“Бүх ард түмний санал хураалт 1945 баримт, судалгаа” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.
Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Бүх ард түмний санал хураалт 1945 : баримт, судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэн Гадаад харилцааны яамны ”Номин”, “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, Хууль зүйн, дотоод хэргийн яамны дэд сайд С.Баатаржав, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Гадаад харилцааны яамны ТЗУГ-н дарга Золжаргал , Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар болон бусад хүндэт зочид төлөөлөгч нар оролцов.
XX зууны Монгол Улсын тусгаар тогтнолын түүхийн судалгаанд 1945 онд Бүх ард түмний санал хураалт онцгой байр эзэлдэг. Монгол Улсынхаа тусгаар тогтносон байдлыг ард нийтээрээ баталсан энэхүү түүхэн үйл явдлыг түүх, улс төр, эрх зүй, олон улсын харилцааны судалгаанд ямагт онцлон үзэж, үнэлж дүгнэсээр ирсэн билээ.
Тус үзэсгэлэнд байршуулсан онцлох баримтуудаас дурдвал, “БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах ажлыг дэмжсэн ард түмний талархал, мэндчилгээ, илэрхийллүүд”, “Хятадын коммунист намын төв байгууллагын “Цзе Фан жибао” сонины 1945 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн “БНМАУ-ын тусгаар тогтнолд баяр хүргэсэн нь” хэмээх нэртэй өгүүллийн орчуулгын эх ноорог”,”Тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтыг урьдчилан явуулах боломжгүй бөгөөд саналын дүн болон санал хүргэх төлөөлөгчийг 1945 оны 11 дүгээр сарын эхээр Дундад иргэн улсын Чүнчинь хотноо явуулахаа илэрхийлсэн БНМАУ-ын Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, Улсын шалгарсан баатар, маршал Х.Чойбалсангаас СССР-ээс БНМАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.Н.Ивановт явуулсан албан бичиг”, болон Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Тусгаар тогтносон Монгол Улс”баримтат кино, тухайн үеийн сонин, хэвлэлийн мэдээ зэрэг онц сонирхолтой архивын баримтыг эх хувиар нь болон хуулбар хувиар дэлгэн гаргасан байна.
75 жилийн түүхтэй 1945 оны Бүх ард түмний санал хураалтын түүхэн үйл явдлыг НҮБ-ын ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн олон улсын жагсаалтад баримтат өвийн бүртгэлд, эдгээр хосгүй үнэт баримтаа нэр дэвшүүлэх эрх аваад байна.
Эх сурвалж: Соёлын яам