Хоёрдугаар сарын өрнийн зурхай
Арслангийн орд
Энэ сарын эхэн үед та амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтнээ гадны хорт зүйлсээс хамгаалах хэрэгтэй. Ердийн ажил төрөл, гэр бүлийн харьцаандаа сэтгэл хөдлөлөө хутгавал зөрчил үүснэ. Аливаа харилцаанд худал жүжиглэхээсээ илүү сэтгэлээсээ бай. Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн цаг үе. Сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага суралцахад таатай байна. Сарын дунд үед өмчлөлийн маргааныг шийдвэрлэхэд таатай. Найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүстэйгээ харьцах харьцаанд хүндрэл гарах магадлалтай байна. Сандарч түгшин, өөрийгөө хуурмаг байдлаар өөрчилсний хэрэггүй. Хэт тостой эсвэл халуун ногоотой хоол хэтрүүлж идэх, архи согтууруулах хэрэглэх хэрэггүй. Гэр бүлд үл ойлголцол гарсан ч удахгүй эвлэрнэ. Санамсаргүй байдлаас гэмтэл авах магадлалтай. Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтал. Сарын сүүл рүү таны санхүүгийн байдал сайн тал руу эргэх боломж гарна. Одоогоор ашиг өгч эхлээгүй ч үйл ажиллагаа нь танд итгэл өгдөг ажил хэргээс яаран татгалзах хэрэггүй. Од эрхсийн нөлөөгөөр таны бодол санаа, үйл хөдлөл зарим зүйл дээр баримжаа алдсанаас хүндрэл учирсан байж магадгүй.