gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энхтөгсийн Оюунболд эргэн ирлээ

Спорт
2018-10-22
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2018-10-22
Энхтөгсийн Оюунболд эргэн ирлээ

Өнгөрөгч бямба гарагт 2018-2019 оны үндэсний бөхийн улирлын анхны 256 бөхийн барилдаан боллоо. Хэдий барилдаан хомс, монгол бөхийн өнөөгийн байдал ороо бусгаа байгаа ч бөхчүүд бэлтгэл сайтай байгаа нь харагдлаа. Тус барилдаанд 25 улсын цолтон барилдлаа. Залуу начин Б.Даваа-Очир хоёрын даваанд өвдөг шороодлоо. Барилдаан Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний нэрэмжит, Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны өдөрт зориулан зохион байгуулсан билээ.

ЗАРИМ БӨХИЙН ЦОЛ ЧИМЭГ БАТАЛГААЖЛАА

Өнөө жил дөрвийн давааны оноолт зөрчсөн, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөх барилдуулсан, тойргийн цолтой бөх барилдуулсан, зургаан аймаг, хоёр дүүргийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн цол чимгийг хүчингүйд тооцон, баталгаажуулаагүй байсан юм.

Харин Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлийн санаачилгаар энэ сарын 19-ний өдөр шинэ цолтнуудын цолыг баталгаажуулж, цол чимэгтэйгээ энэхүү барилдаанд хүч үзлээ. Тиймээс энэ барилдааныг албан бус нээлт гэж хэлэх үндэстэй юм. С.Очирбат хурц арслан, П.Өсөхбаатар арслан зэрэг олон цолтон шинэ цолоороо хуваарьт барилдаанд анх удаа хүч үзлээ.

ГУРВЫН ДАВААНЫ СОНИРХОЛТОЙ УЧРААНУУД

Ч.Батчулуун начин гурвын даваанд аймгийн шинэ харцага Хангайн Наранбаярыг амлаж, хаялцах барьцанд хүрсэн ч уналаа. Говь-Алтайн Ш.Шинэбаяр, Дундговийн Н.Наранбаярыг амлаж, дархан тахимдаагаа хийсэн ч хариу мэхэнд орж, өвдөг шороодлоо. Тэрээр энэ мэхээрээ улсын заан Б.Пүрэвсайханыг ч хазайлгаж явсан удаатай.

Энэ өдөр хорь гаруй улсын цолтон  барилдсан учир, гурвын давааны төгсгөлийн 9 учраа аймгийн шилдэг арслангууд хоорондоо таарсан юм.  Онцлох нь Б.Эрдэнэхүү Б.Орхонбаяр, Э.Ууганбаяр Ж.Алтаншагай, Э.Даваажаргал Н.Өсөхбаяр, Г.Ганбаатар Д.Тогтохжаргал, Т.Сайханжаргал, Д.Аззаяа нарынх байлаа. Э.Мөнхбаатар Шараагийн Мөнх-Одтой таарч ,тохоход нь давуулсан барьцнаас зөрөөд тохсон. Говьсүмбэрийн залуу арслангийн даацтай давааны нэг байв.

БАЯРСАЙХАНЫ ОРХОНБАЯР

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат залуу арслан Б.Орхонбаяр энэ өдөр шуугиулав. Дөнгөж хорин настай ч энэ зун аймагтаа түрүүлж, нутгийн ах нарын цолыг нэг жилээр хойшлуулсан бөх. Хоёрын даваанд аралтай, бяртай Авирмэдийн Хосбаярыг гарангуут давхар хамж, гурвын даваанд Болдын Эрдэнэхүүтэй таарч, тун ч хараатай тогтуун барилдаж, хөмрөхөд нь үлдээд давчихав. Дөрвийн даваанд оноолтоор Б.Гончигдамба гардитай таарсан.

Гарди золгоо хүлээж, Орхон давшиж байсан ч  цаг гүйцэж, дүрмийн дагуу гардийн талд барилдаан шийдэгдлээ. 

НАМАР БҮХЭН ШУУГИУЛДАГ АРХАНГАЙН ЗАЛУУ

Батсүхийн Зоригтбаатар гэдэг бардам, түрэмгий барилдаантай арсланг бөх сонирхогч олон түмэн хэдийнээ таньдаг болсон биз. Тэрээр сүүлийн дөрвөн жил дараалан нээлтийн барилдаанд шөвгөрч байгаа юм. Анх 2015 онд сумын заан цолтой байхдаа сумын цолтны барилдаанд уран хурц барилдаанаа гайхуулж, тавд үлдээд одоогийн цэргийн харцага Т.Дүгэрдоржид унаж байсан.  Дараа жил нь цэргийн начин цолтойдоо нээлтэд Б.Батмөнх заан, Б.Пүрэвсайхан заан, Т.Баасанхүү харцагыг давж, дахин их шөвөгт үлдэж байв.

