Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Д.Дорлигжав хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэн Элчин сайдаар томилогдон ирсэн түүнд амжилт хүслээ. Мөн АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжүүлж байгаа төслийн хүрээнд, Ерөнхий прокурорын газар Азийн сантай үр бүтээлтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв.
Одоогийн байдлаар прокурорын ёс зүйн дүрмийг шинэчлэх болон бусад асуудлаар шинэ төсөл дээр амжилттай хамтран ажиллаж байгааг дурьдсан байна. Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар хоёр улсын хооронд ялтан солилцох гэрээ байгуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар прокурорын байгууллагууд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Түүнчлэн Элчин сайд Кэмбэлл Монгол Америкийн эрх зүйн тогтолцооны талаар асууж, эх газрын эрх зүйн тогтолцоо, уламжлалт жишиг хуулийн тогтолцоо Монголд хэрхэн яаж хөгжиж байгааг лавласан аж. Ерөнхий Прокурор Д.Дорлигжав шүүхийн шинэтгэлийн асуудлаар АНУ-тай өргөн хүрээнд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн зарим талаар уламжлалт жишиг хуулийн тогтолцоотой орноос авч шинэ хуульд суулгаж өгч байгаа олон зүйл байна. Гэхдээ Монголд тохирохгүй Үндсэн хуульд зөрчилдөх зүйлийг оруулаагүй болохыг хэлж, Монгол Улсын хуулийн тогтолцоо холимог байдалтай болж байгааг онцолсон юм. Тэрбээр, эрх зүйн ямар тогтолцоо чухам ямар байх нь ач холбогдол багатай, харин энэ тогтолцоо нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хүнд үйлчлэх гол зорилтыг хангасан байх ёстойг тухайлан тэмдэглэв.
Уулзалтад УЕП-ын туслах Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, АНУ-ын элчин сайдын яамны улс төр, цэргийн асуудал хариуцсан ажилтан Шон К.Франз нар байлцсан аж.
А.Лхагважав