Ажиллах хүч илүүдээд байна уу, хомсдоод байна уу
“Барилга, уул уурхай, авто замын салбарт ажиллах хүн байна уу. Өндөр цалинтай ажилд авна шүү. Ажил, хоол, байр бэлэн” хэмээн Монголын компаниуд Хятадаас ажиллах хүч залж, вагон вагоноор нь оруулж ирж байна. Үүний зэрэгцээ “Ямар ч хар ажлыг гололгүй нугалах тэнхээтэй, цоо эрүүл, ажилсаг боол байна шүү” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн яам иргэдээ БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр арилжиж байна.
Манай улсын аж үйлдвэрийн салбарт тэргүүлэх байр эзэлдэг, хамгийн их баялаг бүтээж, ажлын олон байр бий болгож, улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж буй эдгээр салбартаа ажиллах хүчийг хариас залж ирдэг хэрнээ гадаадынхны голдог, хамгийн хүнд хүчир ажилд иргэдээ нухлуулахаар явуулаад байгааг юу гэж ойлгох вэ. Манай улс энэ жил Хятадаас 22 мянган хар ажилчин оруулж ирсэн бол зөрүүлээд БНСУ-д таван мянга шахам ажилчин гаргах гэж байна.
Гадаадаас ажилчин аваад байгааг нь харахад Монголд ажиллах хүч дутаад байна уу гэтэл иргэдээ харьд “боолын гэрээ”-гээр илгээгээд байгааг нь үзэхэд манай улсад ажиллах хүч илүүдээд ч байгаа юм шиг. Яг юу болоод байна вэ.
40.5 мянган хүн ажилгүй гэсэн бүртгэлтэй
Энэ оны тавдугаар сарын эцсээр манай улсын хөдөлмөрийн насны 1.8 сая хүний 40.5 мянга нь ажилгүй гэсэн бүртгэлтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Цаана нь бүртгүүлээгүй хэчнээн хүн ажилгүй гэлдэрч явааг бүү мэд. 2005 онтой харьцуулахад энэ оны эхний таван сарын байдлаар аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 872 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 16.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Газрын тос, алтны олборлолт 26.2 хувьтай байснаа хоёр хувиар, ган төмөр хийц, шингэн сүү, талх, жүүс, металл цувимал, ус, ундаа, хиам, нарийн боов, самнасан ноолуур, вакуум цонх, хаалганы үйлдвэрлэл жилийн өмнө 1.4 хувьтай байсан бол энэ жил 6.5 дахин нэмэгджээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикаас үзвэл эдгээр нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Гэтэл эдгээр үйлдвэрийн ихэнхэд нь гадаадынхан ажилладаг. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэр гэхэд дийлэнх нь хятад эзэнтэй, Хятадын хөрөнгө оруулалттай. Тэд манай үндэсний үйлдвэрүүдээс өрсөн, ноос, ноолуурыг иргэдээс цуглуулж аваад монголчуудыг хямдхан хөлсөөр ажиллуулан, ноос, ноолуурт анхан шатны боловсруулалт хийлгэн, хамаг бохирыг нь Монголд үлдээж, Туул голд химийн бодистой усаа цутгачихаад цэвэрхэн түүхий эдээ эх орон руугаа гаргаж, баялаг бүтээдэг. Барилгынхан ч ялгаагүй. Хятадын бөглүү тосгоны мэргэжилгүй ногоочин, чулуучин, гуталчин уригдаж ирээд орон сууц нэртэй авс босгочихоод яваад өгдөг. Түүний бэлээхэн жишээ нь “Богд-Ар” хороолол.
Монголчуудыг цаашаа хэмээн түлхэж, хятадуудыг наашаа хэмээн далладаг нөхөд бол манай барилгын болон авто зам, уул уурхайн компаниудын эзэд. Эзэд ч гэж дээ. Нэг хятадаас хэдэн төгрөг авч, компани байгуулчихаад эрхэнд нь орчихсон хүмүүс. Хятад захирлыг “Монгол муу, хятад сайн” гэхэд толгой дохиж, “Монголоос ажилчин авахгүй, Хятадаас оруулж ирнэ” гэхэд “Тэгэлгүй яахав” хэмээн бөхөлздөг улс. Тэд л өрөөлийн түрийвчинд багтчихаад элэг нэгтнүүдээ цаашаа хэмээн түлхдэг нь үнэн.
