gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     10.10
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 8
Зурхай
 10.10
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 10.10
Валютын ханш
$ 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гахай, гахай хялгасаа өгөөч...

Боловсрол
2013-08-08
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2013-08-08
Гахай, гахай хялгасаа өгөөч...

Өнөөх “Гахай, гахай хялгасаа өгөөч, хялгасаар чинь би дээс томъё” гэдэг шиг зүйл болчихоод байна.

Учир нь энэ намар өнөөх алдарт “алтан гахай” жилд мэндэлсэн хүүхдүүд сургуульд элсэнэ. Гэтэл алтан гахайнуудыг багтаах анги, танхим алга. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийтдээ 52300 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Харамсалтай нь нэг ч сургууль нэмж барьсангүй.

Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Тахилтын амны ганц сургууль энэ хичээлийн жилд ашиглалтад орохоос өөр чихэнд чимэгтэй мэдээ сонсогдсонгүй. Уг нь нийслэлийн хэмжээнд 80 бага сургууль барихаар төлөвлөгдсөн. Мэдээж энэ бол хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил. Гэхдээ төлөвлөсөн ажлаа хугацаанд нь эхлүүлчихдэг байвал ард түмэнд л хэрэгтэй.

80 бага сургуулийн зураг төсөл хэдийнэ гарсан ч зарим нэгэн хувийн ашиг сонирхолдоо автсан хүмүүсээс болж удааширч байгаа тухай албаныхан ярьж буй. Тухайлбал, зарим аж ахуйн нэгж, албан газрууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас болж, сургууль барих ажил удааширч байна.

Уг нь хэдхэн хүний хувийн сонирхлоос болж, олон нийтийн эрх ашиг хохирох ёсгүй. Төр хэрэгтэй зүйл дээр шаардлагатай үедээ төмөр нударгаа үзүүлдэг л байх ёстой. Юун төлөө ард түмний дуу хоолой, төлөөлөл болж ажиллаж байгаа билээ дээ. Хэдхэн хүмүүсийн мөнгө олох гэсэн шуналаас болж бусдын үр хүүхэд сурч, боловсрох эрхээ хязгаарлуулах учиргүй.

Нийслэлд огт сургууль, цэцэрлэггүй хороо нэг биш нэлээд хэд бий. Өнөөх л алслагдсан гэр хорооллын хүүхдүүд өвлийн хүйтэнд, харанхуй гудамжаар хэдэн уул дамнан сургууль, цэцэрлэгтээ явах үзэгдэл хэдийнэ нүдэнд дасал болчихож. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд гурван хорооны дунд ганцхан сургууль байх. Тухайлбал, 3, 4, 5 дугаар хорооны дунд ганцхан сургууль, цэцэрлэг бий.

Одоогоос 10 жилийн өмнө л нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэдэг байв. Өглөө, өдрийн ээлж ч яах вэ гэрэл гэгээтэйд тараад харьчихна. Харин гуравдугаар ээлжийн хүүхдүүдийн хичээл 20.00 цагт тардаг тул харанхуйд гэртээ харих гэж хэрэндээ л зүдэрнэ. Гэр хорооллын гудамжийг ямар мэдэхгүй биш.

Гэрэл гэгээгүй, золбин ноход шинэшилсэн, согтуу хүмүүс холхисон тийм л дүр зураг нүдэнд харагдана. Өвөл бол 20.00 цагт хэдийнэ харанхуй болсон байдаг. Монголын хувьд бол жилийн ихэнх хугацаанд хүйтэн, сэрүүн цаг агаартай. Өвлийн хүйтэнд оройн ээлжээр хичээллэх нь багш, сурагчдын хэн хэнд нь хэцүү. Үүнээс гадна ганцхан цэцэрлэгт нь хүүхдүүд нь багтахгүй хэцүүдэж байгааг хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо бол хамгийн их хүн амтай нь. Хөдөөнөөс шилжин ирэгсдийн дийлэнх нь энэ дүүрэгт бууриа засдаг. Хүн ам нь ихсээд шинэ хороо байгуулсан. Гэвч энд сургууль, цэцэрлэг нэмэгдсэнгүй. Одоо хамран суралцан тойргийнх нь хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүйд хүрчихээд буй.

Хотын алслагдсан дүүрэгт амьдарч байгаа иргэдийгээ бусад зүйлсээр нь гийгүүлдэггүй юм аа гэхэд ядаж үр хүүхдийнх нь сурч, боловсрох орчныг бүрдүүлэх учиртай. Гудамжны гэрэлтүүлэг, зам, гүүр, ахуйн үйлчилгээний цогцолбороос эхлээд гэр хорооллынхонд шаардлагатай зүйл олон бий. Энэ бүхнийг больё гэхэд ядаж хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгох ажлаа яаравчлах хэрэгтэй байна. Уг нь 2014-2015 оны хичээлийн жилд хороо бүрт сургууль, цэцэрлэгийн комплекс баригдах таатай мэдээлэл бий.

Гэвч газрын асуудлаас болоод дахиад л саатах вий. Бизнес эрхлэгчид ч гэсэн иргэнийхээ үүргийг биелүүлээд аливаа зүйлд жаахан ухамсартай хандаж баймаар юм. Тэдний шуналаас болж, газрын асуудал шийдэгдэхгүй, тэгээд дахиад л сургууль, цэцэрлэггүй.

Эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах гэж хүн, хүн царайчлаад л, ар, өврийн хаалга сахиж, таван төгрөг сарвайгаад л. Заавал ингэх шаардлага бий гэж үү. Хүмүүс, байгууллагууд газраа чөлөөлбөл бага сургууль баригдана. Түүнд нь би хүүхдээ сургана...

Х.Өнөржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан