Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Байгууллагуудын дотоод хяналт гэж яригдаад байгаа. Байгууллага дотоод хяналтаа хэрхэн хийж буйг танайх хянах юм уу?
-Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор байгууллага аж ахуйн нэгж дотоод хяналтаа хангаж ажиллах ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүнд манай байгууллага байгууллагуудын дотоод хяналтад хяналт тавих биш дотоод хяналт нь хэрхэн хийгдэж байгаа тал дээр мэдээлэл авах чиглэлтэй ажиллах үүрэгтэй.
Ер нь хяналтыг гурван янзаар үздэг. Нэг хяналт нь аж ахуйн нэгжийн дотоод хяналт. Бүтээгдэхүүний түүхий эдээс эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэл үйл ажиллагаанд хийгдэнэ. Талхны цех дээр ярихад түүхий эд нь яаж орж ирсэн, боловсруулалт нь ямар байгаа, сав баглаа боодол нь ямар байна гэхчлэн. Энэ бол дотоод хяналт. Дотоод хяналтын ажилтан тусдаа байх ёстой гэж хүртэл заасан байгаа. Хоёр дахь хяналт бол хөндлөнгийн хяналт буюу төрийн хяналт. Энэ мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт байгаа юм.
Талхны үйлдвэр дээр очиход тэр өдрийн үйлдвэрлэлийн дамжлага технологийнхоо дагуу явагдаж байна уу, үгүй юү зэрэгт тавьж буй хяналтыг хөндлөнгийн хяналт гэж байгаа юм. Ер нь бол хөндлөнгийн хяналт тухайн өдөр, тухайн үед ямар байгааг л шалгаж хянах тухай асуудал. Гурав дахь хяналт бол хэрэглэгчийн хяналт. Хэрэглэгч маань хугацаа, орц найрлага, хадгалалт зэргийг бүгдийг хянах ёстой. Урьд нь дотоодын хяналтыг хуульчилж өгөөгүй байсан учраас хэрэглэгч хяналт тавьдаг байсан.
Төрийн хяналтын тухай хуулинд дотоодын хяналт байна гэж заасан байгаа. Сая гарсан хүнсний тухай хуулинд ч энэ талаар тодорхой зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулинд ч заагаад өгсөн. Аж ахуйн нэгж дотоод хяналтаа зохион байгуулна. Мэргэжлийн хяналт бол аж ахуйн нэгжүүдээс тайлангуудыг нь авна. Тухайн байгууллага дотоод хяналтын хүрээнд ямар ажил хийсэн. Дотоод хяналтын ажилтан тусгайлан гаргасан эсэхийг хянадаг. Үүнийгээ бид Засгийн газарт мэдээлдэг. Бүх орон нутгийн хэмжээнд энэ л зарчим үйлчилж байгаа.
-МХЕГ-аас дотоод хяналттай холбоотой сургалтыг явуулсан. Үр дүн нь ямар байна вэ?
-Бид өнгөрсөн жилээс эхлээд дотоод хяналт зайлшгүй байх ёстой. Орон тооны ажилтан байх ёстой гэж үзэн сургаад эхэлсэн. Энэ жил Ажил олгогч эздийн холбоо, МХЕГ хамтраад сургалтуудыг зохион байгуулж байгаа.
Ер нь Cap шинийн баяраар, Хүүхдийн баяр, Наадам, Шинэ жил гэсэн нийтийг хамарсан баяраар хордлого их гардаг. Энэ жил Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирсэн мэдээгээр бол нэг ч хордлого гараагүй. Түргэний дуудлага ирээгүй. Иргэдээс гомдол ирээгүй гэсэн мэдээллийг манайд өгсөн. Энэ нь өөрөө дотоод хяналтын үр дүн юм. Аж ахуйн нэгж маш өндөр ухамсартай, хариуцлагатай болж.
Нөгөө талаасаа хэрэглэгчид өөрсдөө баталгаат хүнсээ авч хэрэглэдэг болчихжээ. Энэ бол бидний хийсэн ажлын үр дүн мөн. Тэрнээс биш сургалт явуулж тэдэн аж ахуйн нэгж, тэдэн хүнийг сургалтад хамрууллаа гэдэг тоо бол чухал биш.
