ЭЕШ-ын бүртгэл өчигдөр дууссан.
Энэ жил 42 мянга орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлсэн гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа юм.
Бүртгэл дуусч байгаа тул бүртгүүлэх явцад тулгарсан асуудлаа хаана хандаж шийдвэрлүүлэх боломжтой талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусч байна. Нийт хэчнээн шалгуулагч бүртгүүлсэн бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл Улсын хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 75 хоног үргэлжилж, өчигдөр 18.00 цагт дууссан. Энэ хугацаанд шалгалт өгөхөөр 430 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн. Бүртгэлийн хугацаанд манай мэргэжилтнүүд ажлын өдөр 08.00-19.00 цагийн хооронд, амралтын өдрүүдээр 10.00-16.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажилласан.
-Шалгуулагч бүртгүүлэхдээ хувийн мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн алдаа гаргасан бол одоо засах боломжтой юу?
-Бүртгүүлэх явцдаа гаргасан хувийн мэдээлэлтэй холбоотой алдааг бүртгэл дууссан өдрөөс хойш ажлын тав хоногт багтан манай төвд хандан засуулах боломжтой. Эсвэл манай төвийн 70119498, 70119484 гэсэн утсанд холбогдож мэдээллээ залруулах, зөвлөгөө авахад нээлттэй. Манай Боловсролын үнэлгээний төв өнгөрсөн жил байсан байрнаасаа нүүгээд Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байр буюу БНКУ-ын ЭСЯ-ны байрны зүүн жигүүрт байрлаж байгаа.
-Танай төв дээр очих боломжгүй алслагдсан аймгуудын хүүхдүүд мэдээллээ яаж засуулах юм бэ?
-Манай төв дээр өөрийн биеэр ирэх боломжгүй, хөдөө орон нутгийн хүүхдүүд тухайн аймгийнхаа Боловсрол, соёлын газрын бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандах хэрэгтэй.
-ЭЕШ-ын хуваарь гарсан уу. Шалгалт хэдэн минутын турш үргэлжлэх вэ?
-ЭЕШ-ын хуваарь гарсан. Тодруулбал,
зургадугаар сарын 14-нд орос хэл 10.00-11.20, хими 13.00-14.40, англи хэл 16.00-17.20 цагт
зургадугаар сарын 15-нд Монгол Улсын түүх 08.30-09.50, математик 11.30-13.10, биологи 14.30-15.50, монгол хэл 17.00-18.20 цагт
зургадугаар сарын 16-нд газарзүй 08.30-09.50, нийгмийн тухай мэдлэг 11.30-12-50, физик 14.20-16.00 цагийн хооронд тус тус шалгалтуудыг авна.
Өөрөөр хэлбэл, математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
-Бүртгүүлсэн сурагчид суудлын хуваарь бүхий шар хуудас авдаг. Үүнийг хэзээ олгох вэ?
-Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө авна. Өөрөөр хэлбэл, өөрийн харьяа Боловсрол, соёлын газраар дамжуулан сургуулиараа хүлээн авч шалгалтад орно. Харин өмнөх оны төгсөгчдийнхийг зургадугаар сарын 5-наас нэгдсэн журмаар тарааж, бүртгэлийн хуудсыг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
Ж.Отгон