Ажлын байран дахь бэлгийн дарамт гэж чухам юу болох хэрэв танд ийм асуудал тулгарвал хэрхэх тухай мэдээлэл тэр бүр байдаггүй.
Удирдах албан тушаалтан эсхүл хамт ажилладаг хүндээ хүчиндүүлсэн тохиолдолд л ажлын байран дахь бэлгийн дарамт мэтээр ойлгодог. Гэвч хүнийг үл хүндэлсэн, өөрийн дур хүслээ хянаж чадаагүй энэ зүй бус үйлдэл нь олон хэлбэрээр илэрдэг байна.
Тодруулбал, бүсэлхийнээс доош хэмээн үздэг элдэв онигоо, яриа ярих, хүсээгүй бэлгийн харьцаанд уриалсан агуулгатай яриа өдөөх, бэлгийн харьцаа тогтоох тухай шалах, бэлгийн сэдэлтэй ярианы амьд бай болгож, доог тохуу хийх, порно зураг, плакат, сайт, мессэж, бусад бэлгийн шинжтэй эд зүйл үзүүлэх харуулах, илгээх, бэлэглэх, бэлгийн харьцаанд уриалсан үйлдэл биеийн хэлээр өгүүлэх, зохисгүй секс дуу авиа зэрэг орно.
Ажлын байр гэдэгт ямар орчин хамаарах вэ
-Ажил, хөдөлмөр эрхэлж буй бүхий л орон зай, орчин,
-Суралцагчийн дадлага хийж буй сургалтын орчин,
-Дарга, удирдлагын дуудаж уулзаж буй өрөө, байр байгууламж,
-Түнш байгууллагын өрөө, байр байгууламж,
-Түнш байгууллагын дарга, удирдлагын ажлын шугамаар уулзахаар тохиролцсон өрөө, байр байгууламж,
-Томилолтоор явж буй унаа, тээврийн хэрэгсэл, ажлын өрөө, байрлаж буй буудал бусад өрөө, байр байгууламж,
-Хамт олноороо тэмдэглэлт үйл явдал тэмдэглэж буй газар, байр, буудал, унаа тээврийн хэрэгсэл, бусад,
-Тариалангийн талбай,
-Малын бэлчээр,
-Айлын гэр /гэрийн үйлчлэгчийн хувьд/ гэх мэт өргөн хүрээний ойлголт юм.
Бэлгийн дарамтлал бол бусдыг үл хүндэтгэсэн, тэгш бус харилцаа
Эрэгтэй хүн дээрэмдүүлбэл бид түүнийг өмссөн хувцастай нь холбон гутаадаггүй. Гэтэл эмэгтэй хүн бэлгийн дарамтанд өртсөн тохиолдолд түүний ямар харагдаж байгаагаар нь буруутгадаг. Эмэгтэй хүн хэрхэн хувцасласан нь бэлгийн дарамт үйлдэгчийг өршөөх, шалтгаан биш. Хүн бүр бэлгийн дур хүслээ хянаж, хийж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.
Бэлгийн дарамтлалыг сээтэн хаяхтай адилтгах аргагүй. Бэлгийн дарамтлал бол бусдыг үл хүндэтгэсэн, тэгш бус харилцаа юм.
Зөвхөн залуу эмэгтэйчүүд л бэлгийн дарамтлалд өртдөг гэсэн ойлголт байдаг. Гэвч бодит байдал дээр бэлгийн дарамтлал нь аль ч насны хүмүүст тохиолдсон байх ба тэдний гэрлэсэн эсэх, биеийн галбир, дүр төрх, наснаас үл хамаардаг байна.
Ажлын байран дахь бэлгийн дарамтлал бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн
Өөрийн хамааралдаа байгаа хэн нэгэнд эрх мэдлээ мэдрүүлэх гэж үйлддэг санаатай үйлдэл бол ажлын байран дахь бэлгийн дарамтлал юм.
Олон эмэгтэйчүүд эсэргүүцэхээсээ илүү үл анзаарсан мэт өнгөрөөдөг ч таагүй мэдрэмжийг амсаж байдаг. Ялангуяа ажлын байранд бэлгийн дарамтлалыг үл эсэргүүцэн, хүлцэн тэвчих тусам энэ нь байнга давтагдахад хүрдэг байна.
АББД-ын үйлдэгч ба хохирогч нь хэн бэ
Олон улсын практикаас харахад бэлгийн дарамтлалын ихэнх хохирогч нь эмэгтэйчүүд байдаг аж. Тийм ч учраас үүнийг хүйсээр ялгаварлан гадуурхах нэг хэлбэр, эмэгтэйчүүдийн эрхийн ноцтой зөрчил хэмээн үздэг байна. Хүний эрхийн үндэсний комиссоос 2005 онд хийгдсэн судалгаагаар АББД-д өртөгсдийн 97 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Эрэгтэй хохирогчид ч байдгийг мөн дурьдах нь зүйтэй юм.
Дарамтлал үйлдэгчид нь нас, гэр бүлийн байдал, биеийн гадаад төрх, боловсрол, чадвараас үл хамааран, эрэгтэй эмэгтэй хэн ч байж болох талтай. Гэсэн хэдий ч олон улсын болон дотоодын судалгаануудаас дарамтлал үйлдэгчдийн 90 орчим хувь нь удирдах албан тушаалтай эрэгтэйчүүд байдаг гэнэ.
АББД-анд өртвөл хаана хандах вэ?
Ажлын байрны бэлгийн дарамт нь эрх мэдэл, хүйсийн шинжээр нь ялгаварлан гадуурхаж буй нэг хэлбэр учир энэ үйлдлийг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн дагуу торгох, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Хэн нэгэн ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогч болвол өөрөө төдийгүй түүний өмнөөс хэн нэг нь гомдол гаргах эрхтэй. Гэвч хамгийн гол нь сайн баримтжуулж байж хөдлөхгүй бол үйлдэгч этгээд өөрийн талдаа урвуулах, тухайн ажил олгогч, албан байгууллагынхаа нэр хүндийг хамгаалан нуун дарагдуулах, эсрэг хандах нь элбэг байдаг гэнэ.
Ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн гомдол нь заавал хүчиндүүлсэн байхыг шаардахгүй бөгөөд ийм заналхийлэл нь бодитой, хохирол учруулж болзошгүй бол та өөрийн аюулгүй байдлыг хангаж цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж болох бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисст хандах боломжтой аж.
А.Сүрэн