Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.
Ус цуглуулах талбай нь 10750 ам.км, усны уналт нь 2000 метр, гольдролын өргөн нь 80 метр, гүн нь 3 метр хүрдэг. Хөндий, гольдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй ажээ.
Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60 орчим метр гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.
Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсаж ирсэн магмын бүтээгдэхүүн юм.
Г.Золбоо