gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадууд Никарагуад шинэ “Панамын суваг” барина

Дэлхийд
2013-06-28
0
Twitter logo

Никарагуа улсын парламент Номхон болон Атлантын далайг холбох хөлөг онгоцны сувгийг газар нутаг дээгүүрээ барихыг зөвшөөрчээ.

Латин Америкийн дэд бүтцийн түүхэнд хамгийн томд тооцогдох энэ төслийг гүйцэтгэх эрхийг Хятад улс авчээ. Ингэхдээ Хятад улс шинэ усан сувгийг 100 жил ашиглах эрхтэй болж байгаа нь АНУ-ын нөлөөллийн уламжлалт бүсэд нэгэн зууны турш дураараа загнах боломжтой болж байна гэсэн үг.

Сувгийг барих тендерт Хонконгийн HK Nicaragua Canal Development Investment Co. фирм шалгарчээ. Манагуа Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний улмаас Хятад, Никарагуа хоёр дипломат харилцаагүй байдаг нь үүнд нөлөөлсөн ч үгүй. Төслийн нарийн ширийн зүйл тодорхой болоогүй ч өртөг нь 40 тэрбум доллар байхаар тооцоо гарчээ. Хятадууд 11 жилийн дотор 200 км урт суваг татна, мөн сувгийн дагуу олон улсын нисэх онгоцны буудал, төмөр зам, боомт, нефть дамжуулах хоолой барих аж.

Суваг ашиглалтад орсноос хойшхи эхний арван жилд Хятад улс Манагуад жил бүр 10 сая доллар төлөх үүрэг хүлээжээ. Дараа нь орлогоосоо хувь хүртээгээд явах юм. Харин 100 жилийн дараа Бээжин усан сувгийг бүх дэд бүтцийнх нь хамтаар Никарагуад хүлээлгэж өгнө. Шинэ суваг Никарагуагийн орлогыг 10 хувиар нэмэгдүүлнэ.

Хүн амынх нь 42 хувь нь ядуу энэ улс хятадуудын мөнгөнөөс татгалзаж чадсангүй. Эхлээд Никарагуа улс сувгийн төслийн талаар Бразил, Венесуэль, Орос, Өмнөд Солонгос, Японтой хэлэлцээ хийжээ. Гэвч гагцхүү хятадууд илүү таатай нөхцөл санал болгосон байна. Тэд хөрөнгө оруулж, барилгын ажлыг гүйцэтгэхээс гадна орон нутгийн инженер, засварын ажилтнуудыг сургаж, Никарагуагийн газар нутаг дээр барилгын материалын бүхэл бүтэн үйлдвэрийг шилжүүлэн байгуулахаар болжээ.

Хятад улс эдийн засгийн бус, геополитикийн ашиг хонжоо харж энэ төсөлд оролцож байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. “Хятадууд Никарагуад 100 жил байх эрхээ баталгаажуулснаар АНУ-ын ашиг сонирхол хүчтэй байдаг Латин Америк руу чиглэсэн бодлогоо улам идэвхжүүлж байна.

Бээжин америкчуудын толгой дээр стратегийн чухал байр суурь эзлэх болно” хэмээн Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн дорно дахин судлаач Алексей Маслов өгүүлэв. Вашингтон бүс нутгийн улс төрийн элитүүдэд нөлөөлөх, эрх баригч дэглэмийг солих зэргээр “ажиллаж” сурсан бол, Бээжин Латин Америкийг хөрөнгө оруулалтаар байлдан дагуулахыг эрхэмлэжээ. Үүнээс гадна, дээрх төсөл Хятадын дотоод нөхцөл байдалд сайнаар нөлөөлөх бололтой. Масловын үзэж буйгаар, Хятад улс асар их чөлөөт мөнгөний нөөцтэй. Хэрвээ энэ мөнгө улс дотроо үлдвэл инфляцийг хөөрөгдөж магадгүй.

Харин гадаадад төсөлд зарцуулснаар Бээжин эдийн засгаа тогтворжуулж, өндөр хөгжилтэй орны имижээ хадгалснаар нэг сумаар хоёр туулай буудаж байгаа ажээ. Зуу гаруй жил ажиллаж байгаа алдарт Панамын суваг Никарагуа улсаас ердөө 600 км-ийн зайд байдаг. Панамын сувгаар дэлхийн ачаа тээврийн дөрвөн хувь нь явж өнгөрдөг. Гэвч сүүлийн үед өндөр үнэ өртгийнх нь улмаас (хөлөг онгоцны уртаас хамаарч 1300-2500 долларын төлбөртэй) олон хөлөг онгоц өөр усан замыг сонгох болжээ.

Панамын эрх баригчид энэ нөхцөл байдлыг залруулахын тулд сувгийг өргөтгөж байгаа аж. 2015 онд Панамын сувгийн өнгөрүүлэх хүчин чадал жилд 18 мянга 800 хөлөг онгоц болж нэмэгдэх юм. Ийм байхад Никарагуад байгуулах суваг Панамын сувагтай эн тэнцүү өрсөлдөхөд хэцүү. Тиймээс Хятад улс геополитикийн ашиг сонирхлын үүднээс энэ төсөлд оролцож байгаа нь ойлгомжтой ажээ.

Н.Мөнхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан