Нүүдэлчин монголчууд бидний бас нэг биет бус өв соёл анч, хоточ нохой юм. Малчин хүний ажлын 50 хувийг хөнгөлдөг ч гэж үздэг. Эртний хадны сүг зураг дээр анч нохой дүрслэгдэн үлдэж, түүнийг эрдэмтэд судлаачид соёлын үнэт өв хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Харин энэ биет бус өвийг залуу үе үргэлжлүүлэн үлдээхийн тулд хэсэг залуус тайга нохойг үржүүлэхээр санаа нийлэн ажиллаж байна. Энэ удаа Монголын нохой судлалын холбооны харьяа “монгол тайга нохой судлалын холбоо”-г үүсгэн байгуулагч Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Э.Батзаяатай ярилцлаа.
-“Монгол тайга нохой судлалын холбоо” хэзээ үүсэж байгуулагдсан бэ?
-Манай холбоо Монголын нохой судлалын холбооны гишүүн нь юм. Монголын нохой судлалын холбоо 2009 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн, дэлхийн нохой судлалын холбоо буюу FCI гэдэг байгууллагын холбоо байгууллага юм.
Цаашдаа нохойгоо бүртгэлжүүлэн чиптэй болгох тэмцээн зохиож, удмын бичгийг нь хөтөлбөл эргээд тайга нохойн тархац сайжирна.
Харин Тайга нохойн холбоо байгуулах талаар анх 2014 оны өвөл н.Чинзоригт, н.Нармандах гэдэг хоёр хүнтэй танилцаж, тайга нохойн талаар санал бодлоо солилцож, холбоо байгуулах санаагаа гаргасан. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 2017 онд санаа зорилго нийлсэн 30 гаруй хүн гарын үсгээ зурж байгуулаад өдий хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 1990 оноос хойш бүх зүйл зах зээлд шилжсэн үед хөдөө ч нохой хөтөлдөг. Цэвэр цусны нохой маш цөөхөн үлдсэн хэдхэн хүн цөөн тоогоор үржүүлж байсан нь бидэнд их хэрэг болсон.
-Та тайга нохойн талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Яг ямар онцлогтой нохой вэ?
-Тайга нохой бол тал нутагт үлдсэн биет бус өвүүдийн нэг юм. Монголд хоёр уугуул нохой байдаг гэж үздэг юм. Нэг нь монгол банхар, нөгөө нь тайга нохой. Тайга нохойг аман яриагаар сонссон нь Хубилай хааны үеэс ан авд хөтөлдөг байжээ. Эрт дээр үеэс анд нохой хөтөлдөг байсны нотолгоо нь эртний хадны сүг зурагт дүрслэгдсэн үлдсэн байдаг. Монгол эрчүүд эрт дээр үеэсээ намар малд чоно орох нь элбэг учир нохойгоо дагуулаад морддог. Мөн анхны цасны түрүүчээр анд явдаг байсан. Манай зүүн гурван аймаг ялангуяа их хөтөлдөг, нутгийн өвгөчүүл дотор сайн нохойтой хүмүүс байсан.
Харамсалтай нь тэр нохойн удмыг авч үлдэж чадаагүй гэдэг. Сонирхуулахад Галшар адууг үүсгэсэн гэгддэг Өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав ч мөн хурдан нохой цуглуулдаг байсан, түүний удмын хүнд нохой хөтөлдөг байсан хөтөлгөөнийх нь эргүүлэг хадгалагдаж буй гэдэг.
Мөн тэр нутгийн нэг хүнд өвгөн ноёны нохойнх нь идүүр байдаг гэж яригдаж байсан. Тайга нохой харахад их ганган хийцтэй нохой, хөдөө тэжээхгүй суурин газар ч тэжээж болохоор. Сайн тайга нохой хотондоо чоно оруулахгүй, хонио хариулна, бусад үүлдрийн нохойг бодвол зан ааш их дөлгөөн.
-Энэ нохойн хөтөлгөө сонирхол татаж байна. Мөн тэжээхэд арчилгаа их шаарддаг уу?
-Нохойн хөтөлгөө хоёр салаа байдаг. Мөнгөн, суран зэрэг хөтөлгөөнүүд бий. Гэхдээ энэ хоёр салаа ангийн хөтөлгөө зөвхөн манайд байсан юм болов уу гэж бодсон. Тайга нохойг тэжээхэд арчилгаа шаардахгүй, идэш тэжээлийг тааруулах нь зүйтэй. Гөлөг байхдаа жаахан арчилгаа шаарддаг. Нохойны ороо намар арван сараас эхэлж, төлөө хоёр сар тээдэг, арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд гөлөглөдөг. Энэ хооронд жаахан арчилгаа шаардана.
-Та анд мордож байна уу. Үржил селекцинщд нь яаж анхаарч байна?
-Би ан гөрөө гэхээс илүүтэй тайга нохойн үржил селекцид илүү анхаардаг. Гэхдээ үнэг хярсанд нохойгоо дагуулаад явалгүй яах вэ. Анд сургахад гөлөг байхад нь амьтны арьсаар тоглуулна, дараа нь өөрсдөө хулгана зурам эргүүлдээд бусад том нохойгоо дагаж яваад сурчихдаг юм. Миний үржил селекцид их анхаардаг учир нь биднээс хойш үеийнхэн энэ биет бус өвөө сонирхоосой, битгий мартаасай гэсэн чин хүсэл байдаг.
Тайга нохойг тэжээхэд арчилгаа шаардахгүй, идэш тэжээлийн тааруулах нь зүйтэй.
Дүү нар маань нэг үеэ бодвол тайга нохойгоо сонирхож байгаа нь сайхан санагддаг. Тиймээс бид энэ үржил селекцийнхээ ажлыг өргөжүүлэх зорилготой “Ирээдүйн аварга” нэртэй тэмцээн зохион байгуулж байлаа. Тэмцээнийг анх ах бид хоёр бие дааж зохион байгуулах санаачилга гаргаж, нутаг орны удирдлагууд дэмжиж хамтран ивээн тэтгэсэн.
Тухайн тэмцээнд гөлөг байхаас нь бэлддэг, щнохой хоол унд муутай, туранхай, үс ноос өнгө муутай бол байр ухрах шалтгаан болдог. Тэмцээнд манай гөлөг түрүүлж, түүнээс хойш тэр нохойн удам гурван жил түрүүлсэн. Бидний энэ тэмцээнийг нутаг орон маань дэмжин урамшуулдагт талархаж явдаг. 2019 оны тэмцээний тэргүүн байрыг манай Баянхутагийн малчин Ч.Батмөнх хоёр даагаар байлсан.
-Цаашид танай холбоо өөр ямар зүйл хийе гэж төлөвлөж байгаа вэ?
-Бид цаашдаа нохойгоо бүртгэлжүүлэн, чиптэй болгох, тэмцээн зохиож, удмын бичгийг нь хөтөлбөл эргээд тайга нохойн тархац сайжирна. Манай хөдөөнийхөн энэ тал дээр жаахан хайнга хандах гээд байдаг талтай. Үүнд тайга нохой сонирхогч хүмүүсийг идэвхтэй оролцоосой, тал нутгийн тайга нохой маш олон болоосой гэж хүсдэг дээ.
А.Доржханд