Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэрэгт холбогдсон кино найруулагч Г.Бадамрагчаад холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хараахан дуусаагүй байна.
ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэлээр түүнийг шалгаж, цагдан хорьсон ч эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн зун батлан даалтад гаргасан юм.
Түүнд холбогдох хэргийн талаар ах Г.Нороврагчаа нь “ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч Энхтөр миний дүүг 461 дүгээр хорих ангийн ажилтан Бат-Эрдэнэ, Чингүүн нараар дарамтлуулж, хэд хэдэн удаа өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан. Өмгөөлөгчөөсөө татгалзаж, хэргээ хүлээ гэж тулгасан” хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж байсан.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаагч болон прокурорыг саяхан сольжээ. Хэрэгт хяналт тавьж байсан нийслэлийн Прокурорын орлогч Е.Сагсайгийн албан тушаалыг өөрчилж, Сүхбаатар дүүргийн прокурор болгосон юм. Харин мөрдөн байцаагч Энхтөр гадаадад сургуульд явах болж ажлаа хүлээлгэн өгсөн аж.
Н.Мөрөн