Ноднин аймгийн харцага цолтой барилдаж мөн л сайчуудыг дараалан хаяж, их шөвөгт үлдсэн ч Д.Анар начинд унасан. Харин энэ барилдаанд Хутагийн Цогтгэрэлийг талбайн хойд захад дунгуйлдчихав. Дөрвийн оноолтод Болдбаатарын Батжаргалыг, тавын даваанд Д.Амарсайхан начныг мөн л дархан дунгуйлдаагаараа хаяж наймд үлдэв. Ингэж дөрвөн жил дараалж нээлтэд шөвгөрлөө. Харин их шөвгийн төлөө барилдаанд нутгийн арслан Р.Пүрэвдагватай төдий л эрэмгий барилдаан гаргалгүй тахим өгсөн юм.

ДЭВЖЭЭ ТҮШИВ

Барилдааныг Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний нэрэмжит болгон хийсэн билээ. Сүүлийн найман хүчтэнд Бөхбилэгтийн дөрвөн бөх  үлдлээ. Арга байхгүй дэвжээ нь түшсэн бололтой. Харин наймд Р.Пүрэвдагва арслан Б.Зоригтбаатар арсланг амлан давсан бол М.Бадарч Б.Гончигдамбыг барсангүй. Б.Амарзаяа Б.Бат-Өлзийтэй тунаж ,хавирахад нь зөрж хавираад их шөвөгт үлдлээ.

ЗАЛУУ НАЧИНГУУДЫН ЗАРИМ ТОХИОЛ

Дөрвийн давааны нугалаанд улсын залуу начингууд хоорондоо таарч, хүч үзлээ. Д.Амарсайхан Б.Чимэдвандантай таарч хөлд орж, эргэж дунгуйлдаад урамтай сайхан давлаа. Харин хамгийн сонирхолтой барилдаан Б.Серик, Ч.Хөхчирэнгэр нарын хооронд өрнөсөн. Хоёулаа тэвчээртэй, нягт барилдаантай, хаялцах барьцнаас сайн барилдана. Саяхан болсон үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргад шавиа түрүүлгэсэн Б.Серик барьц сонгож, зүүн талдаа мордсоноо, эргэж баруундаа мордож давсан юм.

ХАЗАЙШГҮЙ ОЮУНБОЛД

Э.Оюунболд хоёр барилдаанд хоёуланд сайн  хүч үзсэн учраас ч ингэж хэлж байгаа юм биш. Талбай дээрх барилдааны агуулга, бие бялдар ер нь онцгой байгаа нь ажиглагдлаа. Их шөвөгт Б.Гончигдамбыг хөнгөхөн өргөөд тавьчихлаа. Үзүүр түрүүүнд сонгоонд хүртэл барилдлаа. Б.Амарзаяа хоёр дахь удаагаа барьц сонгоод задрах агшинд, хөлд нь орсон ч, хариу мэхэнд орж, өвдөглөв. Тэрээр хөнгөн, бэлтгэл сайхан, ямар  ч мэхэнд үлдэцтэй, мэдрэмжтэй, сайхан барилдаж байна. Нээлтэд их шөвөгт үлдсэн.

Харин хоёр дахь барилдаанд торолгүй түрүүллээ. Түрүүлэх түрүүлэхдээ 28 минутын барилдаан хийж, найм давлаа. Ийм л хөнгөхөн, хазайхгүй байгаа жилээ тэр төрийн наадмыг өнгөлж байсан билээ.

Тавын даваа

  1. У.арс Э.Оюунболд- у.н Л.Гантулга
  2. У.арс Р.Пүрэвдагва-у.х  Х.Гантулга
  3. У.г Б.Гончигдамба- у.н Б.Бат-Эрдэнэ
  4. У.х Б.Бат-Өлзий- а.а Д.Тогтохжаргал
  5. У.н Б.Амарзаяа- у.н Б.Серик
  6. У.х М.Бадарч- у.н Б.Ганхуяг
  7. У.х О.Хангай-у.н Д.Амаржаргал
  8. У.н Д.Амарсайхан- а.а Б.Зоригтбаатар

Зургаагийн даваа

  1. Э.Оюунболд- Д.Амаржаргал
  2. Р.Пүрэвдагва-Б.Зоригтбаатар
  3. Б.Гончигдамба- М.Бадарч
  4. Б.Бат-Өлзий- Б.Амарзая

Долоогийн даваа

  1. Э.Оюунболд-Б.Гончигдамба
  2. Р.Пүрэвдагва-Б.Амарзаяа

Наймын даваа

  1. Э.Оюунболд-Б.Амарзаяа

О.Наранбаатар

О.Наранбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан