gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М-Си-Эс Групп ТОП-150 шалгаруулалтанд хувийн хэвшлээ манлайллаа

Нийгэм
2013-04-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-04-16

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж, энэ удаагийн шилдгүүд өчигдөр шагналаа гардан авлаа. 12 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгж, бизнесийнхний хүсэн хүлээдэг томоохон сорилго, нэр хүнтэй арга хэмжээ болж чадсан юм. Улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй үндэсний бүтээн байгуулагч ТОП аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтэн жилийн үйл ажиллагааг үнэлж дүгнэн, амжилт ололтыг цэгнэдэг энэхүү шалгаруулалтын энэ жилийн онцлог нь ихэнх компани өмнөх жилийнхээ амжилтыг ахиулснаас гадна шинээр олон аж ахуйн нэгж шилдгүүдийн жагсаалтанд багтсанд оршиж байлаа.

ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, шинээр бий болгосон ажлын байрны тоо, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, санхүүгийн ил тод байдал, авлигын эсрэг тэмцэл, санал санаачилга, үр дүн зэргийг голлон авч үздэг. 2012 онд дээрх үзүүлэлтүүдийн нийлбэр дүнгээр ТОП-150 аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр ХХК тэргүүлсэн бол дэд байрт М-Си-Эс Групп шалгарчээ. Тэдний араас МАК, Энержи Ресурс, Петровис, Оюутолгой, АПУ, Номин Холдинг зэрэг компани эхний байруудад жагссан байна

М-Си-Эс Группын хувьд өнгөрсөн жилүүдэд тогтмол эхний байруудад шалгарч ирсэн төдийгүй 2011 онд анх удаа хувийн хэвшлийн салбараас ТОП-150 аж ахуйн нэгжийг тэргүүлж байсан билээ. Тус групп өнгөрсөн 2012 онд нийт 290 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Түүнчлэн Монгол инженерүүд анх удаа 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, хорин мянга орчим хүн амтай Өмнөговь аймгийн Даланзадгад хот, бусад гурван сумыг найдвартай эрчим хүчээр хангах автоматжуулсан хяналт бүхий, ухаалаг дэд станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Шалгуур үзүүлэлтүүдээс “Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажил, үр дүн” хамгийн өндөр буюу 25 хувийг эзэлж үнэлэгддэг. Энэ ч утгаараа Нийгмийн хариуцлагатай компани гэдгээрээ олон түмэнд танигдсан Монголын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд ТОП-150 жагсаалтыг бүрдүүлсэн байх юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдээ байгуулсан Их сургууль, сувилал, Энержи Ресурс, МАК зэрэг компанийн хөдөө орон нутагт барьсан сургууль, цэцэрлэгийн цогцолбор, М-Си-Эс Группээс залуучуудад зориулж хэрэгжүүлсэн “Viva City” хороолол зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд анхаарал татаж байв. Ялангуяа М-Си-Эс Группын хэрэгжүүлсэн “Шинэ гэр” төсөл нь залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гарцыг бий болгон, тэднийг бага талбайтай, иж бүрэн тавилгатай, боломжийн үнэтэй орон сууцаар ханган 1614 айлын “Viva City” хорооллыг Яармагт барьж, ашиглалтанд оруулсан нь 2012 оны онцлох бүтээн байгуулалтуудын нэг болж чаджээ.

Дээрх томоохон төслүүдээс гадна шилдэг компаниуд байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарт олон сайн сайхан үйлсийг санаачлан, үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.

                                                         2012 оны ТОР-150 аж ахуйн нэгж

ТОР-5 Банк
1. ХААН банк
2. ГОЛОМТ банк
3. ХАДГАЛАМЖ банк
4. ХАС банк
5. КАПИТАЛ банк

ТОП-5 даатгалын компани
1. АРД даатгал
2. МОНГОЛ даатгал
3. БОДЬ даатгал
4. МИГ даатгал
5. ПРАКТИКАЛ даатгал

ТОР-10 ББСБ
1. Кредит монгол ББСБ
2. БИД ББСБ
3. Очир-Ундраа ОМЗ ББСБ
4. Транскапитал ББСБ
5. Нэткапитал ББСБ
6. Ньюфонд ББСБ
7. Газар партнерс ББСБ
8. Монголын санхүүгийннэгдэлББСБ
9. АБТС ББСБ
10. Хөгжилфинанс ББСБ

КНХ хэрэгжүүлэгч ТОР-10
1. Энержи ресурс ХХК
2. ХААН банк
3. Наран трейд ХХК
4. Капитал банк
5. Цайрт минерал ХХК
6. Ази фарма ХХК
7. ХАС банк
8. Скайтел ХХК
9. МАК ХХК
10. Улаанбаатар дулааны сүлжээТӨХК

Жижиглэнгийн худалдааны ТОР-5 компани

1. Номин холдинг ХХК
2. Монос групп
3. Макс групп
4. Бишрэлт холдинг ХХК
5. Нэкст электроникс ХХК

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан