-Сэтгүүлчийн эргэцүүлэл-
Ирж яваа цаг аа гэж хэлэхэд цаанаа нэг л гэрэл гэгээ тодордог. Амьдлаг зөөлөн бас нялхамсаг өнгө төрхийг тээсэн хавар цагт би дуртай.
Мөдхөн ичигсэд хөдлөн мод ногоорч нялх ногоо өлмийн дороос өхөөрдмөөр цухайна. Хэвлийдээ хөдлөх үрсдээ ээнэгшин хайраа дэлгэсэн газар ижийд тэнгэр хүртэл уясан зөөлөн зөөлөн бороо шивэрдэг.
Хаврын анхны бороо хүмүүний сэтгэлийг хөдөлгөн хэзээ орох болоо. Нялх навч мөчиртөө эрхлүүлсэн моддыг харах цаг тун удахгүй. Үнэхээр л ирж яваа цаг аа гэж сайхан шүү.
Бүсгүйчүүд хувцасаа нимгэлэн алхаж, төгсөгчдийн мөнгөн хонх цангинан газар газраас эрдэм өвөрлөхөөр ирж оюутны жилүүдэд дассан залуус салж ядан дуулалдана.
Өвлийн жавар төдийлэн сайн арилж амжаагүй хаврын эхний сард ирэх өдрүүдийн гэгээн бүхнийг мөрөөдөн сууна. Сайхан бодлоор муу бүхэн халиран арилдаг тиймээс хаврын тухай энэ ариун гэгээн зураглалаар сэтгэлээ баясган уйтгар гунигаа тайлж хавар ирлээ шүү хүүхнүүдээ гэж сэтгэлээ сэргэтэл нэг сайхан дуулцгаая.
Унаган байгалийн тансаг үнэрийг сэн татуулан нялх ногооны хөх униар мөлхсөн хөдөө хээрийн цэнгэг орчинд алхаж байна гэж төс өөлөн нэг бодоод ирэх бүх өдрүүдийг цайлган итгэлээр хүлээе.
А.Байгалмаа