-Дүүргүүдэд дотоод хяналтын талаар хэр яригдаж байна?
-Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтынхан дотоод хяналтаа хэрхэн сайн хийх вэ. Шинээр гарсан хуулиудыг яаж хэрэгжүүлж ажиллах уу гэдэг дээр сургалт хийсэн. Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд маань бид дотоод хяналтаа яаж хийх вэ, хамгийн эрсдэлтэй цэг гэдгийг яаж тодорхойлох вэ гэдэг дээр асууж зөвлөгөө авч байгаа мэдээлэл бий.
МХЕГ-аас нийслэл болон орон нутаг дахь шалгалтаа цөөрүүл. Зөвлөн туслах үйл ажиллагаагаа ихэсгэ гэсэн үүрэг өгсөн. Энэ утгаараа бид зөвлөгөө өгч байна. Үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид хуулиа мэдэхгүйгээсээ болоод ямар зөрчил дутагдал гаргаж болох уу, ямар эрсдэл байгааг тайлбарлах зэрэгт нийт ажлынхаа 40-50 хувийг зөвлөн туслах үйл ажиллагаанд зориулж байна.
-Эрсдэлтэй цэг гэж ярилаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол үйлдвэрлэл, үйлчилгээ бүрт өөр өөр байдаг. Талхны үйлдвэрийнх, эмнэлгийн эрсдэлтэй цэг хаанаа байх уу гээд бүгд өөр. Яг тэр гэхийн аргагүй л дээ.
-Үйлдвэрлэл болгон өөр өөрийн технологи горимтой байдагтай холбоотой байх нь ээ.
-Үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бүгд өөрийн гэх онцлогтой. Үсчин, зочид буудал ч өөр.
-Мэргэжлийн хяналтыг баяр болохоор нь хяналт шалгалт хийдэг гэдэг...
-Бид Cap шинийг угтаж шалгалтыг зохион байгуулсан. Бууз, баншнаас эхлээд шалгасан. Ер нь Cap шинээр гайгүй байдаг. Шинэ жил, Хүүхдийн баяраар боодолтой бэлэг их өгдөг. Зарим нэгэн аж ахуйн нэгж агуулах чөлөөлөх худалдаа болгочихдог. Хугацаа нь дуусч байгаа бүтээгдэхүүнээ бэлгэнд боож өгдөг. Тэр үеэр бид заавал хяналт тавих шаардлагатай болдог. Нийгэм эргээд мэргэжлийн хяналтынхан баяр болохоор шалгалтдаа гардаг гэдэг. Биднийг хичнээн сайн муугаар хэлсэн ч шалгалтдаа гарахаас өөр аргагүй.
Баяраар хүмүүсийн хэрэглээ хүнд болдог. Тэр үеэр бараа татан авалт ч их болчихдог. Хямдрал ч их болдог. Тиймээс хяналт шалгалтыг заавал хийх шаардлагатай байдаг. Иргэдээс маань гомдол их ирдэг. Хуурамч эм зарж байна гээд. Тиймээс бид Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэнтэй уулзсан.
Энэ нийгэмлэгийн нийслэлийнх нь дарга н.Тойв гэж хүн байна лээ. Бид уулзаад хамтран ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллахаар бэлэн болчихлоо. Хэрэглэгчид юу хүсч байна. Хяналтын байгууллагаар юу хянуулахыг хүсдэг гэдгийг мэдэхээр ажиллаж байгаа. Бид зөвхөн стандарт, хууль журам гэж ярилгүй гол нь иргэд юу хүсч байгааг анхааръя гэж бодсон.
-Саяхан манай нэг танил томоохон дэлгүүрээс хиам авсан байгаа юм. Гэтэл хөгзрөөд муудсан байж. Тэгэхээр нь авсан дэлгүүртээ хэлэхэд мэдэхгүй, буцааж авахгүй гэсэн байсан. Иймэрхүү гомдол танайд ирвэл ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хэрвээ манайд хандвал тухайн газар руу байцаагч явуулаад тэр бүтээгдэхүүн дахиад байвал хурааж аваад устгал хийнэ. Уг нь дэлгүүрүүд энэ тохиолдолд ханган нийлүүлэгчдэдээ хандаад буцаах ёстой. Одоо энэ харилцааг зохицуулдаг журам гарах гэж байгаа. Энэ журам гараад ирвэл бүр амар болно. Урьд нь ийм байх ёстой гэхчлэн шаардлага тавьдаг байсан.
Өнөөдөр үйлчлүүлж байгаа хүмүүс маань ч үйлчилгээ хийж байгаа хүмүүс маань ч соёлгүй байна. Дан ганц хяналтын байгууллагыг буруутгаад, дан ганц төрийг түшээд байх ч хэцүү. Гэхдээ төр байгаа юм чинь хяналт байж л таараа. Хяналт зайлшгүй байх ёстой. Гэхдээ дан ганц мэргэжлийн хяналт байгаад бүхнийг сайхан болгож чадахгүй юм билээ. Хамгийн гол нь аж ахуйн нэгж дотоод хяналттай л байх ёстой. Бас хэрэглэгчид ч өөрөө мэдээлэлтэй, хяналттай байх ёстой. Төр өөрөө ч хяналттай байх ёстой. Ийм л байвал болох гээд байгаа юм.
-Та түрүүн төр байгаа цагт хяналт зайлшгүй байх ёстой гэсэн. Гэтэл Засгийн газар солигдоод мэргэжлийн хяналт байхгүй болно. Өөрчилнө гэсэн асуудал яригдаад байсан.
-Ерөнхийдөө хяналт байх нь байна. Гэхдээ хаана байх уу гэдэг чухал. Хяналтыг өөрчилье гээд байгаа. Мэргэжлийн хяналт гэдэг төрийн байгууллагаар, Яам нэг төрийн байгууллагаар хянуулах хоёр яг адил. Яамны үнэмлэхтэй байцаагч очоод хянах, мэргэжлийн хяналтын үнэмлэхтэй байцаагч хянах хоёр хүмүүст сонин биш. Яагаад гэхээр яг адил төрийн л хяналт очиж байгаа ш дээ. Энэ бол зүгээр л хэлбэрийн өөрчлөлт төдий зүйл.
Энэ байшинд сууж байсан хүмүүс олон байшинд суугаад яамны хяналт болчхож байгаа юм. Мэргэжлийн хяналтыг жинхэнэ өөрчилье гэвэл нэлээд судалгаа төлөвлөгөөтэй хийж, төр нь үүнийгээ хянах ёстой. Миний бодлоор төрийн бус холбоодод энэ хяналтыг өгчихвөл өөр. Энэ бол миний л бодол. Гэхдээ яаж шийдэх үү гэдэг асуудал чухал. Боловсон хүчин, холбоодын санхүүжилт энэ тэр гээд.
Үүнийг эрхзүйн хувьд шийдэж, үе шаттайгаар хийвэл болох зүйл. Ингэхдээ Мэргэжлийн хяналт гэсэн нэгдсэн байгууллага байгаа дээр нь хийвэл зүгээр. Тэрнээс биш яам руу шилжvvлчхээд яамнаасаа холбоод руу хяналт хийнэ гэх юм бол нэгдсэн байдлаа алдана.
-Саяхан хэвлэлээр яригдсан. Рекламны самбар буулгаж байсан хүн унаад нас барсан гэж. Үүн дээр танайхаас ямар байр суурьтай байгаа вэ?
-Манайх үйл ажиллагаанд очиж хяналт тавиад байдаггүй. Тэнд ажил хийлгэсэн захиалагч талыг буруутгах гээд байх шиг байсан. Уг нь тийм биш. Харин гүйцэтгэж байгаа байгууллага дотоод хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулинд норм дүрэм гэж бий. Гурван метр шатнаас дээш байх юм бол ийм бэхэлгээтэй байх ёстой.
