Уртын дууч Г.Хонгорзулын “Их талын шуранхай” тоглолт
маргааш Бөхийн өргөөнд 20 цагаас болно. Түүнтэй ярилцлаа.
-Таны хоёр дахь бие даасан тоглолт маргааш болох гэж байна. Энэ удаагийн тоглолт
ямар онцлогтой байх бол?
-Энэ удаагийн маань тоглолт монгол ардын уртын дуу, ардын богино дуунаас бүрдсэн
уламжлалт урлагийн төрөл жанраар дагнасан тоглолт байгаа. Монголын ард түмэн
тэр аяараа уртын дуугаа сонсдог мөртлөө сэтгэлээсээ үгүйлж явдгаа сайн мэддэггүй
юм билээ. Тэгсэн хэрнээ уртын дуугаа жинхэнэ амьдаар сонсохоор өөрийн эрхгүй зүрх
сэтгэл нь догдолж, зарим нь уйлж, дуулж хүлээж авдаг. Ардын дуугаа, уртын
дуугаа монгол түмэн их санаж бэтгэрдэг юм байна гэсэн ойлголтыг би нэлээд
хэдэн удаагийн тоглолт хийж, хүмүүстэй уулзаж байхдаа анзаарсан. Монгол ардын
уртын дуугаа сонсохыг хүсч, хүлээж, санаж бэтгэрч байдаг хүмүүс байдаг юм байна.
Энэ орон зайг эзэнгүйдүүлж болохгүй, дуулах нь зөв гэж би бодсон л доо.
Гэхдээ би уртын дууг дуулснаараа тэр орон зайг нь эзэмшээд авчихаж байгаа юм
биш. Тодорхой хүрээгээр өөрийнхөө л хийх ёстой ажлыг өөрийнхөө л үүргийг гүйцэтгэж
байгаа гэж бодож байгаа.
Тоглолтоороо монгол ахуйг л харуулахыг зорьсон. Үзэгч түмнийг Бөхийн өргөөнд
орж ирүүт л монгол ахуй угтана. Бид нээрээ л ийм ахуйд өсөж өвөг дээдэс маань
ийм амьдралд өссөн гэдэг мэдрэмжийг авах болов уу.
-Таныг уртын дууч Хонгорзул гэдэг. Танаас өмнө, хойно бас үе тэнгийн олон
уртын дуучид байгаа. Гэтэл яагаад таныг уртын дууч гэж онцлох болсон юм бол?
-Би үүнд их баярлаж явдаг. Ачтай буянтай багш нарын минь, намайг ариун гэгээн
буянлаг мөртэй, ийм сайхан уртын дуунд хөтлөн оруулсан хамт олны минь ач буян.
Тэрнээс би мундагтаа уртын дууч гэдэг сайхан нэрээр дуудуулж байгаа юм биш л
дээ. Миний гол баримталж явдаг зүйл бол хаана ч явсан уртын дуугаа дуулж, ярьж
байдаг. Уртын дуу бол бүхэлдээ миний амьдралын учир уянга болсон сайхан
урлаг. Хүмүүс намайг уртын дууч гэж хүлээж авч байгаад нь баярлаж ингэх тусам
улам их юм сурах, судлах ёстойгоо ойлгож мэдэрч байна.
Нээрээ л олон хүн СУИС-ийг төгсөж байгаа. Олон ч уртын дуучин Монголд байгаа.
Тэд бүгд л надтай адил уртын дуугаа ард түмэндээ хүргэхээр хувь хувьдаа чадлын
хэрээр уран бүтээлээ хийж л яваа. Гэвч Хонгорзул гэдэг хүнд уртын дууч гэдэг
нэр алдрыг хүлээлгээд байгаа учир нь магадгүй дэлхийн хэмжээний 2-3 том арга
хэмжээнд дуулж дэлхийн тавцангаас эх орныхоо нэрийг дуудуулсантай холбоотой
байх. Мөн залуу хүн учраас ирээдүйтэй, уртын дуундаа үнэнч байж түгээн дэлгэрүүлэх
үйлсэд гар бие оролцох байх гэж л энэ нэрийг хайрласан болов уу. Ард түмний
энэ итгэлийг дааж явна гэдэг бол миний хувьд эрхэм үүрэг.
-Анх Монголдоо танигдаж амжилгүй л дэлхийн тавцнаас нэр нь сонсдож эхэлсэн.
Дэлхийн хэмжээний том том арга хэмжээнд хэний ч таньдаггүй монгол охин
дуулахад хэн нөлөөлсөн юм бэ?
-Энэ бол эцэг, эх, ачит багш нарын минь тус дэмээс гадна бас бурхнаас заяасан
хувь тавилан байсан юм болов уу. Би тэгж л ойлгодог. Оюутан байхдаа анх
ардын жүжигчин Шархүүхэн багшийн нэрэмжит мэргэжлийн уртын дуу дуулаачдын
уралдаанд орж байлаа. Тэр үед миний багш Норовбанзад амьд байсан даа. Багш
маань тэр тэмцээнийг шүүж байсан. Орон нутгаас уртын дуу дуулдаг бүхэн л ирж
оролцсон тус тэмцээнд би “Хэрлэнгийн баръяа” дуу дуулж гранпри шагналыг нь
авсан. Тэгэхэд ёстой л хувь тавилан түшсэн юм байлгүй. Тэгэхэд хөгжмийн
зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуай “Хэрлэнгийн баръяа” уртын
дуунаас сэдэвлэсэн “Хэрлэнгийн домог” гэдэг сайхан бүтээлийг хийсэн. Түүнийг
дэлхийн олон орны хөгжимчид оролцдог Бостнын зуны хөгжмийн хүрээлэнгээс
шилдгээр шалгаруулж, шалгарсан орнуудын бүтээлүүдийг дэлхийн олон орныг
тойрох зорилготой хамтлаг болгосон. Тэр багт би багтаж “Хэрлэнгийн домог”
зохиолд нь “Хэрлэнгийн баръяа” дуугаа дуулах хувь завшаан тохиосон.
-Хичнээн орноор явж, ямар ямар арга хэмжээнд оролцож байв. Лав л 2002 оны
дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээнийг нээж дуулсан.
-Одоогоор давхардсан тоогоор 30 гаруй орноор явжээ. АНУ гэхэд л 10-аад удаа
гарчихсан байна. 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж
дуулж байлаа. Голланд дахь Европын хамгийн том театр, АНУ-ын “Карнеги холл”,
“Бенария Холл”, Их Британийн “Алберт Холл”, ОХУ-ын “Большой” зэрэг том
театруудад дуулж байсан.
-Уртын дууг ямар ч оронд орчуулгагүй хүлээн авч хүүхэд, хөгшидгүй уярдаг
гэдэг утгаар нь сонгодог урлаг гэж үздэг. Та ч түрүү хэлсэн уйлж, дуулж сонсдог
гэлээ?
-Үнэхээр тэгдэг шүү. Зүгээр л камераар бичлэг хийгээд зогсож байсан хүн сүүлдээ
бичиж чадахгүй болтлоо мэгшээд уйлаад эхэлдэг. Тоглолтын дараа тэр хүнтэй би
зориудаар уулзаж та яагаад уйлаад байгаа юм бэ гэхэд тэр гайхамшигтай, магтах
үг олдохгүй байна гэж байсан. Тэгэхээр манай уртын дуу ямар ч орчуулгагүй
байхад аяараа л хүний зүрхэнд шууд бууж байдаг философилог чанартай юм
байна л даа. Аялгуу их сайтай. Мах цуснаас тасарсан л бол ямар ч орны хүн
манай уртын дууг биширдэг. Ганц Монголын биш дэлхийн хүн байгаль хоёрыг хүйн
холбоогоор холбож байдаг ийм их тэнгэрлэг аугаа хүчтэй бүтээл юм даа. Сансрын
нисгэгч Ж.Гүррагчаа гуай “Сансарт нисч байхдаа өвөг дээдсийнхээ аугаа ухаантайд
биширч байлаа. “Уяхан замбуу тив” л хамгийн түрүүнд сэтгэлд буусан” гэж
хэлсэн байдаг. Тэгэхээр бид малаа хариулаад явж байхдаа л сансар огторгуй
давсан дуу зохиогоод дуулчихсан байгаа юм. Нарны энергийг хүнд түгээдэг ийм
сайхан аугаа хүчтэй бурханлаг дуу аль ч оронд байхгүй.
-”Уяхан замбуу тивийн наран” гэхээр Норовбанзад гуай л төсөөлөгддөг. Тэгвэл
Г.Хонгорзул энэ хүний шийрийг хатаах залуу үе нь гэж ярих болж. Гадаад орноор
явж байхад та хоёртой холбоотой уран бүтээллэг яриа их үүсдэг байх?
-Багшийн минь тухай хүмүүс их ярьдаг. Ялангуяа Японд маш их ярьдаг юм билээ.
Би хаа явсан газраа дөрвөн багшийнхаа тухай ярьж тэднээрээ бахархаж явдаг.
Ардын жүжигчин Шархүүхэн, хөдөлмөрийн баатар Норовбанзад гуайн хувьд ач нь
юм шүү дээ, би. Яагаад тэгж байна гэхээр миний анхны багш “Хан хэнтий” чуулгын
дуучин Нансалмаа багшийн минь багш нь ардын жүжигчин Шархүүхэн, миний мэргэжлийн
уртын дууны багш Дэлгэр багшийн минь багш нь хөдөлмөрийн баатар Норовбанзад
гуай юм шүү дээ. Тийм болохоор би дөрвөн багштай хүн.
-Монголын сор болсон дуучдын ач нь гэлээ. Харамсалтай нь нэг нь өөр ертөнцөд
байгаа. Энэ хоёр буурайдаа хэр эрхэлж байв?
-Би хоёр буурай багшдаа эрхэлж байсан. Норовбанзад багш маань гэртээ дуудаад
гарынхаа хоол цайгаар дайлдаг байлаа. Нээрээ л би эмээдээ, ижийдээ эрхэлж
байгаа юм шиг л очоод эрхэлчихдэг байж. Миний багш чинь их зөөлхөн хүн байсан юм ш дээ. Норовбанзад багш маань. Их
зөөлөн, хүнд гоё сургаалын үг айлддаг. Шавь нарынхаа ар амьдралын төлөө үргэлж
зовинож явдаг. Ёстой л нэг уртын дуу шигээ сүүн бурхан байсан юм. Бурхнаас
уртын дуучин бол гээд бүтээгдчихсэн хүмүүс дээ. Ер нь уртын дуучин хүмүүс
харахад тэнгэрлэг байдаг юм л даа. Шархүүхэн багшдаа би одоо хэр нь
эрхэлсээр байна. Энэ буурлууддаа эрхэлж, уртын дууных нь буяныг багш нартайгаа
хувааж хүртэж байгаадаа өчүүхэн би талархаж явдаг.
-Норовбанзадын шийрийг хатаах охин. Түүний шавь гээд ярьдаг болохоор нь таныг
Дундговийн л хүн юм гэж боддог байлаа. Бага нас, төрж өссөн нутгийнхаа талаар
ярихгүй юу?
-Миний төрж, өссөн нутаг бол Хэнтий аймаг. Цэцэн хан тэр дундаа Хэнтий аймгийн
Баянхутаг сумын Өгөөмөр бригад гэж сумаасаа баруун тийш байдаг нутаг. Өгөөмөр
бригадын дов толгод, гүвээ даваа, тэр сайхан цэлгэр талд чинь миний хөлөөр
тамгалагдаагүй газар тун ховор байх. Хүүхэд байхдаа хөдөөний хүүхдүүд ямар өлчир
борог амьдралаар өсдөг билээ, тэдний л адил өссөн. Өглөөний шүүдрээр хөл нүцгэн
тавхайгаа гялалзтал гүйгээд л хонь, хургаа эргүүлдэг байлаа. За тэгээд жаахан
том болоод ирэнгүүтээ эр хүнээс дутахгүй эмнэг адуутай ноцолдоно, адуу малаа хураана.
Эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Эгч маань айлын хүн болоод явчихсан болохоор би
тэр айлын ажлыг амжуулдаг ганц хүн болж хувирсан. Уг нь би дөрвөн дүүгийн эгч
айлын том л доо. Миний эгч гээд яриад байгаа чинь аавын дүү байхгүй юу. Дөрвөн
дүүгээ нэлээд чанга гараар хүмүүжүүлсэн байх аа. Бага байхдаа эрчүүдээс дутахгүй
үеийн хөвгүүдтэй нийлж гэрийнхээ хамаг ажлыг амжуулчихдаг тийм л эршүүд хүд
хад хийсэн охин байсан. Харин урлагийн амьдралд хөл тавьснаар эмэгтэйлэг
болж эхэлсэн.
-Тэр үеийн хөвгүүдтэйгээ уулздаг уу. Нөгөө эр хүн шиг Хонгорзул танигдахын
аргагүй өөрчлөгдсөн байхыг хараад юу гэх юм?
-Уулзалгүй яахав. Тэр найзууд маань намайг эр хүнээс дутуугүй хүчтэй тэнхээтэй
гэж хэлдэг байсан. Миний хэр ажилсаг хүүхэд байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Найзууд
маань намайг дуучин болсны дараа уулзаад өөр болсныг л гайхдаг. Үнэхээр Өгөөмөр
бригадын хөндийгөөр тоос татуулаад давхиж явсан Хонгорзул өөрчлөгдсөн. Нас
биед хүрээд ээж боллоо, айлын эзэгтэй боллоо. Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө
байдаггүй гэдэг шиг цагийн аясаар хүн өөрийнхөө хувь тавиланд хөтлөгдөж
бурхны зурсан зургаар л амьдардаг юм байна. Өөрийнхөө энэ хувь заяанд баярлаж
бахархаж явдаг. Би багадаа олон настанг асардаг байсан л даа. Гэрт гадаах
ажлыг амжуулж өгөхөөс гадна бохир заваантай нь хүртэл хутгалдаад өргөж тээж
байсан. Тэр хүмүүсийн буян заяа надад үсэрсэн байж болох юм. Үүнд л би
баярладаг.
-Г.Хонгорзулын гэр бүлийг хүмүүс сонирхож байгаа байх. Ханийнхаа тухай яриач?
-Миний ханийг мэдэх хүмүүс хэлдэг л дээ. Миний багш нар, найз нөхөд Хонгорзулын
нөхөр бол ерөөсөө л уртын дууны төлөө төрчихсөн хүн гэж хэлдэг. Миний хань
намайг уран бүтээлч байлгахын төлөө өөрийн эзэмшсэн мэргэжлээ золин миний төлөө
бүхнээ зориулж яваа. Сайн ханьтай тулдаа л би энэ мэргэжлийг эзэмшиж, ард түмэндээ
танигдаж явна. Бид хоёр Хэнтийн чуулгад хамт ажиллаж байгаад хоёулаа оюутан
болж хотод орж ирээд дотносож гэр бүл болсон. Нөхөр маань ШУТИС төгссөн инженер
хүн боловч мэргэжлээрээ ажиллалгүй миний менежерийг хийгээд явж байна. Миний
хань урлагаар яривал уртын дууны төлөө төрчихсөн, хувь хүнээр яривал миний төлөө
төрчихсөн хүн. Ийм сайхан ханьтай байгаадаа баярладаг. Тэр маань олон эмэгтэй
хүний дунд өссөн тэр хэрээрээ уян, уртын дуугаа сонсоод уярч л суудаг. Өөрөө ч
уртын дуу шиг их тэнгэрлэг, зөөлөн, уужуу, тайван. Би хүсч хүлээж байсан хүнээ
олсон л гэж боддог.
-Одоо бол нөхрийнхөө өмнүүр орж хамаг ажлаа хийх гэж зүтгээд байхгүй биз дээ?
-Тийм зав байхгүй. Бид нэг хүүхэдтэй. Нөхөр маань л ар гэрийн хамаг юмыг амжуулж
байна. Би байхаасаа байхгүй нь их хүн шүү дээ. Гадагшаа, дотогшоо янз бүрийн
тоглолт гээд яваад өгчихдөг. Ар гэрийн бүх ажил жин тан. Миний хадам ээж,
аав, миний өөрийн аав, эгч дүү нар гээд бүгдээрээ миний төлөө гэж байдаг. Ар
тал маань санаа зовох юмгүй болохоор л уран бүтээл маань өөдрөг явдаг байх л
даа. Би зөвхөн уран бүтээлдээ л санаа тавьдаг.
-Дуучин болсон түүхээсээ...?
-Аравдугаар ангид байхдаа би сэтгүүлч болно гэж боддог байлаа. Тэрийгээ хүнээс
их нууна. Далдуур л юм бичиж, уншиж бэлдэнэ. Гэвч тэр хуваарь намайг төгсөх жил
ирээгүй. Ямар сургуульд орох гэж байгаагаа багшдаа ч ангийнхандаа ч хэлдэггүй. Одоо
бодоход их л бүрэг байж дээ. Миний сонирхсон хуваарь ирээгүй болохоор хөдөө
гарч эмээ өвөө дээрээ очсон. Хөдөө хэдэн малаа хариулаад явж байхад өдөр өнгөрөхгүй.
Ялангуяа хаврын урт өдрүүдэд цагийг өнгөрөөх хэцүү. Хийх юмгүй хүн чинь
яахав, уйдахын эрхэнд дуулна даа. Мэдэх мэдэхгүй хамаагүй дуу дуулна. Хэдэн
цэнхэр тогоруу бүжиглүүлэх гээд их дуулдаг байсан. Бас янз бүрийн юм их
бичнэ. Бичсэн юм аа хониндоо уншиж өгнө. Морины цулбуураа хумиж амандаа
барьчихаад л байдаг чадлаараа дуулна, тэгснээ шүлэг уншина. Шүлэг бичсэн цаасаа
уншиж дуусчихаад эвхэж эвхэж газар ухаад чулуун доогуур булж орхидог байсан. Хүнд
үзүүлэхээс ичдэг байж л дээ. Миний хөдөө гадаа ганцаарчилсан тоглолт хийдгийг
харсан хүмүүс аав, ээж, эмээ, өвөөд маань охиноо аймгийн чуулгад шалгуулаач
гэж хэлэх болсон. Тэгээд хүүхэд байсан болохоор гоё дээл өмсөөд л тайзан
дээр дуулах сайхан санагдаж чуулгад очиж шалгалт өгтөл Авирмэд багш уртын
дуучнаар авна гэснээр л урлагийн хүн болох эхлэл тавигдсан даа. Чуулгад дуучин
болсон сургаар арван жилийн багш нар маань дуугардаггүй хүн яаж дуулдаг юм үзье
байз гэж ирж байсан гэсэн. Сургуульд байхдаа дуулах нь битгий хэл цөөхөн
дуугардаг хүүхэд байсан. Дуугаа их нөөж явсан юм шиг байгаа юм л даа. (инээв)
-Та хоолойгоо зуун сая төгрөгөөр даатгуулсан гэлүү?
-”Миг” даатгал компанийн 15 жилийн ойн баярт очиж дуулсан юм. Тэр үеэр тус
компанийн захирал Бат-Орших гэдэг хүн намайг сайхан хүлээж авч тоглолтод чинь
тодорхой хэмжээний тус дэм үзүүлмээр байна. Хоолойг чинь даатгах санал тавьж
байна зөвшөөрөх үү гэсэн. Энэ нь үнэхээр надад барьц алдуулсан гоё мэдээлэл байсан.
Хүн тийм сайхан буянлаг үйлс санал тавьж байхад би зөвшөөрөлгүй яахав. Энэ
чинь хүн болгонд заяахгүй ховор тохиолдол шүү дээ. Хүн болгоныг даатгая гээд
байдаггүй. Тэр даатгалын газрын хамт олонд үнэхээр баярлаж байгаа.
-Таны байгаагаараа байдаг зан олон хүнд таалагддаг болов уу?
-Уртын дуучин хүн болгон ийм байдаг болов уу гэж би боддог. Яагаад гэвэл уртын
дуу өөрөө хүнийг хүмүүжүүлчихдэг. Уртын дууныхаа эгэлгүй нандин аялгууг сонсоод
тэр сайхан үгийг нь бясалгаж яваа цагт хиймэл зан гаргая гэсэн ч чадахгүй. Ер
нь ч тэгээд хөдөө өссөн хүн чинь байгаагаар л байдаг шүү дээ. Эгэл борог даруу.
Би хиймэл зан гаргаж чаддаггүй. Хиймэл байна гэдэг хамгийн гол нь их зовлонтой
ш дээ. Хонгорзул Хонгорзулаараа баймаар байдаг гэтэл шал өөр баг намайг нөмөрчихөөд
байдаг хэцүү ш дээ.
Д.Цогзолмаа