Нийслэлийн БЗД-ийн Шавь цогцолбор сургууль гурван хичээлийн байртай 3350 орчим сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сургууль 2012-2013 оны хичээлийн жилд БШУЯ-наас хэрэгжүүлж буй ном, авьяас хөтөлбөрийн хүрээнд тусгай төлөвлөгөө гарган сурагчдынхаа авьяас чадварыг хөгжүүлж байна.
Ном хөтөлбөрийн хүрээнд сургуулийн номын сангийн фонд нэлээд арвижиж 3000 орчим номтой болжээ. Бага дунд, ахлах ангийнхан өөрсдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон номоо хичээлийн бус цагаар гэрээр авч уншдаг, уншсан зохиолынхоо баатраар үлгэрчилсэн тоглолт хийж, гар зургийн үзэсгэлэн гаргадаг байна.
Ахлах ангийнхны хувьд "Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэн эсгий гэр, модон тэрэг гэх мэт зүйлийг урлаж бас ханын сонин гаргаж, шүлгийн уралдаан зохион байгуулдаг болжээ. Шавь цогцолбор сургуулийн захирал захирал Д.Тунгалаг "Хүүхдүүд ном уншихаа больсон гэдэг ойлголтыг манай сургууль халсан.
Сургуулийн номын сангийн номыг манай хүүхдүүд бараг уншаад дууссан учраас одоо шинэ ном л хэрэгтэй байна. Нэг хэсэг нь номонд дурлаад ирэхээр нөгөө хэсэг нь ч дагаад орчихдог. Уншсан номоороо үлгэрчилсэн тоглолт хийгээд, зураг зураад эхлэхээр хүүхэд бүрийн идэвх, дур сонирхол нэмэгддэг юм байна" гэж байлаа.
Тус сургуулийн хувьд хүүхдийн зохиолчдыг урьж уулзалт зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа бөгөөд маргааш УИХ-ын гишүүн асан, хүүхдийн зохиолч Л.Одончимэд уригдан ирж сурагчидтай уулзах аж.
Энэ хичээлийн жилд тус сургууль дээр 14 нэр төрлийн дугуйлан секцэнд 1500 орчим хүүхэд хамрагдаж байгаа юм байна. Авьяас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр анги удирдсан багш нар хүүхдүүдээ ямар зүйлд илүү дур сонирхолтой, юуг нь хөгжүүлбэл нөөц боломж байна гэдгийг хамт олонтойгоо ярилцаж хүүхдийг дуртай зүйл нь чиглүүлдэг болжээ. Гэхдээ хүүхдийг албадахгүй. Учир нь тус сургуульд суралцагсдын дийлэнх нь гэр хорооллын хүүхдүүд учраас тэдэнд ус авах, түлээ хагалах зэрэг хичээлийн бус цагаар хийх ажил их байдгаас тэр бүр дугуйланд хамрагдах боломжгүй байдаг гэнэ.
Шавь цогцолбор сургуулийн хүүхдүүдээс урлаг, спортын амжилтаараа дүүрэгтээ төдийгүй улсад дээгүүр бичигддэг авьяастнууд олон бий. Саяхан наймдугаар ангийн сурагч Сугаррагчаа 100 буудалт даам Азийн аварга болсон бол түүнтэй дүйцэхүйц улсын аваргын зэрэгтэй, дэд мастер болзол хангасан хүүхдүүд олон байгаа аж. Мөн бүжгийн "Цагаан сондор" хамтлаг энэ сургуулийн нэрийг гаргасан авьяаслаг хүүхдүүд юм байна.
Энэ сургуулийн бас нэг онцлог нь биеийн тамирын хичээлд хүүхэд бүрийг хамруулдаг явдал. Бүх төрлийн спортын секц дугуйлан явуулахын зэрэгцээ явган аялалын хичээл явуулдаг нь хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх чухал ажил болжээ. Тус сургуулийн хөвгүүд бүгд сагс тоглоно, бөх барилдана. Саяхан сургуулийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн болж 210 хүүхэд найман жинд хүч үзсэн байна. Нэг сургуульд ийм олон хүүхэд жудогоор хичээллэж байгаа нь дэд мастер, аймгийн начин Д.Амгалан багшийн зүтгэл юм. Ирээдүйн олимп дэлхийн аваргууд маань удахгүй болох дүүрэг, нийслэлийн тэмцээнд бэлтгээд тун завгүй хичээллэж байлаа.
Бусад сургууль дээр тэр бүр явагдаад байдаггүй нэгэн шинэ дугуйлан энд нээгдсэн нь цэцэгчний дугуйлан. Хүүхдүүд өвөл арчилсан цэцгээ одоо цэцэглэхийг хараад их л баяртай байгаа бөгөөд дуртай, сонирхолтой зүйлдээ цаг, мөнгө харамгүй зардаг гэнэ. Нийгмийн ажилтан Б.Батцэцэг "Цэцэг тарьдаг хүмүүс их өгөөмөр байдаг юм байна.
Цэцэг арчлах чинь бас нэг хариуцлага учраас хүүхдүүд өөрсдийнхөө дурлаж байгаа зүйлээ эцэг, эхдээ ойлгуулж чаддаг бололтой. Цэцгийн саваа ижилсүүлэх, гоё сайхан байлгах тал дээр их анхаарал тавьж байна" гэсэн юм. Ер нь тус сургууль эцэг, эхийн оролцоог олон нийтийн ажилд хамруулах, тэдэнд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар байнга сургалт явуулдаг бөгөөд эцэг эхчүүд ч үүнд талархалтай ханддаг болжээ.
Ц.Гэрэлчимэг