Үүнийг дагаж мөрдөж, хангаж ажиллах ёстой. Ер нь байгууллага, аж ахуйн нэгж ажлаа эхлэхээсээ өмнө манайх ийм ажил хийх гэж байна гээд манайд хандвал бид хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу заавар зөвлөгөө өгдөг. Харин мэдэгдэхгүй байж байгаад хийсэн ажилд очоод хяналт шалгалт хийгээд байх боломжгүй.
-Өнөөдөр үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газрууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй байх шиг.
-Хэт их ашиг руу гүйгээд байна. Тэгэхээр л тэнд хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, аюулгүй байдал орхигдож байгаа юм.
-Тэгэхээр дотоод хяналтыг хэрэгжүүлснээр энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг үү?
-Нэг үе эзэнгүй юм шиг байснаа бодвол гайгүй болж байна. Хөрөнгө их зардаг болохоор ажил олгогчид энэ тал дээр хөрөнгө шийдэж өгөхгүй байна. Бид Сургалт явуулъя гэхээр мэргэжилтэн, инженерүүд нь ирдэг. Тэдэнд хийе гэсэн сэтгэл байдаг. Гэтэл ажил олгогч эзэд маань хөрөнгийн асуудлаа шийдэж өгөхгүй байна.
-Хүмүүс ярьдаг ш дээ. Мэргэжлийн хяналтынхан торгох, хаахаа л боддог гэж?
-Тэгэхээс яахав дээ. Хүний эрх зөрчигдөх гээд байдаг болохоор ажил олгогч эздийн мөнгө олох ганц түлхүүрийг нь хаана, торгоно шүү гэж л хэлдэг. Хэдэн жилийн өмнө мэргэжлийн хяналт төсөв бүрдүүлдэг байсан юм. Бидэнд тодорхой хэмжээний төлөвлөгөө өгдөг байсан. Харин 2010 оноос хойш төсөв бүрдүүлэхээ больсон.
Тийм болохоор бид аль болох торгохгүй, хүмүүсийг бухимдуулахгүй гэхдээ зөрчилгүй байлгах талаас нь ажиллаж байна. Ойлгох хүн байна, ойлгохгүй нэгэн байдаг. Нэг үеэ бодвол хүмүүс ухамсартай болсон байна.
- Ер нь танай байгууллагад хэр их гомдол ирдэг вэ?
-Маш их.
-Ихэвчлэн ямар асуудлаар?
-Барилгын ажил эхлэхээр барилгатай холбоотой маш олон гомдол ирдэг. Хороолол дотор барилгын ажил эхлэхээр шөнө ажилладаг. Тэгэхээр иргэд шөнө унтаж амармаар байна гэх мэт асуудал ярьдаг.
-Ийм асуудлыг яаж шийдэх вэ?
-Монгол Улсад бүтээн байгуулалт хийх ёстой хойно. Ийм үед аж ахуйн нэгжид иргэдтэйгээ зохицож ажилла, ойлгуул гэж хэлдэг. Монгол чинь дөрвөн улиралтай орон болохоор барилгын ажил хийх хугацаа нь бага байдаг.
-Хүмүүс мэргэжлийн хяналтынхан чанаргүй барилга, зам хүлээгээд авчихдаг байна гэдэг?
-Барилга барих гэж байгаа газар зөвшөөрөл авах ёстой бүх газраасаа зөвшөөрөл авсан эсэхийг мэргэжлийн хяналт хянаад бүгдээс нь зөвшөөрөл авсан байвал танайх ажлаа эхэл гэдэг.
Харин явцын хяналтыг захиалагч байгууллага хийх ёстой. Мэргэжлийн хяналт хийдэггүй. Харин сүүлд нь мэргэжлийн хяналтаас комиссоо хуралдуулж гүйцэтгэсэн ажлаа хүлээн авдаг. Иргэд явцын хяналтыг мэргэжлийн хяналт тавьдаггүй, захиалагч тавьдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Л.Буддорж