gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төсөл хэрэгжүүлэгчийн материалыг энэ сарын 18-нийг хүртэл хүлээн авна

Нийгэм
2013-03-05
0
Twitter logo

Хотын захиргаанаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг нийт аж ахуй нэгж компаниудад илгээсэн. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагааг зохион байгуулах “Төслийн удирдах хороо” байгуулагдлаа. Энэ хороо ямар үүрэг, чиглэлтэйгээр ажиллах вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах Төслийн удирдах хороог байгууллаа. Энэ хороог зөвхөн засаг даргын талаасаа биш гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо чухал учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Хороог нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга удирдаж ажиллах бөгөөд өнгөрсөн долоо хоногт анхны хурлаа хийж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг батлан өнөөдөр (өчигдөр)-ийн өдөр тутмын Үндэсний шуудан, Өнөөдөр, Ардчилал, Өдрийн сонин, Зууны мэдээ, Нийслэл таймс, Улаанбаатар таймс сонинуудаар дамжуулан аж ахуй нэгж компаниудад нээлттэйгээр илгээлээ. Үндсэндээ дахин төлөвлөлтийн 12 байршилд 12 төслийн нэгж гэж бий эдгээр төслийн нэгжийг удирдах хороо зангидаж, бодлогоо тодорхойлон ажиллана.

-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад ямар шалгуур тавьж байгаа вэ. Зөвхөн барилгын компаниуд оролцох уу аль эсвэл бүх аж ахуйн нэгж компаниуд оролцох боломжтой юу?
-Бид энэ томоохон бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэдэн шалгуур тавьж байгаа. Тухайлбал, компанийн техникийн чадавхийн үзүүлэлт, Санхүүгийн чадавхийн асуудал, Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр ирүүлсэн төслийн саналын хэрэгжих үндэслэл, найдвартай эсэх зэрэг шалгуурууд байна. Харин төслийг хэрэгжүүлэгч компани нь заавал барилгынх байна гэж ялгахгүйгээр бүх төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд нээлттэй зарласан. Хоёр компани нийлээд оролцож болно. Банк, санхүүгийн байгууллагатай ч хамтран оролцох боломжтой.

-Оролцогчийн материалыг ямар хугацаанд хүлээн авах вэ. Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт хэзээ хийгдэх вэ?
-Оролцогчдын материалыг энэ сарын 4-нөөс эхлэн 18-ны 10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд хүлээн авна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар өгнө. Материал хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор сонгон шалгаруулалт хийгдэнэ. Гэхдээ сонгон шалгаруулалтыг дан ганц Төслийн удирдах хороо шалгаруулахгүй тухайн хэсэгт амьдардаг иргэд, олон нийтийн саналыг тусгаж шалгаруулалтаа хийх юм.

-Нийслэлийн ИТХ-аар батлагдсан журамд тусгагдсaнаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ирэх дөрөвдүгээр сард эхлэх учиртай. Хотын захиргаа, аж ахуйн нэгжүүдийн ойлголцлоос гадна иргэдийн оролцоо төсөл хэрэгжихэд чухал үүрэгтэй. Тэгэхээр дахин төлөвлөлтийн 12 байршилд багтсан иргэд төсөл хэрэгжих үед ямар бэлтгэлтэй, оролцоотой байх ёстой вэ?
-Энэ төслийг Хотын захиргаа, төсөл хэрэгж үүлэгч, иргэн гэсэн гурван талт гэрээний дагуу хамтын ажиллагаагаар хэрэгжүүлнэ. Иргэд сонгон шалгаруулалтад оролцож саналаа илэрхийлэн зөвшөөрч байгаа эсэхээс аль компани төслийг хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой болно. Тиймээс саналаа өгөх үедээ тухайн компанийн түүхтэй сайн танилцаж, өөрийн амьдарч буй газарт ямар төлөвлөлтийг хэрхэн хийх гэж байгааг сайтар судлах хэрэгтэй. Мөн иргэн өөрийн үүргээ биелүүлж гурван талт гэрээнд тусгагдсаны дагуу гэрээгээ зөрчихгүй байх шаардлагатай. Ажил эхлэх болдог, тэр үед бас нэг өөр зүйл яриад эхэлвэл төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл учрах талтай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан