gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Юлий Дубов: Б.Березовскийг 13 жилийн турш “алсан”

Дэлхийд
2013-03-27
0
Twitter logo

Бизнесмен Юлий Дубов бол Б.Березовскийн эзэмшдэг байсан “ЛогоВАЗ” компанийн ерөнхий захирал байсан хүн. Тэрбээр 1990-ээд оны улс төр бизнесийн “гол дүр”-үүдтэй ямар харилцаатай байсан тухайгаа ном болгож, жирийн орос иргэдэд эмх замбараагүй байсан тэр жилүүдийн талаар бага ч гэсэн ойлголт төрүүлж чадсан нэгэн.

Мөн сүүлийн жил гаруй хугацаанд Лондонд амьдарч Б.Березовскийг хамгийн дотны найзын хувиар дэмжиж байсан юм. Тэрбумтны үхлийн талаар “Сэтгэл гутралаасаа болсон”, “ОХУ-д эргэж очихыг хүсч байсан”, “В.Путины өмнө нүглээ наманчилсан” /Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков тэгж мэдэгдсэн/ гэх зэрэг мэдээлэл гарч байгаа. Тэгвэл Юлий Дубов энэхүү мэдээллүүдийг бүгдийг нь үгүйсгэсэн байна. Тэрбээр найзыгаа өөрийн үхлээр өөд болоогүй, алуулсан гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм байна.

Түүнтэй Лента.ру сайтын сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-Та түүний үхлийн талаар мэдээлэл аваад шууд гэрт нь очсон уу?

-Орой 17.00 цагийн үед очсон /Б.Березовский 11.00 цагт нас барсан/.

-Тэнд юу болсон бэ?
-Юу ч болоогүй. Намайг
очиход цагдаагийнхан хамгаалалт гаргачихсан байсан. Дотогш нэвтрүүлээгүй. Би тэндээс ямар ч мэдээлэл авч чадаагүй.

-Угаалгын өрөөнөөс дээс олдсон болов уу. Хүмүүс, жишээлбэл Николай Глушков /ОХУ-ын одоогийн эрх баригчдыг асар том хулгайчууд хэмээн буруутгадаг бизнесмэн/ тэгж яриад байгаа?

-Байшинд Борягийн хамгаалагч Ави байсан. Тэр анх цогцсыг олсон гэсэн. Цагдаа нар ирээд түүнийг гал тогооны өрөөнд оруулж, мэдүүлэг авахаар хэсэг рүү авч явах хүртлээ хаашаа ч гаргаагүй. Харин бидний дараа Галя /Б.Березовский хуучин эхнэр/ хүүхдүүдтэйгээ ирээд дотогшоо орчихсон шүү. Яаж тэгж чадсаныг нь би ер ойлгоогүй. Яг л кинонд гардаг шиг “Та нар гангстерууд уу? Үгүй ээ, бид оросууд” гэдэг шиг л юм болсон. Түүнийг байшинд оруулаад хамгаалагчийг байлгаж байсан гал тогооны өрөөнд оруулаад бас л гаргаагүй гэсэн.

-Дотор яг юу болсон талаар тэр танд хэлээгүй юу?

-Галятай маргааш өглөө нь уулзсан. Ярих чадваргүй болсон байна лээ. Би түүнийг машинд нь суулгаж өгсөн. Дараа нь Авитай Лондон руу буцах үед тэр одоо хүн бүхний мэдэж байгаа тэр түүхийг хэлсэн.

-Түүний үхэл амиа хорлолт, эсвэл зүрхний шигдээс байсан болов уу, та юу гэж бодож байна.

-Миний хувьд том гай тохиолдлоо. Би маш дотны хүнээ алдчихлаа. Энэ бүхэн яаж болсон гэхээс илүү хүмүүс ямар ч үндэслэлгүй мэдээллийг эх болгон цуурч байгаа нь 18 /Фразиологизм. “Таны өрөөний дугаар найм. Хэсэг хүлээхэд 18 нь илүү дор” гэсэн фраз байдаг юм байна. Ю.Дубов ярилцлагынхаа дараа үүнийг тайлбарлаж өгчээ/. Магадгүй, яг үнэндээ юу болсныг хэзээ нэгэн цагт хэлж өгч чадах хүмүүс үлдсэн л байх. Тэднийг Лондоны цагдаагийн газар л хэлж өгч чадна. Гэхдээ энэ мэдээллийг нэг ч хүнд өгөхгүй гэдгийг нь би яг мэдэж байна.

-Талийгаач эрүүл мэндийн хувьд сайнгүй байсан нь нууц биш?

-Тэр 67-той байсан. Би 65-тай. Би ч гэсэн хааяа эмчид очдог.

-Гэнэ, гэнэхэн мууддаг байсан юм биш үү?

-Огтхон ч үгүй.

-Гэхдээ эмчлүүлэхээр Израиль руу нисч байсан биз дээ?

-Тэр Израиль руу жил бүр л очдог байсан. Тэнд эмчилгээ хэрхэн хийдэг нь таалагдаж байсан хэрэг. Мөхсөн тэнгисийн эрэг дээр байдаг байсан нь Лондонд байсантай нь л ижил, ямар ч шинж тэмдэг биш.

-Та түүнтэй байнга харьцдаг байсан. Сүүлийн үед сэтгэлийн хямралд орсон байдал ажиглагдсан уу?

-Хэлэхэд хэцүү байна. Би түүнтэй өнгөрсөн даваа, мягмар гарагт /энэ сарын 18, 19/ ярьсан. Тэгэхэд сэтгэл хямарсан ямар ч шинж мэдэгдээгүй.

-Тэгвэл Р.Абромовичтой шүүхдээд ялагдсан үеийг авч үзвэл?

-Ялагдсан нь түүнд аймшигтай хүнд цохилт болсон. Үүнийг би ойр байсан хүнийх нь хувьд баттай хэлнэ. Их мөнгө алдсандаа биш, ердөө л ялна гэдэгтээ бат итгэлтэй байснаас тэр. Тэр үнэхээр ялна гэж итгэж байсан юм.

-Гэтэл яагаад ялагдчихав?

-Шүүгч түүнийг худлаа ярьж байна гэж үзсэн. Шүүгч алдсан юм. Би түүнийг Сибнефть, Романьтай ямар харилцаатайг мэднэ. Гэхдээ Английн шүүх өнгөрсөн зүйлийг босгож ирдэггүй гэдгийг дараа нь надад тайлбарласан л даа.

-Энэ нь түүнд өгсөн олон амжилтгүй цохилтуудын эцсийнх нь болсон байж болох уу?
-Хэрвээ та надаас Б.Березовский өөрийн үхлээр өнгөрсөн нь алуулсан уу гэж асуувал би шууд хэлье. Тэр алуулсан. Түүнийг сүүлийн 13 жилийн турш амьдаар нь аллаа шүү дээ. Гүжирдэж, буруушааж, бүх дэлхийн өмнө шившиглэж... Хир буртаг бүхнийг цутгасан. Шинэ Орос орны түүхэнд түүн шиг их цээрлүүлэгдсэн хүн байхгүй гэж би боддог юм.

Тэр энэ бүхний эсрэг баатарлагаар тэмцсэн. Эцсийн эцэст тэр чинь мах цуснаас бүтсэн хүн шүү дээ, робот биш.

-В.Путинаас уучлал гуйж буруугаа наманчилсан захидал бичсэн гэж яриад байгаа. Д.Песков түүнийг олон нийтэд дэлгэсэн байна билээ?

-Ойлгоогүй. Тэр захидалд нь юу бичсэнийг зурагтаар сонссон. Би лав огт сонсоогүй юм байна лээ. Мэдэж магадгүй гэсэн хүмүүсээсээ асуусан, тэд ч юу ч мэдэхгүй байна лээ.

-Тэгэхээр тэр В.Путинд захидал бичээгүй гэсэн үг үү?
-Үгүй ээ. Энэ нь миний хувьд цоо шинэ мэдээлэл байсан гэдгийг л хэлье.

Орчуулсан Х.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан