Эл хөтлийг өмнө нь Тэмээн хүзүүтийн хоолой хэмээн нэрийддэг байжээ. Харин Д.Сүхбаатар жанжин үүгээр өнгөрөхдөө “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас Сайхны хөтөл хэмээн нэрийдсэн аж.
Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Эл хөтөлд “Сайн эрсийн хээрийн гэр” хэмээх агуй бий.
Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан түүхтэй аж. Түүнчлэн монгол гуталтай, шалдан зогсож буй бяцхан хүүгийн 170 см орчим өндөртэй баримал тэнд байдаг.
Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар хүүхэдтэй болдоггүй болон хүү төрүүлдэггүй хүмүүс бяцхан хүүд хүрч, сүсэглэн залбирвал хүсэл нь биелдэг гэнэ.
Сайхны хөтөлд мөн Хосын мод гэж бий. Аав, ээж, хүүхэд гурвыг бэлгэдсэн хоёр том, нэг жижиг мод хадан дээр ургасан нь сонин.
А.Байгалмаа