gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрлийз морьдыг андуурсан нөхдүүдэд хатуухан хариуцлага тооцъё

У.Бадамцэцэг
Спорт
2013-07-16
0
Twitter logo

Энэ жилийн баяр наадмаар эрлийз морьдыг монгол адуунаас ялгах зөвлөмжөө шинэчилснээ танилцуулж юу юугүй өндөр, уртаар нь метрлээд, хэмжээд л байхаар болж баахан сүржигнэцгээсэн.

Харамсалтай нь шүдлэн насны уралдаанд баяр наадмын үеэр эрлийз морьдыг шинжиж ялгасан нөхдүүд үнэхээр хариуцлагагүй хандсан. Хурдан хүлгүүдийн түрүүч барианд ороход шүдлэн насны айргийн тавд маргаан ч дэгдэх нь дээ гэж үг унагасан. Айрагдсан морьдын хөлс хатаж амжаагүй байхад ёсоор ч болсон.

УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Э.Анарын хээр, аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын Ц.Ганхүүгийн хонгор халзан, гурваар хурдалсан Төв аймгийн Батсүмбэр сумын Л.Бат-Оргилын зээрд, айргийн тавд ирсэн Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн зээрд халзанг барианд орсных нь дараа эрлийз хэмээн үзэж бөөн будлиан үүсгэсэн.
Айрагдсан морьдын дөрөв нь хүчингүйд тооцогдсоны буруутай эзэнд хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн наадмыг хүндлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандасных нь төлөө хатуухан сануулга хэрэгтэй. Шүдлэнгийн уралдааныг будлиулсан хурдан хүлгүүд битүү морьд байсан бол хамаа алга. Тэртэй тэргүй улс, бүсийн наадамд уралдаад үзчихсэн л хурдан морь сонирхогчдод нүдлэгдчихсэн хурдан буянгууд.

Хэнд хариуцлага тооцох талаар хэд, хэдэн эх сурвалжаас тодруулахад хурдан морьдыг гараанаас гарахад нарийн хэмжиж шалгасан үүлдвэрлэг байдлыг тодорхойлох мэргэжлийн багт ажилласан нөхдүүдийн буруу бололтой.

Хурдан морины салбар хорооны гишүүнээр ажилласан Монголын морин спорт уяачдын холбооны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Галбадрахаас энэ талаар тодруулахад “Шүдлэн насны хувьд эрлийз морьдоос ялгах журам ёсоор бол сэрвээний өндөр 132см байх ёстой байсан. Гэтэл айргийн тавд ирсэн морьдыг дахин хэмжиж үзэхэд 0,5-1см илүү зөрүү гарсан. Журамд нэгэнтээ 132-132,5 см байж болно гэсэн заалт байхгүй учраас манай хурдан морины салбар комисс шууд л хүчингүйд тооцсон. Айрагдсан морьдын уяачдаас ямар нэгэн гомдол гаргаагүй. Хэмжилт хийсэн хүмүүсийн хувьд олон морь байснаас яарч сандраад нарийн хэмжиж чадсангүй гэдэг тайлбар өгсөн. Хурдан морины салбар комиссоос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уралдаантай холбоотой дүгнэлтээ бичээд явуулчихсан. Хариуцлага тооцох эсэхээ зохион байгуулах хороо шийдвэрлэх болов уу” гэсэн хариултыг өглөө.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва энэхүү асуудалд ямар хариуцлага тооцохыг харах л үлдлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан