gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Эрдэнэмаам: Гадаад хэл гадарлах болно гэдэг нүд муутай хүн харааны шил зүүсэнтэй дүйцэх явдал

Нийгэм
2013-05-17
0
Twitter logo

С.Эрдэнэмаам багшийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн оны эцсээр Найрамдлын одонгоор шагнасныг Монгол Улсад суугаа Элчин сайд В.Самойленко нь гардуулж өгсөн юм.

ОХУ-ын Төрийн шагналыг гадаадын иргэдэд хүртээх тухай гэсэн нэртэй уг зарлигт “Орос хэл, соёлыг хамгаалж, түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж…” гэсэн байсан. Энэ шагналын эзэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

С.Эрдэнэмаам МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм.

-Том болоод ямар мэргэжилтэй болох, ямар ажил хийх нь хүүхэд ахуйд мэдэгдэх нь ч бий, үгүй нь ч бий л байх. Тухайлбал, багаасаа л эвлэгхэн дуулчихдаг байсан бол дуучин болох, харандаагаар ч гэсэн элдэв юм зурж суух дуртай байсан бол бийрээр хоолоо олж идэх нь бараг тодорхой байж болох. Таны хувьд орос хэлний монгол мэргэжилтэн болсон нь юунаас эхтэй бол?
-Би Баянхонгор аймгийн Жинст сумын хүн. Намайг бага ангид байхад нэг жил сумын төвд геологийнхон худаг ухаж, байшин барьж зуссан юм. Тэдэн дотор нэг мужаан орос эр байв. Тэр хавиар нь очиж тоглох бид дуртай. Очих бүрд юухан хээхэн өгнө, сүүлдээ бүр модон онгоц хийж өгсөн. Одоо бодоход чухам тэр үеэс л орос хүн, орос хэл намайг татсан санагддаг.

Долдугаар ангид байхад УБДС төгссөн Я.Пүрэвжав гэж шижигнэсэн залуу багш очиж, намайг аймгийн орос хэлний олимпиадад бэлтгэх гэж долоо хоног хичээлээс чөлөөлж орос хэлний дүрэм цээжлүүлэв. Олимпиадын даалгавраа хийхчээ аядаад сууж байтал өндөр нуруутай эмэгтэй багш (10 жилийн I сургуулийн хичээлийн эрхлэгч, УБДС-ийн орос хэлний ангийг улаан дипломтой төгссөн М.Намжилмаа гэдэг хүн болохыг хожим мэдсэн) ирээд “Чи хаанаас ирсэн хүүхэд вэ?” гэсэн. “Богдоос” гэвэл “Богдын тэмээний хорголоос чинь л овоо юм гарч мэдэх нь дээ” гэсэн. Энэ бүхэн “орос хэлний багш болъё” гэх бодолд минь та шуур өгсөн болов уу.

-Тэгээд л аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-д суралцахаар явсан уу?
-Биднийг 1971 онд дунд сургууль төгсөхөд орос хэлний мэргэжлээр гадаадад суралцах хуваарь ердөө ганц ирсэн. Тэр нь алтан медальтай төгссөн нэг нөхөрт маань оногдож, би гадаадын запас буюу дотоодын бэлтгэл гэсэн тааруухан нэртэй хуваарь авч, хотод ирж конкурс өгөөд Эрхүүгийн их сургуулийн бэлтгэл ангид хуваарилагдсан. Харин аз болж бэлтгэл ангиа онцсайн дүнтэй төгссөн учир Москвагийн их сургуульд суралцах хуваарь авсан юм.

-Москвад сургуулиа төгсөж ирээд хөдөө хөөгдөв үү, эсвэл Орост төгссөн болохоор нь арай өөрөөр хандав уу?
-Сургуулиа төгсөөд Монголын орос хэл судлалын “загалмайлсан эцэг” гэж гадаад, дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтэн С.Галсангийн удирдаж байсан МУИС-ийн Орос хэлний тэнхимд багшаар томилогдсон азтай хүн дээ, би. Хотод үлдчих боломж олддог болов уу гэж бодож явсан, хөөцөлдөж туслах хүнгүй хөдөөгийн надад улсынхаа ганц их сургуульд багшлах завшаан тохионо гэдэг “тэнгэрийн умдаг атгасан” хэрэг байлгүй яах вэ. Баярлахын хажуугаар том эрдэмтний удирдлагад, орос голдуу багш нарын хүрээлэнд яваад ороход би өөрийгөө их чамлаж байсан шүү. Энэ бол ёстой л миний хоёр дахь их сургууль байсан. Энд хоёр жил ажиллаж байхад, 1979 онд МУИС, УБДС-ийн орос хэлний тэнхимүүдийг нэгтгэж Орос хэлний багшийн дээд сургууль байгуулахад тийш шилжиж очсон.

-Доктор С.Галсанд өөрөө харьцангуй залуу байхдаа гайгүй тоогдсон гэсэн яриа байдаг. Тэр хэзээ, юунаас болж танд өгсөн үнэлгээ вэ. С.Галсан багшид тоогдоно гэдэг ч олон хүнд олддоггүй үнэлгээ байх шүү?

-Орос хэлний багшийн дээд сургуульд очоод жил болж байхад ЕБС-ийн орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт болж, багшлаад 5, 10, 15, 20 жил болсон хүмүүсийг Улаанбаатарт давтан сургахад түүнийг С.Галсан багш надад хариуцуулсан юм. Тэгэхэд Баян хонгор аймгаас манай X ангийн багш Л.Шархүү, хичээл зааж байсан М.Даваасамбуу, түүний гэргий, орос хэлний багш Д.Лаваажав нар ирсэн байлаа. Би болохоор багш нарынхаа өмнө, багш нар маань шавийнхаа өмнө нүүрээ улайлгахгүй гэж хоёр талаасаа чармайсан байх. Сургалт дуусахад дүнгийн хурлыг удирд сан С.Галсан багш “Сургалтыг манай залуу багш С.Эрдэнэмаам маш сайн зохион байгуул лаа. Залуу хүн гэхэд их ажилсаг, уйгагүй хүн юм байна. Шөнөжин сууж тайлангаа биччихээд одоо энд сахлаа ч хусаж амжаагүй сууж байна” гэж хэлсэн юм.

-Та ямар замаар Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид агсны туслахаар ажиллах болсон юм бэ. Тэр үед чинь ялангуяа ийм хариуцлагатай ажилд өөрөө хөөцөлдөж байгаад оччих боломж байдаггүй, ер нь хувь заяагаа бусдаар л шийдүүлдэг байсан даа…
-Д.Цэвэгмид гуай С.Галсан багш руу утасдаж “Орос хэлэнд гайгүй, хөдөөгийн гаралтай, эвдрээгүй сайн залуу байна уу. Би гарын туслахаараа ажиллуулмаар байна” гэхэд нь намайг санал болгосон юм билээ. Энэ чинь 1981 оны эхээр болсон явдал юм шүү дээ.

-С.Галсан багш тэр том албаны хүнд өөрийг тань санал болгоно гэдэг бас л тоож явдаг байсны нь гэрч юм даа. Цэвэгмид гуайгаас хойш та буцаад л орос хэлтэйгээ учирсан биз дээ.

-Тэгсэн. Хүнд хамгийн үнэнч юмны нэг нь эзэмшсэн мэргэжил байдаг юм байна. 1990 оноос өнөөг хүртэл Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, тэргүүлэгч гишүүн, гүйцэтгэх хорооны эрхлэгч зэрэг сонгуульт ажил хийж байна. 1996 оноос МУБИС-ийн Орос хэл ний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

-Таныг Орос хэлний тэнхимээ улсын хэмжээнд анх удаа эрдмийн зэрэг цолтноос бүрдсэн хамт олон болгосон гэж дуулсан юм байна.

-Намайг ирэхэд МУБИС-ийн Орос хэлний тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан багш хоёр л байсан. Тэгээд заримынх нь эрдмийн ажлыг удирдаж, заримд нь зөвлөж, шахаж шав дуулж байж 10 жил өнгөрөхөд буюу 2006 он гэхэд бүх багшаа эрдмийн зэрэг хамгаалуулсан. Бас 2011 онд тэнхимээрээ профессор, дэд профессор болсон. Эрдмийн цол хүртээх асуудлыг тухайн их сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, нууцаар санал хураалгаж байж шийддэг чамгүй хүнд даваа. Ингэж бид 100 хувь эрдмийн зэрэг хамгаалж, эрдмийн цол хүртсэн улсдаа анхны тэнхим, хамт олон болсон юм.

-Одоо ер нь ялангуяа ерөнхий боловсролын сургуульд орос хэлний сургалт хэр байна. Орос хэлний хувьд ямархуу мэдлэг чадвартай залуус та бүхний гар дээр ирж байна вэ?

-ЕБС-ийн орос хэлний сургалт их муудсан нь аяндаа мэдэгдэж байна. Одоо чинь 7, 8, 9 дүгээр ангид л орос хэл зааж буй шүү дээ. Дунд сургуульд орос хэлийг ийнхүү цөөн ч гэлээ цаг үзэх боловч дээд сургуульд орохоор ерөнхий эрдмийн шалгалт авахад орос хэл хэрэг болохоо байсан. Харин гадаад хэлний ангид орох хүүхэд орос, англи хэлний аль нэгээр нь шалгалт өгч болно гэж байгаа. Гэтэл орос хэл огт мэдэхгүй хүүхэд англи хэлээр шалгалт өгчихөөд орос хэлний ангид ороод ирж байна. Тийм болохоор манай сургуулийн хувьд орос хэлний ангид ирж буй хүүхдүүдийг мэдлэгийнх нь түвшингээр хоёр хэсэг болгож сургалтаа явуулж байгаа.

-Их, дээд сургуулийн орос хэлний ангийн оюутнуудыг хэлний нь орчинд оруулах гэж нэг жил ч болтугай Орост сургадаг байсан, одоо хэвээр үү?
-Манай сургууль чинь орос хэлийг нэгдүгээрт тавьдаг ганц газар. Өөрөөр хэлбэл, орос-англи, орос-монгол гэх мэтээр хэлний мэргэжилт нийг бэлтгэдэг. Орос хэлийг нь түлхүү, барагцаалбал 60-40 хувийн харьцаатай заадаг гэсэн үг шүү дээ. Бусад их, дээд сургууль үүний эсрэг байгаа. Дотоодод бэлтгэж буй орос хэлний багшийн чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-ын Ерөнхийлөгчид удаа дараа захидал бичсэний дүнд Д.Медведевээс хариу авч, Новосибирск хотын Багшийн их сургуульд орос хэлний ангийн хэдэн оюутныг ОХУ-ын Засгийн газрын зард лаар жил бүр бүтэн жилийн хугацаагаар явуулж эхлээд байна. Одоо тэнд есөн залуу ном үзэж байгаа. Тэд маань тэндхийн эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж оролцоод зарим нь байр эзэлсэн. Би тэднийгээ энэ жил эргэж очлоо. Сайхан байцгаана лээ. Харин хичээлээс бусад үед, ялангуяа байрандаа ирсэн үедээ оросуудаасаа салчихаад, өөрөөр хэлбэл нөгөө хэлний орчноосоо хөндийрчихөөд байна гэхээр нь сургуулийн захиргаатай ярьж англи хэлний хичээл дээр орос оюутнуудтай хамт суулгаж, долоо хоногт нэг удаа спортын зааланд оросуудтай тоглож байхаар болгосон. Бас “бид өөрсдөө нүдээрээ үзээгүй байж хүүхдүүддээ Улаан талбай гоё” гэж хэлж баймааргүй байна гэж тэд маань ярьсан. Сургуулийн захиргаатай нь ярьж байгаад Москва, Санкт-Петербург хотоор аялуулж байхаар болсон.

-Орос хэлний олигтой сурах бичиг манайд байна уу. Ойрын үед сурах бичиг шинээр зохиосон уу?
-Сурах бичиг бий. ЕБС-ийн орос хэлний гурав, дээд сургуулийн хоёр багш, БШУЯ-ны нэг мэргэжилтэн оролцсон баг байгуулж 7, 8, 9 дүгээр ангийн гурван сурах бичиг зохиосон. Намайг тэр багт нь оруулсан. Чамгүй сайн болсон гэж багш нар ам сайтай байгаа. Дээд сургуулийн хувьд монгол хэлний онцлогийг тусгасан номыг багш нар өөрсдөө бэлтгэж хэрэглэж байгаа.

-Орос-монгол, Монгол-орос толь бичгийн хүрэлцээ, олдоц, чанар нь ямар байна. Олигтойхон толь бичиг байна уу. Шинэ цаг үеийн үг хэллэг оруулсан толь ховор л болов уу гэж санагдах юм.
-Биднийг л хүүхэд байх үед хэрэглэж байсан толь бичгүүд одоо зарим талаар үнэндээ чамлагдах болсон байна. Монгол, Оросын ШУА үүнийг анхаарч үзээд хоёр талын эрдэмтэд хамтарч “Большой академический монгольско- русский словарь” бэлтгэж 2001 онд хэвлүүлсэн. Одоо “…Русско-монгольский”-г нь бэлтгэж байна. Тухайлбал, би л гэхэд “О” үсгийг нь хариуцан хийж байна. Орос, монгол хэлэнд сүүлийн үед орж ирсэн шинэ үгнүүдэд их анхаарч байгаа.

-Хэлээ цэвэр байлгах гэж бид чинь их ярьдаг. Ер нь хэлээ бохирдохоос сэргийлэх гэх нь аль ч үндэстэнд байдаг хандлага байх. Та орос хэлний мэргэжлийн хүний хувьд орос хэлийг бохирлогдож байна гэж үздэг үү. Гадаад үг хэллэг орос хэлэнд их орж ирж байх шиг байх юм…
-Энэ үнэн. МУБИС, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, ШУТИС хамтарч жил бүр орос хэлний эрдэм шинжилгээний бага хурал хийдэг юм. Энэ жил ес дэхийг нь хийсэн. Түүнд Оросоос ирүүлж байгаа илтгэлүүдээс харахад англи үгийг их хэрэглэх болсон байна. Зарим англи үг бүр “нутагшаад” орос үгний дагавартай болчихсон байх юм. Тэгэхдээ хөгжил, цаг үеэ дагаад тухайн хэлэнд гадаад үг, хэллэг орж ирэхийг өөд уруугүй буруутгаж бас боломгүй юм шиг байна. Түүхэн уламжлалыг ч харсан ийм үйл явц аливаа хэлэнд байдаг аж. Орос хэлний ярианы 40 хувь нь Азиас, тэр дундаа Монголоос орж ирсэн үг байдаг гэж нэг судлаач хэлж байсан юм. Монгол хэлний маань 25 хувь нь турк үг байдаг гэсэн яриа ч бий.

-Орос хэлийг нэг үе ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнөөс хасаж “гадуурхсан”. Үүний уршиг та нарт сайн мэдрэгдсэн байх учиртай…
-5-6 жилийн өмнө нэг тийм юм болсон, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны удирдлага яаманд олон удаа санал хүсэлт хүргүүлж байж, С.Төмөр-Очир сайд энэ алдааг зассан, миний бие ч тэр үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж “Орос хэлийг Монгол Улсад, монгол хэлийг Орос улсад судлахад дэмжлэг үзүүлнэ” гэсэн Таны амлалт эсрэгээрээ эргэж байна” гэсэн гарчигтай ил захидал хүртэл сонинд бичиж, санал бодлоо илэрхийлж байлаа. Н.Энхбаяр, В.Путин нар гарын үсэг зурсан “Москвагийн тунхаг лал” гэдэг баримт бичигт ийм зүйл заалт байдаг юм, харамсалтай нь баримт бичгийнхээ нэртэй адилхан тунхаглал төдий зүйл болоод өнгөрч байх шиг байна. Орос хэлийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтаас хасаад зогсоогүй, их, дээд сургуульд ч сонгон судлах хичээл болгосон нь одоо хэвээрээ байгаа шүү дээ. Энэ бол нэн харамсалтай, орос хэл сурах сонирхолтой мянга мянган хүүхэд залуучуудын эрх ашгийг боогдуулсан харалган бодлого гэж бодож, дотроо бухимдаж явдаг даа. Тэр үед хүүхдүүд их, дээд сургуульд элсээд суралцах хугацаандаа сургуулийнхаа номын санд байгаа орос ном зохиолыг уншиж, хэрэгцээтэй мэдээ мэдээллээ олж авч чадахгүй, тодорхой хэмжээгээр “хэл мэгдсэн” л гэж боддог юм.

-Орос хэлийг тодорхой хэмжээнд мэдэж, оросоор уншаад ойлгочихдог байхын ач тусыг ганц нэгхэн үгээр тайлбарлаж болох уу?
-Ер нь зөвхөн орос ч гэлтгүй, аливаа нэгэн гадаад хэлийг бага ч гэсэн мэддэг, уншаад ойлгодог байна гэдэг бол бүр энгийнээр хэлбэл хараа муутай хүн нүдний шил зүүлээ л гэсэн үг. Шинэ мэдээ мэдээлэл олж авах, шинэ юм мэдэж авах, өөрийгөө бусдад ойлгуулах, гадаад ертөнцтэй харилцах, ер нь л сурч боловсрох шинэ боломжтой болж байна л гэсэн үг л дээ.

-Их хөршийнхөө хэлийг заавал мэддэг байх ёстой гээд л орос хэлийг заагаад байдаг, Хятад улс ч мөн л манай нэгэн их хөрш шүү дээ. Хятад хэлийг ер нь яах ёстой гэж Та боддог вэ?
-Тун зөв асуулт байна, ганц хөрштэй юм шиг байж болохгүй, хоёр хөршийнхөө аль алиных нь хэлийг судалж мэдэх хэрэгтэй, дээр нь нэмээд даяаршлын хэл - англи хэлийг сайн үзэх шаардлагатай. “Хэдэн хэл мэднэ, төд дахин чи хүн“ гэсэн шиг утгатай хэллэг байдаг даа, зарим нь англи мэргэн үг гэдэг, зарим нь А.П.Чехов тэгж хэлсэн л гэдэг, аль нь ч бай, нэг хэл нэмж сурна гэдэг бол чи өөрийнхөө боломжийг нэг дахин нэмж байна л гэсэн үг юм.

-Таныг аливаа бичиг баримтыг орос, монгол хэлний алинаар нь ч эн тэнцүү хэмжээнд шууд боловсруулдаг, мөн хоёр тийш нь нэг их түвдэхгүй орчуулдаг гэх юм билээ. Оюутнуудад ийм чадвар олгож байна уу?
-Хэрвээ надад тийм чадвар бага ч гэсэн байгаа бол Д.Цэвэгмид даргын минь л ач. Оюутнуудад онолын суурь мэдлэг төдий л олгож байна даа, дадал чадвар бол амьдрал практикаас бий болдог, цаг хугацаа их шаарддаг зүйл юм уу даа.

-Таныг онигоо их ярьдаг гэх юм билээ, яг өөрийнхөө мэргэжилтэй холбоотой ганц нэг онигоо хэлж манай уншигчдыг хөгжөөгөөч...
-Оюутнууд хичээл дээр, ялангуяа сүүлийн цаг дээр ядарч, анхаарал нь сарних үе бишгүй л байх, тийм үед өөрсдийнх нь мэргэжилтэй холбоотой ганц онигоо хэлээд өгөхөд нүд нь сэргээд, идэвх нь сайжраад явчихдаг юм. Тулгамдаад олигтой юм санаанд орохгүй байна, онигоо чинь ер нь “балиар” байх тусмаа инээдтэй байдаг нэг тийм хачин чанартай “зохиол” юм шүү дээ, “цэвэрхэн”-ийг нь ярихлаар хүн инээхгүй. Гэхдээ нэг ийм онигоо санаанд бууж байна л даа.

Шөнө тэг дунд өнгөрсөн хойно их зохиолч Достоевскийн гэрийн утас нь дуугарчээ. Чернышевский ярьж байна гэнэ. “Федя, нойр хүрдэггүй ээ, яах вэ?” гэж гэнэ. Достоевский юу ч хэлэлгүй утсаа тасалжээ. Харин маргааш өглөө нь Чернышевский алдарт “Яах вэ?”, Достоевский алдарт “Тэнэг” романаа бичиж эхэлсэн юм гэдэг.

И.Рэнчинханд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан