-Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр утаа, хорт хийн хэмжээ 30 хүртэл хувиар багасна-
Нийслэлийн нийтийн тээврийн газраас зарласан “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд салбарын тулгамдсан асуудлууд олны анхаарлын төвд орж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус салбарын талаар олонтаа мэдээлэх болжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийгмийн захиалгат үйлчилгээ гэдэг утгаар нь хөгжүүлэхийн тулд шинэ бодлого, шинэ менежмент хэрэгтэй. Энэ чиглэлээр үндэсний бодлогын хэмжээнд төлөвлөгдөж буй ажлуудаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй нь Улаанбаатарын метро төсөл юм.
Нийслэл хотод байнга оршин суудаг хүн амын тоо өдгөө 1 сая 300 мянгад хүрсэн учир дэлхийн бусад хотуудын жишгээр метро барих асуудал ийнхүү хурцаар тавигдаж байна. “Улаанбаатар метротой болно” гэх сайхан мэдээ гадаад оронд зорчиж үзсэн хүмүүст бодитойгоор төсөөлөгдөж байгаа бол, хүн амын дийлэнх хэсэгт зүүд зэрэглээ, үл гүйцэлдэх мөрөөдөл мэт санагдаж байгаа нь лавтай.
ГАДААДЫН МЕТРО ЯМАР БАЙДАГ ВЭ?
Анхны метрог 1868 онд Лондон хотод ашиглалтад оруулж байсан түүхтэй. Английн нийслэл тухайн үед манай Улаанбаатар хот шиг давчуу гудамжаар нь морин тэрэг, машин холхилдсон, агаарын бохирдолтой хот байж.
Метрог нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр Лондон хотын төвл өрөл багасч, дэлхийн хамгийн том хотуудын нэг болтлоо хөгжсөн гэдэг. Үүний дараа Будапешт, Москва, Берлин гээд Европын томоохон хотууд метротой болжээ. Москва хотын хүн ам нэг сая давсан учир метро барих асуудал тавигдаж 1912 онд метро барих төслийг Думаар хэлэлцэн баталж байсан аж.
Анх 1934 онд хоёр вагоноос бүрдсэн галт тэргийг шугаманд гаргаж байсан бол одоо Москвагийн метроны буудал бүр нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, урлагийн гайхамшигт бүтээлүүдийг өөртөө агуулсан гоёмсог байгууламжуудын нэг болж чадсан. Москвагийн метро нь нэгэн зууны түүхийг бүхэлд нь харуулсан урлаг соёлын цогцолбор байгууламж төдийгүй газар доорх бас нэгэн гайхамшигтай хот юм.
Оросын ард түмэн хамгийн их ном уншдаг хүмүүс учир метрогоор зорчиж буй зорчигчдын дийлэнх нь ямар нэгэн сонирхолтой ном, сонин, сэтгүүл уншиж яваа дүр зургийг та хаа сайгүй харж болно. Схем нь энгийн ойлгомжтой учир, Москва шиг том хотод өчүүхэн ч төөрөхгүйгээр аялах боломжийг зөвхөн метро л олгодог гэдгийг тус хотод очиж үзсэн хэн бүхэн мэдэх билээ. Метроны тухай сонирхолтой баримтуудыг үргэлжлүүлэхэд, дэлхийн хамгийн урт метро Шведийн Стокгольм хотод байдаг байна. Стокгольмын метрог урлагийн галерей ч гэж нэрлэдэг. Уг метроны 90 буудал нь урлагийн бүтээлийн төлөөлөл болох үлгэрийн агуй, төрөл бүрийн үзмэр үүд, сонгодог архитектурын булангууд, шигтгэмэл зургуудаар чимэглэгдсэн байдаг нь ийн нэрлэхэд хүргэжээ.
Түүнчлэн монголчуудын олонтаа зорчдог БНСУ-ын метроны тухай мэдээлэл уншигч таны сонирхлыг татах нь лавтай. Тухайлбал, Солонгос улсын метро нь цэнхэрийн шугам, ногооны шугам гэх мэт есөн төрлийн шугамтай. Энэ өнгөөр чиглэлд явж байгаа метронууд нь өөр хоорондоо ялгардаг. Метронд суухдаа тасалбар авах, эсвэл картаар төлбөрөө хийж болдог. Метро нь хурдан, өртөг багатай учир иргэдийн байнга зорчдог нийтийн тээвэр нь болж чадсан байна.
Солонгосчуудын дийлэнх нь ажилдаа очих, ирэх хугацааг метронд өнгөрүүлдэг учир метронд өдөр тутмын сонин, сэтгүүл рекламыг ихээр байршуулсан байдаг. Метрон дотор чиглэл заах цахим газрын зургийг байрлуулж, зогсох буудлаа автоматаар зарладаг. Солонгосд хулгай хийх асуудал байдаггүй учир хүмүүс нь метрондоо тайван үйлчлүүлдэг байна. Зарим хүн унтаж явах нь ч бий. Хол замд явж байгаа хүмүүс суугаагаараа зүүрмэглэн нүднийхээ хорыг гаргадаг. Метронд цай уун юм идэж, гэртээ байгаа юм шиг байхыг өдөр тутам харж болно. Зарим тохиолдолд хүн ихтэй болдог ч нэгнийгээ түлхэж шахцалдахгүйгээр дор бүрнээ зайтай зогсож, соёлтой үйлчлүүлдэг ард түмэн юм.
Солонгосын метроны буудлын тохижилт нь зорчигчдын ая тухыг дээд зэргээр хангасан байдаг. Худалдаа үйлчилгээ, буфет, цайны газар зэрэг үйлчилгээнүүд энд төвл өрсөн харагддаг бөгөөд хаашаа явах, хаагуур гарахыг маш ойлгомжтойгоор сум заан тэмдэглэсэн байдаг учир төөрч будилахгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Иргэд нь ч метрогоор үйлчлүүлэхдээ ухамсартай, өөриймсөг ханддаг учраас Солонгосын метро ая тухтай хэвээр байсаар байна.
МОНГОЛДОО МЕТРОГООР ЗОРЧИХ ЦАГ ХЭЗЭЭ ВЭ?
Улаанбаатар хотод 2030 он гэхэд хотын хүн ам 1,7 саяд хүрч зам тээврийн эрэлт хэрэгцээ 3,1 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Тиймээс нийтийн тээврийн хамгийн дэвшилтэт тээврийн хэрэгсэл болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.
Нийслэлд метро барих санаачилгыг анх Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргаж, метро байгуулах төсөл боловсруулж байжээ. Жайкагийн төслийн багийнхан 2011 оны 9 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод метро барьж байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар судалгаа хийж байгаа бөгөөд Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, нийслэлийн удирдлагуудад танилцуулаад байна.
Тэдний танилцуулснаар, Улаанбаатар метро нь Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км урттай, газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр баригдах бөгөөд барилга дэд бүтцийн зардал нь 1.3 тэрбум ам.доллар, техник тоног төхөөрөмжийн зардал 0.2 тэрбум, нийт 1.5 тэрбум ам.долларын зардал гарах тооцоо гарч байгаа аж. Метроны барилгын ажлыг 2014 оноос эхлүүлбэл 6 жилийн дараа Улаанбаатар хот метротой болно. 2020 он гэхэд метро баригдана гэж үзвэл, 2020-2030 он хүртэл метроны өртөөнүүдийг түшиглэн хотын дэд төвүүдийг байгуулна.
Ингэснээр хотын төвийн шугам дагуу ойролцоогоор 10.2 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл шинээр бий болно гэсэн тооцоо хийгдэж байгаа ажээ. “Улаанбаатар метро”- гоор нэг удаа зорчиход Толгойтоос Амгалан хүртэл 18 км зайг 45 минут зорчдог байсан газарт 15 минутад хүрэх боломжтой юм байна. Үүний үр дүнд төвийн дүүргүүдийн түгжрэл багасч, хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчилтын хурд 25 хувиар нэмэгдэх юм байна.
Метро барьж байгуулснаар нийслэлийн төв гудамж дагуу газар доорх бас нэгэн шинэ хот бий болж, иргэд жилийн дөрвөн улиралд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх ажээ. Бид шинээр байгуулах газар доорх хотдоо гадаадын метронууд шиг гайхамшигтай үзмэрүүдийг бий болгон бүтээж ч болно шүү дээ.
Нийслэл хот маань метротой болж, өвөл нь хөрч, зун нь халахгүйгээр тав тухтай орчинд үйлчлүүлэх сайхан цаг айсуй. Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэлэг өөрчлөлтийг авчирч, хотоо хот шиг хот болгох их үйлсэд иргэн бүр дэмжиж оролцоосой хэмээн ерөөе.
Л.Цэцэгжаргал