Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ердөө жил гаруйн хугацаа үлдээд байна хэмээн Барак Обама Израилийн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Тэрбээр АНУ хориотой зэвсгийн үйлдвэрлэлийг тэвчиж чадахгүй гээд “Иран цөмийн зэвсэг эзэмшиж байгаа гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ нь зөвхөн Израильд бус дэлхий нийтэд аюултай” гэжээ.
Обама Ираны эсрэг хүч хэрэглэх бус улс төр, дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх нь илүү найдвартай гэсэн байна. “Хэрэв боломжгүй бол бид тохиромжтой хувилбар эрэн хайсаар байх болно” гэжээ.
Харин Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Иран үнэхээр дайн хийхийг хүсэхгүй байгаа бол цөмийн хөтөлбөрөө нэн даруй зогсоох шаардлагатай” гэсэн байна.
Иран цөмийн хөтөлбөрийг зөвхөн шинжлэх ухааны зорилготой хэрэгжүүлж байгаа гэж удаа дараа мэдэгдэж байсан ч барууны улс орнууд тандан судалгаагаар цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэдэгт бат итгэлтэй байдаг юм. Үүний улмаас тус улсын эсрэг эдийн засгийн хэд хэдэн удаагийн хориг арга хэмжээ аваад байсан билээ.
Б.Соёлмаа