Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэхээр энэ сарын 22-нд талууд холбогдох баримт, бичигт гарын үсэг зуржээ.
Удирдлагууд нь Төрийн банктай хамтарч ажиллахаар болов. Одоогоос яг нэг жилийн өмнө үүнтэй холбоотой хуулийг УИХ баталж байлаа. Түүнээс хойш сая л нэг юм энэ сан үйл ажиллагаа эхлэх боломжтой болов.
Гэхдээ иргэд Зээлийн батлан даалтын сан гэж чухам юуг хэлээд байгааг тэр бүр сайн мэдэхгүй байна. Хар ухаанаар “Би хөрөнгөгүй ч байсан төр надад зээл олгоно” гэж ойлгох нь цөөнгүй.
Батлан даалтад хамрагдсанаараа янз бүрийн хүү, шимтгэл төлөх, нөгөөтэйгүүр банкаар биш ганцхан дээрх сангаар дамжуулж зээлээ авна гэх зэргээр олон ташаа ойлголт нийгэмд түгжээ.
Мэдээлэлтэй нэг хэсэг нь учир начрыг нь тунгааж, төслөө чамбайруулчихаадхүсэлтээ зарим банкинд аваачиж өгсөн аж.
Тухайлбал Төрийн банкинд гэхэд хэд хэдэн ийм төрлийн хүсэлт ирснийг тус банкны нэгэн мэргэжилтэн хэлсэн. Тиймээс Зээлийн батлан даалтын санд зээл хүсэгчдийн материал олширч байгааг дуулгасан гэнэ.
Тэгэхээр үүний сайн болон саар тал нь юу юм бэ. Хууль, журмынх нь заалтад нарийн шалгуур байхгүй болохоор тэртээ тэргүй төр дааж, хариуцаж байгаа гээд зөнд нь орхих хүмүүс гарж магад. Тэгвэл энэ батлан даалтын талаар уншигч танд энгийнээр ойлгуулахыг хичээе. Иргэн Дорж эхнэртэйгээ нарийн боовны цэх ажиллуулахаар төсөл боловсруулжээ. Тэр хоёр нэлээд олон жил нарийн боовны цехэд ажилласан болохоор туршлагаар хэнээс ч дутахгүй.
Харин нэг зүйл тэднийг боож байлаа. 50 сая төгрөгийн зээл авах гэтэл арилжааны банк хөрөнгийн баталгаа шаардаад байдаг. Харамсалтай нь Дорж гуай бүх хөрөнгөө барьцаалаад тооцоход ердөө 27 сая төгрөг болж байв. Гэтэл төр түүнд нэг боломж олгож байна.
Тодруулбал хөрөнгийн чинь 60 хүртэлх хувиар батлан даагаад, зээл авах гарцыг нь нээгээд өгье. Хариуд нь та хоёр үйлдвэрлэлээ сайн явуулаарай гэнэ. Чухам үүнийг Зээлийн баталгааны сан гэж буй юм. Гэхдээ зээлдэгч тухайн арилжааны банкны бүх шаардлагын дагуу материалаа бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл уншигчдад буруу мэдээлэл түгээд байсан Зээлийн батлан даалтын сангаас ямар ч мөнгө авахгүй. Зөвхөн арилжааны банк “Иргэн Доржийн төсөл бүх талаараа болжээ. Гагцхүү түүнд хөрөнгө нь дутаад байна” гэсэн дүгнэлт гаргаж тус санд хүргүүлэх юм. Түүнчлэн төр 100 хувь батлан даахгүй. Зээл хүсэгчид тодорхой хэмжээний хөрөнгөтэй байж гэмээнэ 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.
Төрийн батлан даалттай холбоотой зарим мэдээллийг Зээлийн батлан даалтын сангийн нарийн бичиг Ж.Ганзоригоос тодрууллаа.
Тэрбээр “Уг батлан даалтын санг байгуулахын өмнө нэлээд судалгаа хийсэн. Одоо ч хийж байгаа. Тухайлбал БНСУ, ОХУ, Тайвань зэрэг улсаас туршлага судалсан. Түүнчлэн манайхаар дамжиж зээл авч буй хүн ямар ч хураамжгүй, хүү, шимтгэл төлөхгүй гэж ойлгож болохгүй. Гэхдээ хүүгийн хувьд арилжааны банкнаас авсан зээлийн хүүгээс гадна жилд нэг хувь, хоёроос дээш жилд гурван хувийн хүү төлнө. Мөн үйлчилгээний шимтгэл гэж нэг удаа 10 мянган төгрөг өгөх юм. Дашрамд дурьдахад зээлийн бүх үйл ажиллагаа банкин дээр явагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төслөө сайн бичээд, 40 хүртэлх хувийн хөрөнгөө баталгаажуулсан зээл хүсэгч өмнө нь бизнес эрхэлсэн, эрхлээгүй аль нь ч бай шаардлага хангаж байвал баталгаанд хамрагдана гэсэн үг” гэлээ.
Одоогоор Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Монголын Үндэсний ху-далдаа, аж үйлдвэрийн танхим, Санхүүгийн зохицуулах хороо, Германы хамтын ажиллагааны олон улсын байгууллагын төлөөллөөс оролцуулан Зээлийн батлан даалтын санг байгуулсан.
Засгийн газар уг сангийн дүрмийн сангийн мөнгө гэж таван тэрбум төгрөгийг төсөвлөчихсөн байгаа. Одоохондоо ямар ч зээл олгоогүй байгаа болохоор тэр мөнгө ч байрнаасаа хөдлөөгүй. Харин дээр нь нэмж хоёр тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх хэрэгтэйг албаны зарим хүн хэлсэн.
Өмнө нь санаа байвч сачий нь хүрдэггүй байсан иргэдэд нэг талаараа боломж олдож байгаа нь энэ. Монгол Улсын хэмжээнд 73 мянга 822 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 40 мянга 921 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж. Үүний 86 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбар.
Түшээдийн тооцоолсноор эл салбарынхнаар эдийн засгаа босгоно гэх төсөөлөлтэй байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгоно гэж төлөвлөсөн. Үүнээс 53 мянга гаруйг нь жижиг, дунд үйлдвэрлэлээс босгоно гэх тооцоог ч хийсэн гэж буй.
Гэвч макро эдийн засгийн түвшинд жижиг дунд үйлдвэрлэл хэр нөлөөлөх юм бол, Зээлийн батлан даалтын сангийн үр шим нь хэзээ гарах юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Эдийн засагчдын хэлдгээр Монгол Улс инфляцийг урт хугацаанд барих, эдийн засгаа өсгөхийг хүсэж байгаа юм бол томоохон үйлдвэрийг түрүүлж хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл оймс, цамц нэхээд, боов үйлдвэрлэж урагшлахгүй гэнэ. Түүнчлэн уг сангийн үр дүн 20-30 жилийн дараа хамгийн сайн ургацаа өгөх болно гэдгийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны даргын зөвлөх З.Шагдарсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.
Л.Баатархүү