gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 1520 мм-ийн царигтай төмөр замын ажил эхэллээ

Эдийн засаг
2013-05-20
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2013-05-20
“Галт тэрэг хөдөлсөн” гэдгийн адил “Төмөр зам нэгэнт хөдөлжээ”.

Төмөр замыг аль чиглэлд ямар царигаар тавих вэ гэдэг маргаан сүүлийн таван жил үргэлжилсэн. Үүнээс үүдэн төр болон хувийн компанийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэж УИХ-ын гишүүд хүртэл талцан хуваагдсан билээ.

Энэ “гал”-ыг УИХ-ын шийдвэр унтраасан. Ашиг сонирхлын “аян дайн”-д цэг тавьсан, тэвчээр алдарсанд нь “тэсрэлт” авчирсан энэ шийдвэр бол 2010 оны зургаадугаар сарын 24-нд УИХ-аас баталсан төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого юм.

Үүнээс хойшхи гурван жилийн дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид “косметик” засвар хийхээс эхлэн хэрхэн будлиулсныг олон нийт хангалттай мэдэж байгаа.

Гэвч шинэчлэлийн Засгийн газар УИХ-ын тогтоолыг, Төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс илүү ашиг сонирхол үгүй гэж үзсэний үндсэн дээр геополитик, улстөржилтийн томоохон зэвсэг болсон төмөр замын асуудлыг нэг тийш шийдэж ажилдаа яаран орсон юм.

Эдүгээ Ухаахудаг-Гашуунсухайг чиглэлийн 267 км, 1520 мм-ийн царигтай төмөр замын барилгын ажил нэгэнт эхлээд байна. Энэ бол эцсийн шийдвэр.

Уг барилгын ажилтай танилцахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн Б.Батзаяа, тус яамны Төмөр зам, далайн тээврийн салбар хариуцсан мэргэжилтнүүд, “Монголын төмөр зам” компанийн захирал Бат-Эрдэнэ болон шинэ төмөр зам төслийн багийнхан Өмнөговь аймагт ажиллалаа.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажлыг “Esto”, “Билэгт зам”, “Map road”, “Нутгийн буян”, “Хүслэнт бүтээмж” гэсэн таван монгол компаниас гадна БНХАУ-ын “Sino Hydro” гэх компани тус тус гүйцэтгэж эхлээд байна.

“Esto” компанийн хувьд 2004 оноос хойш зам, барилгын ажил гүйцэтгэж байгаа туршлагатай гэнэ. Тэднийх газар шорооны ажлаа ирэх есдүгээр cap гэхэд дуусгахаар төлөвлөсөн ч орон нутгийн цаг агаарын онцлог нөхцлөөс шалтгаалан одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Гэвч энэ ондоо багтаан ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Тус компанийн хувьд ачилтын тойрог замын хэсэг буюу хамгийн хүнд нөхцөлтэй ажлыг гүйцэтгэж байгаа юм. Дээр дурьдсан компаниудаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Sino Hydro” компани л ажлаа огт эхлээгүй байгаа нь анхаарал татсан. Дотоодын компаниудын хувьд ажиллагсад нь 100 хувь монголчууд, тэр тусмаа 40 хүртлэх насны залуучууд байсан төдийгүй шинэ зууны эхний том их бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаадаа сэтгэл өндөр байгаагаа ярьж байлаа.

Анхаарал татсан хамгийн чухал “объект” бол яах аргагүй “Samsung” байлаа. Тус компани энэ ондоо багтаан газар шорооны ажлынхаа 90 хувийг багтаан хийж чадна гэдгээ төрийн төлөөлөлд амласан. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Samsung’’-ийн удирдлагуудтай уулзахдаа туслан гүйцэтгэгч компаниудад цаг хугацаатай уралдан ажиллахыг санууллаа. Мөн ирэх лхагва гарагт Зам тээврийн яаман дээр очиж өгсөн үүрэг даалгаврын мөрөөр хэрхэн ажиллах тухайгаа танилцуулга хийхийг үүрэг болгожээ.

“Samsung’’-ийн төлөвлөснөөр энэ онд нийт 217 км газар шорооны ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Ийнхүү УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар, Зам тээврийн яам ажиллаж, уг төслийг гүйцэтгэх эрх бүхий компаниудад төрийн нэрийн өмнөөс хатуу шаардлага тавьж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын барилгын ажилд нийт зургаан компанийн 244 хүн, 192 машин механизм ажиллаж байна. Төмөр замын доод бүтэц барих “Map road” компани л гэхэд 50 механизм, 50 гаруй хүнтэй ажиллаж байгаа аж.

“Билэгт зам” компанийн хариуцсан хэсэг суурь нягтруулалтын ажлаа эхлээд бай-гаагаа танилцууллаа. Мөн эхний ээлжинд ашиглалтад орох чигжээс дайрганы үйлдвэрийн угсралтын ажил ирэх зургаадугаар сарын 20 гэхэд дуусах төлөвлөгөөтэй.

Ямартай ч гарааны ажил болом-жийн эхэлсэн гэж үзэж болохоор байгаа ч төрийн төлөөллүүд хатуу чанд, шахуу шаардлага тавина гэдгээ хатуу хэлж байсан.

Түүнчлэн сөөм ч “алхаж” амжаагүй байгаа Хятадын компанийн хувьд ажиллах хүчнээ бүрдүүлж амжаагүй гэсэн тайлбарыг хэлж байлаа. Дээрх зургаан компанийн хувьд төмөр замын барилгын ажил тэс өөр онцлогтойг гүйцэд ойлгоогүй, ажлын туршлага тааруу байгаа зэрэг асуудлыг ч эргэн харах биз ээ.

У.Оргилмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан