Монгол цэргийн музейн 47 жилийн ой, цэргийн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг” үзэсгэлэн монгол цэргийн музейд нээгдлээ.
Үзэсгэлэн энэ сарын 14-нөөс тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд Монгол цэргийн зэвсэг анхны үүсэл, хөгжлийг дэлгэж тавьсан байна.
Тухайлбал, түүхийн баримтад тулгуурласан энэ үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөг, зэвсэгт хүчний зэвсэглэлд байгаа буудлагын зэвсгийн төрлүүд багтсаныг арга зүйч М.Бямбарагчаа дэлгэжээ.
Тус үзэсгэлэнгийн их танхимд Монгол цэргийн түүх, төв азийн цээжинд орших монгол газар шороо, уул, ус нутгаар амьдарч байсан нүүдэлчин овгийнхний хүрэл зэвсгийн үеийн дайчин уламжлал зэр зэвсгийн түүхэнд холбогдох сумны зэв, хутга, дуулга, ганзагын тогоо “ Хүннү гүрэн”-ний нум сумны зэв, монгол үндэстний сэргэн мандлын дундад зууны аугаа их ялалт, жад, сэлэм, дуулга, хуягаас гадна, их буут цэргийн өвөг алсын зайны урвуур, харвуур, чөдөр оньс зэргийг дэлгэж тавьсан байна.
Мөн “Монгол цэргийн дайчин уламжлал дүрслэх урлаг” –ийн хэсэгт Монголын нэрт уран бүтээлчдийн уран зураг 10, баримал найм, XIII зууны үеийн хүрэл галт буу, XV-XVIII зууны их болон төөнүүр, цахиур буу, төрөл бүрийн гар буу, винтов, карвин, автомат, пулемёт,танк эсэргүүцэх буу, өндөр цэцтэй шинэ үеийн буудлагын зэвсэг ч байна.
Буудлагын зэвсгийн хөгжил түүхийг харуулсан 12 самбар, баримтат кино, дүрс бичлэгийн дөрвөн дэлгэц, цэргийн эртний түүхийг өгүүлэх 51 эд өлөг, дүрслэх урлагийн 18 бүтээл, 61 буудлагын зэвсэг байлаа.
Монгол цэргийн музей нь цэргийн түүхийн дурсгалт зүйлс, түүхэн баримт материалыг цуглуулан хадгалах сурталчлах, судлах үүрэгтэй соёлын байгууллага. Тус музей 1966 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан түүхтэй.
Зэвсэгт хүчний 75 жилийн ойгоор 1996 оны гуравдугаар сарын 15-нд анхны үзэгчдээ хүлээн авч байжээ. Энэ өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй музей болсон байна. Музей 8000 цуглуулга, номын сантай. 800 ам метр талбайд 3000 орчим үзмэртэй аж.
А.Мөлдир