Монгол үндэсний хувцсаараа гоёсон эдгээр хүүхдүүд бол Чингэлтэй дүүргийн тэргүүний есдүгээр цэцэрлэгийнхэн.
Ээтэн хоншоортой монгол гутал өмсч, нударган ханцуйтай дээлийг хөөргөн шар өргөн бүс бүсэлж, дөрвөн талтай малгайг духдуулан өмсчихөөд пээдгэр алхах хүүг ангийн багш нь ”Манай ангийн Бат-Эрдэнэ аварга” байхгүй юу гэж улам онгироох юм. Өнөөх нь ч хөлөө удаан зөөж тавиад үнэхээр ч бөх хүн шиг алхах нь эгдүү хүрмээр.
Саарал торгон дээлээ, ногоон хантаазаар сүр нэмж, лоовуузан малгайгаа өмсчихөөд хөлөндөө шаахай өмсчихөж. Зургаа авахуулах гэж яарсандаа монгол гутлаа мартчихсан нь тэр гэнэ.
Охидуудын хувьд цаанаа л намбалаг. Улаан, цагаан, ягаан өнгийн дээл хантаазаар гоёсон тэдний хувьд тоорцог малгай, сувдан унжуургаар чимэг нэмнэ. Багын “Б” бүлгээр анх ороход багш нь хүүхдүүдээсээ удахгүй ямар баяр болох билээ гэхэд “Сар шинийн баяр” хэмээн нэгэн дуугаар хэлэв. Юу гэж мэндчилэх билээ гэхэд “Даага далантай бяруу булчинтай онд мэнд тарган тавтай оров уу” гээд хэлцгээв.
Сар шинийн баярыг тохиолдуулан тус цэцэрлэгийн хамт олон “Монгол ёс заншил”, “Хадаг барьж золгох ёс”, “Дээлтэй монгол”, Шагай наадаан зэрэг сэдвийн дор анги, бүлэг тус бүрээр зохион байгуулжээ. Багын “А” бүлэг гэхэд монгол хувцсаар гоёсон хүүхдүүдээсээ Юндэн Гөөгөө, Монголжингоо шалгаруулжээ. Тус ангийн Юндэн Гөөгөөгөөр Д.Билгүүнээ, Монголжингоогоор А.Сувдмаа шалгарчээ. Багын “Б” бүлгийн багш М.Оюунчимэг “Манай анги сар шинийн баярыг угтаж эцэг эхчүүдийн дунд “Монгол ёс заншил” сэдвийн дор “АХА” тэмцээн зохион байгуулахад Амарбаясахын аав Жигжид түрүүлсэн” хэмээн ярилаа.
Дараагийн орсон ангиар ороход хүүхдүүд алаг мэлхий тоглож байлаа. Эрэгтэй хүүхдүүд нь хөлөө завилаад, охидууд нь хөлөө нугалан суухаас эхлээд нарийн чанд ёс дүрэмтэй гэдгийг нэгэн охин тайлбарлаж өгөв. Багш хүүхдүүдэд зураг үзүүлнэ асуулт асуулаа.
-Энэ юу вэ?
-Алаг мэлхий
-Энийг юугаар дүүргэдэг билээ?
-Шагайгаар.
-Энэ нь юу билээ?
-Нуруу, хөл, толгой, нүд, чих гэхчлэн нэг бүрчлэн хүүхдүүд багшийнхаа заасан хэсгийг бүгдээрээ хэлцгээж байлаа. Багш нь хүүхдүүдтэй таван өнгийн хадаг гаргаж ирээд “Хадагтай золгох ёс” хичээл орлоо. Хичээл дуусаад багш нь таван хүүхэд гаргаж ирээд юу сурсныг нь тандахаар хадгаа өгтөл “Багшаа та хадгаа буруу харуулчихаж. Наад хэсгийг нь өөрлүүгээ харуулаарай” гээд алдааг нь засч байх нь жишээтэй.
Э.БАЯРМӨНХ: ЛООВУУЗ МАЛГАЙГ ААВ, ДЭЭЛ, ХАНТААЗЫГ ЭЭЖ АВЧ ӨГСӨН
-Миний дүү аль ангид сурдаг вэ?
-Бэлтгэл анги.
-Их гоё дээл, малгай, гуталтай юм аа. Хэн бэлдэж өгсөн юм?
-Лоовууз малгайг аав, дээл, хантаазыг ээж авч өгсөн.
-Танай ангиас хамгийн гоё дээл, малгайтай нь хэн бэ?
-Би л байх. Гэхдээ бүгдээрээ гоё дээлтэй.
-Цагаан сараар хамгийн түрүүнд хэнтэй золгох вэ?
-Ахмад настай хүмүүстэйгээ хамгийн түрүүнд золгоно. Дараагаар нь аав, ээжтэйгээ золгоно. Манай аавыг Энхбаяр гэдэг.
-Шагай тоглож, морь уралдуулж сурсан гэсэн байх аа?
-Тийм ээ. Ангийнхаа хүүхдүүдтэй шагай харвах, алаг мэлхий, морь уралдуулж тоглодог. Алаг шагайг битүүний өдөр тоглодог.
-Дөрвөн бэрх гэж мэдэх үү?
-Мэднэ. Морь, тэмээ, хонь, ямаа дөрөв буухыг хэлдэг.
-Мундаг юмаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Та ч гэсэн сайхан шинэлээрэй.
Б.СУГАРСҮРЭН: ЦАГААН САРААР ӨВӨӨ, ЭМЭЭТЭЙГЭЭ ЗОЛГОНО
-Хэдэн настай вэ Сугарсүрэн?
-Хоёр настай. /хуруугаар үзүүлснээр бол гурав болчихов/
-Цагаан сараар хэнтэй хамгийн түрүүлж золгоорой гэж багш нь заасан бэ?
-Цагаан сараар өвөө, эмээтэйгээ золгоно.
-Өвөө, эмээтэйгээ золгохдоо юу гэж хэлэх билээ?
-Амар байна уу. Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Даага далантай, бяруу булчинтай онд мэнд тавтай оров уу.
Б.Ирээдүй