gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их аваргын ивээлд очсон циркчид аргаа барж сууна

Нийгэм
2007-11-29
0
Twitter logo

Улсын цирк сүмогийн ордон ч юм у, нохой зодооны цуст талбар болох вий гэхээс айдас төрнө. Монгол Улсын 66 жилийн түүхтэй циркийн урлаг ор мөргүй мөхөх вий гэж бас муу ёрлоно. Өнгөрсөн жилийн яг өдийд ингэж бодож, бичиж байв. Тэгэхэд сүмогийн их аваргын нэр хүнд, хөрөнгө мөнгөөр аархаж, баярхсан хүмүүс энэ барилгад эзэн суухаар гар сэтгэл нийлсэн уран бүтээлчдээс бүрдсэн мэргэжлийн багтай өрсөлдөж байлаа.

Төрийн өмчийн хорооны даргын ивээлд болсон энэ тулаанд “Улсаас нэг ч төгрөг авахгүйгээр циркийг гайхамшигт ордон болгоно” хэмээн том төлөвлөгөө бичсэн “Аса” багийнхан авч  улсын заан Д.Долгорсүрэнгийн бөх хөвгүүд цэнхэр барилгад эзэн суух эрх авсан билээ. Монгол Улс улсын гэсэн тодотголтой циркийн барилгагүй, жүжигчидгүй болоод үндсэндээ бүтэн жил улирч байна. Гэсэн ч өнгө зүс нь гандаж гундсан ч “Улсын цирк” гэсэн хаяг нь хэвээрээ. Дуу хуур, хөл хөгжөөн нэмэх жүжигчид нь эзгүй. Циркийн барилгад засвар хийж эхлэхэд л тэд хуучин цирк буюу Циркийн сургууль руу хөөгдсөн. Мал, амьтдын жүчээ нь бас хоосон. “Тэд” дархан цаазат Богд хаан  ууланд өвөлжиж, хаваржиж, зунжиж, намаржиж… дахин өвөлжиж бараг зэрлэгших гэж буй за.

Үндсэн эзэд нь эзгүй энэ хугацаанд циркт ямар өөрчлөлт гарав? Хаяг, төрийн далбаа бүхий хөх асар янзаараа. Харин том том шилэн цонхнуудаа шинэчилжээ. “Хувцсыг” нь тайлж амжаагүй байна лээ. Дотор засал ид хийгдэж буй сурагтай. Гэрэл чийдэнгээ сольж байгаа гэсэн. Нэлээд олон жилийн түүх өгүүлэх хуучин сандлууд час улаан, зөөлөн суудалтай шинэ сандал найзууддаа зайгаа тавьж өгчээ. Гэрэл, техник нь гадаадаас наашилж байгаа сурагтай. Өнгөрөгч есдүгээр сард “Аса” циркийн нээлт болно гэж төлөвлөсөн ч өнөөг хүртэл хойшилсон нь мөнгө шаардсан эдгээр ажилтай холбоотой. Мөнгөтэй байхад бүх зүйл бүтдэгийн үлгэрээр гэр доторх нь үнэхээр өнгөө засчээ.

Өөр юу өөрчлөгдсөн бэ?
Жүжигчид хэдхэн хоногийн өмнө удирдлагууддаа өргөх бичиг барив. Та нар бүтэн жил болоход дорвитой ажил хийсэнгүй гэж зэмлэсэн утга бүхий ийм бичиг хүлээж авсан дарга нар гурав, дөрөв хоног хуралдаж байгаад жүжигчдийн цалинг 30 хувиар нэмж, тэдний “үймээн”-ийг түр намжааж. Гэсэн ч зарим жүжигчдийнхийг нэмээгүй бололтой гонсгор явна лээ. Жүжигчин бүсгүй өчигдөр ажлаасаа гарна гээд уйлж байхтай таарлаа. “Биднийг хавчаад байгаа. Угаасаа халагдах юм чинь одоо л ажлаасаа гаръя” гэж байна.  “Нээлтийн тоглолтын дараа биднийг цааш харуулах юм уу даа” гэж олны танил нэгэн өгүүлэв. Нийт жүжигчдийн дунд мэргэжлийн шалгалт авна. Тэнцээгүйг нь шууд хална хэмээсэн сүрдүүлэг бүхий зарлал бас таржээ. Улсын цирк сүмогийн ордон, магадгүй нохой зодооны талбар болох нь дээ… Эдгээрийг сонсоод хардлага минь бүр ч гаарлаа.

Нээлтийн тоглолт арванхоёрдугаар сард болох сурагтай. Яг төдийд гэсэн нарийвчилсан хугацаа нь гараагүй байна лээ. Хамгийн сонирхолтой нь монголчуудын удаан хүлээж буй “Аса” циркийн нээлтийн тоглолтыг хэн найруулах нь хугацаа шигээ бүрхэг юм.
Ерөнхий найруулагч гэж орон тоонд цалин өвөртөлж байсан алиалагч Ч.Хатанбаатар гэнэтхэн “Би энд ажиллаж чадахгүй ээ” гэж товчхон хэлээд орхиод явжээ. Уран бүтээл хариуцсан захирал нь ч мөдхөн ажилгүй болох сурагтай. Н.Болдбаатар гэж энэ залуу “Аса” багийг хувьчлалд оролцоход чухал хувь нэмэр болсон. “Энэ багт циркийг аваад явчих мэргэжлийн мундаг хүн бий” хэмээн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын үнэлж байсан Болдбаатар захиралд зааны бөх хөвгүүд зайлах мэх хийж, холдуулах гэж буй гэнэ. Циркийн удирдлагуудын хооронд зөрчил гарсан гэсэн нь энэ мэт баримтаар батлагдах шиг. “Хувийн студийнхэн гадаадад, олон улсын тэмцээн уралдаанд оролцоод л байна, гэтэл манайх таг чиг. Хүмүүс майхан зоогоод бар, арслан, заантай тоглолт хийж болж л байна…” гэцгээн  хатуурхахдаа ард түмний хайртай бөх хөвгүүд “цэргүүдээ” голж эхэлсэн бололтой.

