Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жүжигчин Б.Навчааг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгч, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна.
Болсон явдлыг эргэн сануулбал жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандан пост оруулсан байна. Х.Нямбаатар гишүүн тухайн үед Хууль зүйн сайдаар хараахан сонгогдоогүй байсан юм. Жүжигчин Б.Навчаа "Яагаад 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ. Энэ хууль насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа" гэж бичсэн. Энэ нь түүний нэр хүндэд халдсан явдал хэмээн үзэж Х.Нямбаатар гишүүн хууль цагдаагийн байгууллагад хандсан байна.
Одоогийн байдлаар жүжигчин Б.Навчаагийн хэрэг мөрдөн байцаалтын явцад байгаа бөгөөд тэрбээр гурван цагийн өмнө өөрийн цахим хуудаснаа "За уучлаарай сэтгүүлчид минь би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь Хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа болно шүү. Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа намайг айлгасан" гэж бичжээ.
Х.НЯМБААТАР: ЖҮЖИГЧИН Б.НАВЧАА ГҮТГЭХ АЖИЛЛАГААГ ГАРДАЖ ГҮЙЦЭТГЭСЭН
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбар өглөө. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд оролцох гэмт хэргийг хуулиар зөвшөөрсөн этгээд гэж намайг гүтгэж байна. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд тохиролцож орох гэмт хэрэг бол 1926 оноос хойших үе үеийн Эрүүгийн хуулиудад хуульчлагдаж ирсэн. Өмнөх хууль батлагдах үед би хууль тогтоогчоор ажиллаж байгаагүй. Үүнтэй холбоотой миний нэр төрийг гутаах ажлыг маш зохион байгуулалттайгаар хийж байна. Энэ ажлыг гардаж гүйцэтгэсэн хүний нэг бол жүжигчин Б.Навчаа. Би өөрөө охин хүүхэдтэй эцэг хүн. Эцгийг нь 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог хүчиндэгч гэж гүтгэх нь аав хүнд ямар байх вэ. Энэ утгаараа сонгуулийн үеэр ийм гүтгэлэг тараасан хүмүүсийг хуульчаараа дамжуулан цагдаагийн байгууллагад өгсөн. Хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй прокурорын шатанд яваа. Аливаа гүтгэлэг хэмжээ хязгаар байх ёстой. Огт оролцоогүй, санаачлаагүй хуулийнхаа төлөө гэр бүл, үр хүүхэд рүүгээ дайруулдаг гүтгэлэгт цэг тавих ёстой гэдэг үүднээс өргөдөл гаргасан" гэв.