Хаврын урь орж байгаатай холбогдуулан халдварт шар өвчний тархалт нэмэгдэж байгаа талаар мэргэжлийнхэн ярьж байна.
Бага насныхан дунд А гепатит буюу халдварт шарын өвчлөл их байгаа аж. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар авч үзэхэд улсын хэмжээнд уг өвчнөөр 8000 гаруй хүн өвджээ. Өвчлөгсдийн 80 гаруй хувийг 0-14 насны буюу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд эзэлж байна.
Тиймээс “Өнө-Ачит” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Сугарсүрэнгээс дараах зөвлөгөөг авлаа.
-Сүүлийн үед халдварт шарын өвчлөл их байна. Танай дүүргийн хувьд энэ жил өвчлөл хэр байна. Ер нь энэ өвчний дэгдэлт их байгаа нь юутай холбоотой юм бэ?
-Халдварт шар гэдэг нь бохир гарын өвчин юм. Энэ нь вирусээр үүсгэгдэн элгийг гэмтээдэг цочмог халдварт өвчин. Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус тогтоогдоод байна. Монгол улсад бохир гарын шар буюу А гипатит маш их байгаа бөгөөд нийт халдварт шарын дотор 85-90 хувийг эзэлж байна.
-Халдварт шарын өвчнийг бид бохир гарын өвчин гэдэг. Магадгүй, зарим эцэг, эхчүүд энэ талын тодорхой мэдээлэлгүй яваа байж болох юм. Тиймээс энэ өвчин ямар замаар халдварладаг болохыг хэлж өгөөч?
-Шарын вирус нь цусанд байх бөгөөд ялгадастай хамт гадагшилдаг. Ялаа, бохир ус, хоол хүнс, сав, гэр ахуйн эд зүйл, бохир гараар дамждаг. Хүний ходоод гэдсэнд нэвтэрсний дараа гэдэсний салстад ороод цусаар дамжин элгэнд очдог. Тэндээ элэгний эсүүдэд үржиж, ялгадасаараа хүний биеийг хордуулдаг байна. А вирусээр үүссэн шар өвчний далд үе нь долоо хоногоос cap гаруй хугацааны турш үргэлжилж болно. Тиймээс хүмүүс халдвар авсан эхний үед буюу нууц үедээ мэдэхгүй байж болно.
-А гепатитаар өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Халдварт шараар өвдсөн хүмүүс амархан цуцаж, бие сулбайж, хоолонд дургүй болж, аманд гашуун амт амтагдаж, цээж хорсож, дотор муухайран бөөлжис цутгаж, гэдэс базлах, толгой өвдөх, нойр хүрэх, баас цайвар цагаан өнгөтэй болох, шээс өтгөн хүрэн өнгөтэй болох зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
Дээрх шинжүүд илэрсэн бол яаралтай өрхийн эмчид хандаж, цусны шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн нүдний салст болон биеийн арьс шарлаж болно. Ийм шинж ажиглагдвал өвчин даамжирч байна гэж ойлгох хэрэгтэй. Шар өвчин нь өвчтэй хүнээс амархан халдварладаг болохоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Бүрэн эдгэрдэг өвчин.
-Тэгвэл хамт байсан ар гэрийнхнийг нь яах вэ?
-Уг өвчнөөр өвдсөн хүнтэй хамт байсан бол 45-50 хоногийн хугацаанд 7-10 хоногийн давтамжтайгаар өрхийн эмчдээ үзүүлж голомтын тандалт хийлгэдэг. Дээрх шинж тэмдэг илэрвэл шинжилгээ хийлгэнэ.
-Судалгаанаас харахад энэ өвчний тархалт ихэнх аймагт мөн нийслэлд өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн гэх мэдээ байсан. Тийм болохоор та энэ өвчнөөс сэргийлэх зөвлөгөө өгөөч?
-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол тэр өвчний талаар мэдлэгтэй байж урьдчилан сэргийлж чаддаг байх нь чухал юм. Иймээс өөрийнхөө төлөө дараах зүйлийг хэрэгжүүлээрэй. Гараа тогтмол угааж занших хэрэгтэй. Халдварт шар өвчин бохир гар, ахуйн халдвар, бохирдсон ус, хоол хүнсээр дамждаг гэдгийг мартаж болохгүй. Гараа тогтмол угаах , түүхий ус уухгүй байх зэрэг нь халдварын эсрэг том хамгаалалт болно.
Мөн хоол хүнсний зүйлээ ялаа жоом мэтийн шавьжаас хамгаалах, тэдгээрийг устгах хэрэгтэй. Бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх, нэг хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлэх нь зөв. Амьдарч буй орчныхоо эрүүл ахуйг сайжруулах, ундны усыг баталгаатай эх булгаас авах, усыг хадгалж зөөж байгаа савыг байнга цэвэрлэж ариутгаж байх хэрэгтэй.
Э.Бэрцэцэг