Манай улсын Засгийн газар хүртэл тийм. Гадаадаас зээл, тусламж авахдаа ажилчдыг нь оруулж ирэх, эргүүлээд өнөө мөнгөө тэдэнд өгөх гэрээ байгуулж, ард түмнийхээ голыг гонсойлгодог. “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтцийг Хятадын Засгийн газраас авсан зээлээр тус улсын компани байгуулж байгаа нь наад захын жишээ. Тэд өгсөн зээлээ буцаан аваад зогсохгүй, хүү нэмж тооцно. Аман дээрээ иргэдээ ажилтай, орлоготой болгоно гэчихээд манай төр ачир дээрээ аж ахуйн нэгжүүдтэй нийлэн, монгол иргэдээ ажилгүй байлгаж, улмаар гадаад руу боол болгон илгээж, зөрүүлээд эх орныг маань харийнхнаар дүүргэх бодлого явуулаад байгаа юм биш биз.
Солонгост ажиллах хүн цөөрчээ
“Эх орондоо ажиллая гэхээр 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай ажил олдохгүй байна. Цалингаараа байртай болох мөрөөдөл минь насан туршид биелэхгүй шинжтэй. Байрны зээлийн урьдчилгаа ч хуримтлуулж чадаагүй. Тиймээс Солонгост хэдэн жил ажиллаад үздэг юм бил үү гэж бодлоо” хэмээн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны оршин суугч Т.Галаа ярив.
Харин энэ дүүргийн XVIII хорооны иргэн Р.Наранбаатар “Би гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажилладаг. Цалин боломжийн ч зун, намар ажиллаад зогсчихдог болохоор өвөл, хавар ажилгүй, орлогогүй болчихдог нь их хэцүү. Өмнө нь барилга дээр ажиллаж байсан ч надтай ажилхан ажил хийж байгаа хятадад хоёр дахин өндөр цалин өгдөг байсан. Бас удирдлагууд хятадуудад юу ч хэлж чадахгүй, хяналт шалгалтынхнаас нуудаг хэрнээ монгол ажилчидтайгаа бүдүүлэг харилцдаг. Тиймээс тэнд удаан ажиллаж тэсэлгүй гарчихсан. Гайгүй цалинтай, байнгын ажил хийвэл мөнгө хуримтлуулах байх гээд Солонгост ажиллахаар бүртгүүлж байна” гэж учирлав.
Хэдхэн жилийн өмнө монголчууд Солонгост ажиллахаар хонон өнжин дугаарлаж, нэгнийхээ урдуур орох гэж цагдаад 5000 төгрөг атгуулдаг байсан бол одоо дугаарлах нь байтугай бүртгүүлэх хүн цөөрчээ.
Монгол Улс хөгжиж, монгол хүн ажилтай болж байгаа учраас “боолын тамга” даруулан Солонгосыг зорих хүн үгүй болж байна. 2007 онд Солонгост ажиллах 7000 хүн бүртгэх байсан ч Төв цэнгэлдэхийн гадна 9957 хүн хөнжил гудастайгаа очин, гурав хонож байгаад бүртгүүлж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 3546-аар цөөрч, 6411 хүн бүртгүүлсэн байна. Энэ жил 18-39 настай, хорих ял эдэлж, хүнд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, В, С вирүс, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчингүй, эрүүл байх гэх зэргээр өнөө л сурснаараа шилж, зүслэн 4370 хүн авахаар захиалга ирүүлсэн ч бүртгүүлсэн иргэдийн тоо үүнд хүрээгүй аж.
Гэсэн ч монголчууд Солонгост ажиллах сонирхолгүй болж, эх орондоо ажиллаж, амьдрахыг илүүд үздэг болсон нь өмнөхөөс 10 дахин цөөн хүн бүртгүүлснээс харагдана. Хоёр жилийн өмнө өдөрт 2500 хүн бүртгээд ч дараалал дундардаггүй байсан бол өдгөө өдөрт 50-70 хүн л ханджээ.
2004 оны тавдугаар сард хоёр улсын Хөдөлмөрийн яам ажиллах хүчний асуудлаар “Санамж бичиг” байгуулж, аравдугаар сараас нь гэрээт ажилчид гэсэн “тамгатай боол”-уудыг Өмнөд Солонгос руу онгоц онгоцоор нь ачиж байсан бол өдгөө Солонгос улс сонин биш болжээ.
Монголчууд харьд гайгүй цалинтай боол болохын оронд эх орондоо халаас хоосон хаан байхыг илүүд үздэг, хар гэртээ хаан, бор гэртээ богд байхын чухлыг мэддэг болж.
Хоёрхон жилийн дотор ийм том эргэлт гарсан нь олзуурхууштай. Гэхдээ энэ жил бүртгүүлж буй залуусын дийлэнх нь ямар нэг ажил эрхэлж үзээгүй байсан нь анхаарал татав. Цэргээс халагдаад удаагүй байгаа, ажил хайгаад олдохгүй байна гэж тэд гадаадыг зорих болсон шалтгаанаа тайлбарлав. Эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд мэт тийм ховор ажлын байранд л ажиллах мэргэжил эзэмшчихсэн юм болов уу гээд асуутал тийм биш байлаа. Бусдын л адил нягтлан бодогч, оёдлын технологич, багш-дасгалжуулагч гэх зэрэг мэргэжилтэй аж. Тэд яагаад эх орондоо ажил олж чадаагүй юм бол.
Доогуур цалин, доромж хандлага

Энэ оны зургадугаар сарын 1-ний байдлаар нийслэлд 9036 ажлын байр шинээр бий болж, нийслэлийн Хөдөлмөрийн биржид ажлын байрны 19974 захиалга ирсэн бол 12372 хүн ажил хайн бүртгүүлж, бүртгэлтэй нийт иргэдийн 8137 нь ажилд зуучлуулжээ. Ингэж ажилд орсон иргэдийн олонх нь тэр ажлаасаа удалгүй гарч, эргээд л ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг нь хачин. Би лав тийм арваад хүн танина.
Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орсон хүмүүсийн ажлаасаа гарсан шалтгааныг сонирхоход “Удирдлагууд харилцаа муутай, гадаад ажилтныхаа өмнө сөгдөх шахдаг хэрнээ монголчуудад үл тоосон байдлаар хандаж, доромжилдог” гэв. Хүний газар, гүний нутагт доромжлуулахыг тэвчиж болох ч эх орондоо золбин нохой мэт байна гэдэг арай хэтийднэ.
Ажлаас гарахад бага цалин хамгийн их нөлөөлдөг. Хятадын хөрөнгө оруулалттай “Юүшэнг минг” компани 182 ажилтан авахаар Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлжээ. Эднийх бутлуурчин, баяжмал хатаагч, ковшийн жолооч зэрэг нэлээд олон ажлын байранд 400 мянгаас 500 мянган төгрөгийн цалинтай, баяжуулагч инженерийг 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай ажилд авна гэжээ. Хонконгийн хөрөнгө оруулалттай, тээвэр, агуулахын үйл ажиллагаа явуулдаг “Гонконг сункфа групп Монгол” компани хүнд даацын машины засварчин, С, Е ангиллын жолооч зэрэг 251 хүнийг 400 мянгаас 500 мянган төгрөгийн цалинтай, байнгын ажилд авахаар тус биржид бүртгүүлсэн байв. Ийм цалинтай ажилд орлоо ч удаан ажиллахгүй биз.
Хөдөлмөрийн төв биржид өчигдөр ажил идэвхтэй хайж буй 46907 хүн, ажил олгогч 26199, ажлын байр 6141 бүртгэлтэй байлаа. Ажил олгогчид ер нь л бага цалин санал болгожээ. Тухайлбал, барилгын инженерийг 300 мянгаас 400 мянга, таксины жолоочийг 400 мянгаас 500 мянган төгрөгийн цалинтай ажилд авах юм байна. Ажилд ороход цалингийн хэмжээ хамгийн чухал.
Монголчууд ажил хийхийн тулд харийг зорихоо больж, эх орондоо ажиллаж, амьдрахыг илүүд үзэх боллоо. Монгол Улс хөгжиж, монголчуудын ирээдүй улам гэгээн болно гэдэгт тэд итгэж байна. Амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажил олдоно хэмээн найдаж, зар шүүж суудаг болов. Тэгэхэд Европт хүн амынх нь 12 хувь, 25-аас дээш насны зургаан сая залуу ажилгүй байна. Харин Монголд бүтээн байгуулалт өрнөж, иргэдээ ажилтай, орлоготой болгох алтан боломж гарч ирж байхад гадаадаас хэдэн мянган ажилчин авч суух ч гэж. Ажил олгогчид монголчуудаа бага цалин, доромж харилцаагаар цааш түлхэж, төр, засаг түүн дээр нь дөрөөлөн, иргэдээ боол болгон зарчихаад оронд нь харийнхныг урин залж байгаа нь тоогүй.
Х.Болормаа