Цирк гэдэг эрсдэл ихтэй, хатуу урлаг, залуу насны ажил. Жил гэдэг зарим уран бүтээлчдэд дэлхийн том тэмцээнд оролцох ганц боломжоо ч алдаж мэдэх их хугацаа. Гэтэл тэд бүтэн жил ямар ч тэмцээн, уралдаанд оролцсонгүй, ганц ч шинэ үзүүлбэр нэмсэнгүй, зэвэрч эхлэв. Тиймээс жүжигчид өргөх бичиг барих нь зүйн хэрэг буй за. Тэд бас нэг зүйлд дургүйцэж байгаа гэнэ. Тэр нь  уран сайхны зөвлөл. Уран бүтээлийн бодлогыг атгадаг энэ багт “Хувьсал” продакшнийн Цоггэрэл, сэтгүүлч Ш.Гүрбазар нар оржээ. Циркийн  урлагаас төсөө, хөнгөн хийсвэр шоу ертөнцийн хүмүүс тэдэнд харь гаригийнхан шиг санагджээ. 80 дөхсөн, түүх хэлэх Намхай гуайг эс тооцвол циркийн гэх мэргэжлийн хүн үлдсэнгүй ээ. Буурь, туршлага зааж энэ буурал л нээлтийн тоглолтыг найруулах болов уу гэсэн таамаг байна. Мөнгөөр шийдэж болдоггүй зүйл яах аргагүй уран бүтээлийн бодлого, уран бүтээлчдийн сэтгэл санаа гэдгийг ах дүү бөхчүүд өнөөдөр ухаарч буй бололтой.

1976 оноос хойш циркийн тэнгэрт дүүлсэн агаарын нисэлт үзүүлбэргүй, жүжигчид нь дээд “тивд” гурав, дөрөв эргэж гайхамшгийг үзүүлж, рекорд эвдэхгүй л бол цирк үзэхэд урамгүй. Гэтэл агаарын нисэлтийнхэн нээлтийн тоглолтод оролцохгүй гээд хошуугаа дэвсээд суучихсан байдаг… “Аса”-гийнхан “Бид циркийг аваад жил боллоо. Нээлтээ хийгээгүй байж болохгүй. Уран бүтээлчдийн тавьж буй эдгээр гомдлыг эс тоогоод яадаг ч байсан тоглолт хийе” хэмээн гал унтраахаар зоригложээ.

Төрийн өмчийн хорооноос өгсөн туршилтын хоёр жилийн хугацааны бүтэн хагас нь өнгөрлөө. “Аса” чимээгүй л байна. Нээлтээ даруйхан хийж, нэг жилд хоёр жилийн ажил амжуулахгүй бол ийм их хөрөнгө мөнгө зарчихсан байдаг, 120 хүний цалин бүрэн тавьсан, дулаан цахилгааны төлбөр хийсэн, 300 сая төгрөгөө тушаачихсан байгаа… Гэтэл өнөөг болтол тэд нэг ч төгрөгийн ашиг олоогүй л яваа. Ийм байдал удаан үргэлжилбэл “Аса” багт циркийг бүр мөсөн өгөхгүй байх эрх төрд бий. Тиймээс гал унтраахаас аргагүй. Эс бөгөөс эдгээрээ алдахад хүрч, хадамд гарсан Улсын цирк төрхөмдөө эргэж ирэхэд хүрнэ.

Багаасаа бөх үзэж, хоорондоо барилдаж дээлээ урж өссөн хүүхдүүдэд циркийг өөд татаад авч явах амар биш. Циркийн урлагт бөхийн спорттой дүйцүүлж болох ганц, нэг чанар бий. Бөхчүүд хүү төрөхөд бөх болоосой гэдэг шиг циркчид нялх үрээ удам залгасан жүжигчин болоосой л гэж залбирдаг.  Тиймээс тэд энэ урлагтаа ухаангүй хайртай. Циркийн барилга орчин үеийн сүрлэг сайхан ордон боллоо ч, тэнд ажиллахад тухтай ч уран бүтээлийг нь дэмжиж тэтгэх, олон улсад яг энэ төрлөөр нь ямар амжилт гарч байгааг, гаднынхан ямар үзүүлбэрээр рекорд тогтоосныг хэлж, тэднээс үлгэр аван  зааж чиглүүлэх, мэргэжлийн хүнгүй л бол тэд хөөрхийлөлтэй...

“Ард”, “Элдэв-Очир” кино театр, Хүүхэд залуучуудын театр… бүгд мөнгө ихтэй банк болсныг хүмүүс андахгүй. Ийм гунигтай, харамсалтай түүх дахин бүү тохиолдоосой. Цэнхэр асарт энэ барилга сүмогийн ордон, банк болбол ч болог. 80 жилийн түүхтэй циркийн урлагаа л аварч үлдэхсэн. Хүн зоны сэтгэлд гэрэл гэгээ, шинэ оюун нэмэх урлагийн тайз, урлагийн бурхад урлагийн гэсэн тодотголоо бүү гээгээсэй.

Ц.Энхмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан