Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хуралдаан саяхан
боллоо. Тус зөвлөлд Кувейт, Саудын Арави, Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн
Эмират, Оман гэсэн зургаан гишүүнтэй юм.
Эдгээр орон нь 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгдсэн зах зээлтэй болох
тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Ингэснээр тухайлбал Кувейтийн иргэн
Саудын Аравид ажиллаж, Бахрейны иргэн Оман зэрэг тус зөвлөлийн гишүүн оронд
хөдөлшгүй хөрөнгөтэй болж болно. Энэ удаагийн хуралдаанаас 2010 он гэхэд эдгээр
орон нь нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох тухай шийдвэр гаргасан байна. Хоёр
жилийн дараа тус бүс нутаг нь Европ шиг нэгдсэн валютад шилжих аж. Гэхдээ
шинэ мөнгөн тэмдэгтээ юу гэж нэрлэхээ шийдээгүй гэнэ.
Персийн булангийн орнуудыг газар зүйн байрлал төдийгүй эдийн засаг нь нэгтгэдэг
аж. Газрын тос олборлолт, боловсруулалт нь орлогынх нь эх үүсвэр. Тиймээс ч
дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ямар байхаас ихээхэн зүйл хамаардаг. Өдгөө
Персийн булангийн орнуудын үндэсний валютын ханш нь Кувейтийн динар, америк
доллараас ихээхэн хамааралтай. Энэ жил эдгээр орны хувьд нэлээд хүнд байсан.
Учир нь америк долларын ханш унаж, газрын тосны үнэ дээд цэгтээ хүрсэн.
Шинэ нэгдсэн валюттай болсноор юуны түрүүн эдгээр орнуудын худалдаа хөгжиж,
нэгдсэн зах зээл гольдролоо олох юм. Ингэснээр хөрш орондоо очих болгондоо мөнгөө
солиулах шаардлагагүй болно. Нөгөө талаас шинэ валюттай болсноор зах зээлийн үйл
ажиллагаа идэвхтэй болж, эрсдэл багасна. Нэлээд хэдэн орон нэгдсэн мөнгөн
тэмдэгттэй байхад ханш нь тийм амархан унадаггүй нь нэг давуу тал юм. Гэхдээ
Персийн булангийн орнуудын зарим нь үүнийг эсэргүүцэж байгаа. Жишээ нь, Оман
улс техникийн олон бэрхшээлтэй зүйл байгаа тул 2010 он гэхэд шинэ мөнгөн
тэмдэгтэд шилжиж амжихгүй гэжээ.
Европын орнууд нэгдсэн валюттай болоод нэлээд хэдэн жил боллоо. Африкт
бүр 1945 онд Францын колони байсан орнууд нь франкийг хэрэглэх болсон. Гэхдээ Төв Африкийн, Өмнөд Африкийн
гэсэн хоёр янз байдаг аж. Харин Персийн булангийн орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгттэй
болох асуудал 2001 оноос эхлэн яригдсан. 2005 онд ӨАБНУ, Ботсван, Лесото,
Свазиленд, Намиби, Зимбабве, Ангол, Мозамбик, Малави, Танзан, Замби, Бүгд
Найрамдах Конго улс, Маврик, Замби зэрэг орон 2016 он гэхэд “афро” гэгч
нэгдсэн валюттай болно гэсэн. Шинэ Зеланд, Австралийг хоёр ч нэгдсэн мөнгөн
тэмдэгттэй болох гэж байгаа тухай яриа гарч байсан билээ.
“Лента”
Д.Цэрэндолгор