УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэн саналаа нэгтгэжээ.
УИХ-аар хэлэлцэх “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус бүлэг дэмжих болжээ. Энэ төсөл нь Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн сүлжээг бий болгох зорилготой юм.
Түүнчлэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг "Шударга ёс" эвслийн бүлэг дэмжиж, тогтоолын төслийг судлах Ажлын хэсэг байгуулан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмоноор ахлуулах болжээ.
Эрдэс баялгийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогын талаар судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэд, судлаачдын багаас бүрдсэн уг Ажлын хэсэг хаврын чуулганы завсарлагааны үеэр тайлан дүгнэлтүүдээ гаргах аж.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасан байна. "Шударга ёс" эвслийн бүлэг хаврын чуулган завсарлахаас өмнө шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэж, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууринд нэгджээ.
Г.Билгүүн