруй хүн ажлаасаа халагдсан. Мэргэжлийн хяналт холбогдох байгууллагуудаас хүн ирээд шалгаад зөв дүгнэлт гаргахаар л хахууль авсан энэ тэр гээд гомдол гаргаад ажлаас нь халуулчихдаг. Би лав 20-30 удаа шүүхэд дуудагдсан. Шүүх хурал нь болохоор оршин суугчид нь өөрсдөө очдоггүй. Үүнээс болж шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Нэг барилга барих гэж арав гаруй жилийн нүүр үзэж байна. Би Засаг дарга ирнэ гэхээр 500 км-ын замыг шөнөжин явж иртэл ирсэнгүй ” хэмээн Л.Чинбат захирлын хувьд нэлээд бухимдалтай байлаа.
Оршин суугчдын төлөөлөл бол харин Л.Чинбат захирлаас шал өөр зүйлийг ярилаа.
2002 онд Л.Чинбат дуудлага худалдаагаар зөвхөн 222,3 метр квадрат талбай бүхий хоёр амбаар худалдаж авсан.
Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойрууд байрлах орон сууцны долоон байр, 199 өрх, 1594 хүн ам, таван дамжин хэрэглэгч 63 аж ахуй нэгжийг ус дулаанаар хангадаг Нийслэлийн өмчийн барилга, тоног төхөөрөмжний газар байсан.
Гэтэл 2006 оны 256 тоот захирамжаар газрын тухай заалт зөрчиж 794 метр квадрат болгон нэмэгдүүлсэн.
Барилгын зураг төсөл, техникийн нөхцөл зэрэг зөвшөөрөлгүй баригдаж байсан.
2012 оны есдүгээр сарын 5-нд зөвшөөрөлгүй баригдаж байгаа гэсэн мэдээлэл гарсны дараагаар хууль бусаар техникийн нөхцөл баримт бичгүүдийг хагас дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн гэдгийг оршин суугчид хэлж байлаа.
Оршин суугчдын хувьд цонх хаасан, автомашины зогсоол хаасан, гараашны хаалга хааж барьсан, халуун хүйтэн ус байнга тасарч байгаа хэмээн ярилаа.
Нийслэлийн захиргааны шүүхэд гомдол гаргачихаад яагаад шүүх хуралд яагаад очихгүй байгааг тодруулахад “СӨХ-үүдийн Удирдах зөвлөлийн 4-5 хүн шүүх хурал товлогдохоор очдог. Нэхэмжлэгч талуудын үндэслэл тодорхой биш гээд шүүх хурлыг хойшлуулаад байгаа. Л.Чинбат захирлын хувьд ингэж худлаа хэлж байгаад гайхаж байна. Бид заавал энэ барилгыг нураалгах болно. Хэн ч гэсэн насаараа нар, салхи үзэхгүй амьдрахыг хүсэхгүй биз дээ” хэмээн оршин суугч Н.Бумбар ярилаа.
Эмх замбараагүй олгосон газар олголт,зөвшөөрөл зэргээс үүдэлтэй оршин суугч барилгын компанийн зөрчил үүгээр дуусахгүй биз ээ.
У.Бадамцэцэг