gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ус, хөрснөөс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн мөнгөн ус илэрсэнгүй

Нийгэм
2013-04-03
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-04-03
Хоёр кг 315 гр мөнгөн ус Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” компанийн өргөтгөлийн II станцын гүний нэг, хоёрдугаар худгийн орчимд мөнгөн ус алдагдсан хэрэг гарсан.

Энэхүү мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд ажиллаж бохирдсон хөрс, уснаас дээж авч Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр ус, хөрсний дээж ирүүлсэн. ОБЕГ- ын Гамшгаас хамгаалах газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээс энэ тухай лавлавал, “Мөнгөн ус их хэмжээгээр илэрсэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж байна. Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн нэгжийн бүлгийн даргаар ахлуулсан бүлэг өнгөрсөн хоногт хоёрдугаар худгийн үүдний хэсэгт хэмжилт хийхэд хордолтын зэрэг илрээгүй, өнөөдөр (өчигдөр) хоёрдугаар худгийн гадна талбай болон нэгдүгээр худгийн дотор болон гадна талбайн хөрс хуулалт, цэвэрлэгээ хийнэ” гэсэн юм.

Шинжилгээний хариу гарч байгаа үгүйг МХЕГ-ын Байгаль орчин аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас тодрууллаа.

-Мөнгөн ус алдагдсан Эрдэнэбулган сумын нутагт МХЕГ-аас шинжилгээний баг гарсан гэсэн. Ямар арга хэмжээ авч байна вэ?

- Тус нутагт тодорхой хэмжээний мөнгөн ус алдагдсантай холбоотойгоор уг газраас авсан дээжийг МХЕГ-т шинжилж үзлээ. Хоёр төрлийн дээж ирсэн байгаа. Усны нэг дээж хөрсний гурван дээж ирсэн. Эдгээр дээжүүдэд шинжилгээ хийгээд үзэхэд ус болон хөрснөөс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн мөнгөн ус илэрсэнгүй гэсэн дүгнэлт гарсан.

Энэ асуудал гарсантай холбоотой Архангай аймгийн онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Бид тус газарт ажиллаж байгаа ажлын хэсэг, байцаагчдад заавар зөвлөмж өгөх, шуурхай мэдээлэл дамжуулах байдлаар хамтарч ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар хоёр төрлийн шийдвэр гарч холбогдох арга хэмжээг авч байна гэж ойлгож болно. Эхнийх нь тухайн мөнгөн ус алдагдсан, хаягдсан энэ газруудыг хамгаалалтын дэглэмд авах, мөн тус мөнгөн ус илэрсэн худаг нь усаа нөөц саванд хадгалж түгээдэг байжээ. Энэ нөөц саванд одоогоор дөрөв орчим тонн ус байгаа. Энэ усыг өөр саванд юүлж савыг нь ариутгах ажил хийнэ.

-Тухайн газрын хөрсийг ариутгах уу, энэ талын ажил хийгдэх үү?
- Мөнгөн ус асгарсан газруудын хөрсийг хуулж авч ариутгах, хоргүйжүүлэх, саармагжуулах ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд МХЕГ- аас зөвлөгөө заавар өгсөн. Ер нь бол тэр савнаас гарсан усыг өөр тусгай саванд юүлж битүүмжлэх арга хэмжээ авна. Савны ёроолд нь тодорхой хэмжээний үлдэгдэл тунадас үлдсэн байгаа. Тэр үлдэгдэл усыг тусгай саванд авч шинжилгээнд бэлтгэх үүрэг өглөө.

Мөн хуулж авсан хөрсийг битүүмжлэл алдагдахааргүй саванд хийж шинжилгээнд өгөх үүрэг өгсөн. МХЕГ-ын Төв лабораториос тусгай шинжээч гаргаж хөрс хуулж байгаа газруудаас дээж авах, мөнгөн усгүй болтол нь хөрсийг нь хуулуулах үнэлгээ дүгнэлт өгөх ажил ч хийж байна.

-Энэ бүхний дараа бүрэн аюулгүй боллоо гэж ойлгож болох уу?

-Манай ажлын хэсэг ажиллаж дууссаны дараа ОБЕГ-ынхан саармагжуулах, хоргүйжүүлэх арга хэмжээ авах ёстой. Үүний зэрэгцээ БОНХЯ руу бид албан бичиг хүргүүлнэ. Юун тухай вэ гэхээр, мөнгөн ус алдагдсан үед тухайн газарт ажиллах зааврыг мөн хоргүйжүүлэх, саармагжуулах зааврыг гаргаж ажлын хэсэгт хүргүүлээч ээ гэх юм. Учир нь тус яаманд Химийн үндэсний зөвлөл ажилладаг.

Энэ зөвлөлөөс аюултай хорт бодис алдагдсан тохиолдолд ажиллах зөвлөмжийг гаргаж өгдөг учраас энэ ажлыг тэднийхтэй хамтарч хийнэ. Нөгөө талаас Шадар сайд ОБЕГ болон МХЕГ-ын удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг өгсөн.

Хууль бусаар мөнгөн ус борлуулах, ашиглах явдал гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээний чиглэлийг гаргалаа. Энэ үүрэг даалгаврын дагуу аймаг, нийслэлийн МХГ руу албан бичиг явуулж байна.

Албан бичигт мөнгөн ус хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа сэжиг бүхий газарт шалгалт хийх, хоёрдугаарт ундны усны эрүүл ахуйг хамгаалах талаар орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтарсан арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулахаар боллоо.

М.Тунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан