gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гүүний саамыг эмчилгээнд яаж хэрэглэх вэ?

Эрүүл мэнд
2013-08-01
1
Twitter logo

Сүү цагаа элбэгшсэн энэ үед та эмийн бус эмчилгээгээр биеэ тордоод үзээрэй.

Тэр тусмаа найр, наадам хэсч, хорхог боодог, хонины мах эргүүлж яваа бидэнд хамгийн элбэг олдоцтой айргаар өөрийгөө эмчлэх боломжтой. Хотод үнэтэй ч хөдөөд харьцангуй бага үнээр олдох учраас танд дараах зөвлөгөөг өгье.

ГҮҮНИЙ СААМ ЭХИЙН СҮҮТЭЙ АДИЛ

Зун намрын өдрүүдэд цагаан идээгээр ходоодоо цайлгаад авбал өвөл, хавар өлчир байдаг гэж хөгшчүүд ярьдаг. Энэ нь ч бас учиртай аж. Учир нь гүүний сааманд байдаг хүний дархлааг сайжруулах уураг буюу цитокинтой төстэй уураг нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварт онцгой сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлавал гүүний саамны найрлага нь эхийн сүүтэй адил гэсэн үг.

Эхийн сүү хүүхдийн биеийн дархлааг сайжруулж өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг бол гүүний саам яг л түүн шиг шимт бодисоор дүүрэн байдаг ажээ. Тиймээс та айраг сайтай нутгаар аялж, амарч яваа бол дараах зааврын дагуу өөрийгөө эмчлээд үзээрэй.

ЭЛЭГ ЦӨСӨӨ ЦЭВЭРЛЭЭРЭЙ

Бидний дунд хоолны дэглэм барьдаг, эрүүл аргаар хооллодог хүн тун цөөхөн. Харин. тос, өөхтэй зүйл тоохгүй иддэг нь олон. Тиймээс гүүний саамаар гэдэс ходоодоо цэвэрлээрэй, элэг, цөсөө эрүүлжүүлээрэй гэж зөвлөе. Хэрэв та ходоод гэдсээ цэвэрлэе гэвэл дараах зааврын дагуу эмчилгээгээ эхлээрэй.

Гүүний саамыг эмчилгээний журмаар хэрэглэхэд дараах горимыг баримтална. Эмчилгээний эхний тун 50 мг. Өдөрт гурван удаа ууна. Харин хоёр, гуравдахь өдөр эмчилгээний тунг нэмж нэг удаа 100-150 граммаар өдөрт дөрвөн удаа уугаарай.

Дөрөв, тав дахь өдрөөс 200 граммаар өдөрт таван удаа уугаад үз. Магадгүй эмчилгээний тунг өдөр бүр нэмэгдүүлж байгааг та гайхаж байгаа байх. Эмчилгээний эхний өдрүүдэд ихэнх хүмүүс гүйлгэдэг. Хэрэв гүйлгэлт олон хоног үргэлжилбэл тамирддаг учраас гэдэс, дотроо аажмаар дасгах гэж энэ аргыг хэрэглэж байгаа юм.

Дээрх эмчилгээг та 2-3 хоног үргэлжлүүлнэ. Дасах хугацаа дуусангуут өөрөөр хэлбэл 3-5 дахь хоногоос та өдөрт таван удаа 200 грамм саам уугаарай. Харин эмчилгээний сүүлчийн хоёр өдөр уух тунг бууруулна. Гүүний саамны эмчилгээний үед та ямар нэгэн дэглэм сахих аль эсвэл элдэв эм тан ууж болохгүй. Хэрэв гүйлгэлт зогсохгүй үргэлжлэх шинжтэй бол ээдэм хэрэглэж бас болно.

АЙРАГ БИЕИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЖ, АРЬСЫГ ЗАЛУУЖУУЛНА

Айраг бас арьсыг залуужуулж, зүс царайг шингэрүүлдэг гэнэ . Энэ нь саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдагтай холбоотой. Мөн биед шингэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элэгийг хоргүйжүүлдэг.

Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна.

Э.Бэрцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан