gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аавынхаа гарын дугуй чихрийг ахиад ганцхан амсахсан...

Д.Үлэмж
Нийгэм
2013-02-06
1
Twitter logo

Бага байхад цагаан сарыг ямар их хүсэн хүлээдэг байв аа. Хоног тоолон тоолон хүлээнэ. Нөгөөдрийн нөгөөдөр, нөгөөдрийн маргааш, нөгөөдөр битүүн, тэрний маргааш шинийн нэгэн, маргааш битүүн, нөгөөдөр шинийн нэгэн гээд л... Ингээд арай гэж битүүний өдөр болоход ёстой нар гарна даа. Гадаа гэртгүй бүх юм нэг л сайхан болоод явчихна.

Хэдийгээр сар шинийн бэлтгэл олон хоногийн өмнөөс эхэлдэг ч чухам энэ л өдөр хамгийн гол гол ажлаа амжуулна. Цас ус, мод түлээгээ бэлтгэнэ, гэр орноо цэвэрлэнэ, хот хороогоо ч цэмцийлгэнэ. Унаа малынхаа хазаар ногт, эмээл хазаарыг янзалж зэхнэ. Тэмээний дээсэн ногтны толгой хэсгийг өнгө өнгийн даавуугаар бөгжлөн ороож, зангилаанууд дээр нь дэлбээ маягийн бяцхан чимэг оёно. Морь унах бол арай дөнгүүрхэн эмээл тохож, уртхан ташуур барьж гангарахыг хичээнэ.     

Үдэш тотгон дээрээ Лхам бурханы унааг умдаалах утга бэлгэдэл болгон гурван бөөрөнхий цас тавьснаар битүүний ажил шувтарч байгаа хэрэг. Ингээд шөнө болоход нойр хүрнэ гэж үгүй. Өдөржин аав ээждээ туслан сар шинийн нөр их ажилд хэрэндээ ядарсан ч сэтгэлийн догдлол хөөр баясал үл дарагдана. Аав маань жилдээ ганц удаа, зөвхөн цагаан сараар л тостой бор гүнгэрваанаас таван өнгийн эртний хадаг, тогосны өд тэргүүтэн шашны ховор эдлэлүүдээ гарган бурхан тахилаа чимнэ. Өмнө нь томоос том мөнгөн цөгцөнд зул өргөнө. Ийнхүү битүүний үдэш манай гэр орон ер бусын өнгө үзэсгэлэнтэй болж, сүр жавхлан бүрддэг билээ. Хоймрын ширээнээ зассан сар шинийн идээ шүүс, шинэхэн хайлсан тос өрөмний тансаг үнэр хамар цоргионо.

Хэдий аажуу орондоо орсон ч нойр бүрмөсөн хулжиж, бурханы авдар дээрх том зулын бадамлах гэрлийг ширтэн маргаашийн маршрутаа дотроо зураглаж, догдлон хэвтсээр үүрийн алдад л өөрийн эрхгүй нүд анилдан жаахан дугхийдэгсэн. Хамгийн эхлээд буурал аавындаа очиж золгоно. Дараа нь авга, нагацууд, хамаатан саднынхаараа орно. Тэгээд сүүлдээ бусад айлуудаар хэснэ гэсэн үндсэн чиглэлтэй.

Шинийн нэгний өглөө нар битүү босч унах морио ойртуулна. Хэрэв тэмээ унах бол уяад хоночихно. Зарим нутагт шинийн нэгний өглөө хамгийн эхлээд овоонд золгодог ёс байдаг. Харин манайхан гэртээ золгодог заншилтай. Яг нар мандахтай зэрэгцэн манайхны золголт эхэлнэ. Аав нас намбатай лам хүн болохоор айлынхан бүгд манайд орж золгоцгоодог байв. Золгох зуур ээжийн чанасан шинэхэн цай даргина. Ингээд шинэ хаврын анхны мандах наранд идээ цайны дээжээ өргөж, хангай дэлхийдээ бүгд сүсэлнэ. Дараа нь аавын зааж өгснөөр бүгд мөрөө гаргаж, заслын цомхон зан үйл хийдэг. Бултаараа цайлж цүүлж, бууз баншаа идээд хүүхэд бид үндсэн ажилдаа орно доо. Чухам цагаан сараар л зөндөө олон айлаар зочилж, барагдашгүй их бэлэг цуглуулдаг байсан болохоор тэгтлээ их догдлон хүлээдэг байсан биз ээ.

Шинийн нэгэнд хонины хишиг тохиовол сумын төв орж, олон айл хэсэх төлөвлөгөө нурна. Нурах нурахдаа нэг хоёр өдрөөр хойшлоод зогсохгүй арвин бэлэг цуглуулна гэсэн ойлголт бараг л байхгүй болдог. Учир нь шинийн нэгнээс бусад өдөр танихгүй айлд орохоос бид ихээхэн гэрэвшдэг байсан хэрэг. Шинэ хуучирсан хойно айлд давхиад орвол угаасаа онцын бэлэг өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ бүхнийг нарийн тооцож, эртнээс хонины ээлжээ зохицуулдаг байж л дээ. Гэхдээ шинийн нэгэнд хонины ээлж таарах тийм ч муугүй шүү. Яагаад гэвэл энэ өдөр хонинд явах хүнийг хамгийн хүндтэйд тооцдог. Өвөр дүүрэн чихэр боов, бүр нар хамба нандин чавга гэх мэт ховор эд ч өгнө. Ер нь л нэлээд давуу эрх эдэлдэг байсан. Зөвхөн энэ өдрийн өглөө л малаа нэлээд аажуу бэлчээж, орой эртээ хотлуулж болно. Миний хувьд шинийн нэгэнд хишиг тохиосон нь тун цөөн. Ихэнхдээ айлын хүүхдүүд, эсвэл эгч нарын ээлж таарчихдаг байсан юм.

Дэрсхэн өссөн ах бид хоёр жилийн жилд хоёр тэмээ юм уу, морь унаад Хуцын уулын ар Сэтэрхийн бууцандаа өвөлжиж буй буурал аавынх руугаа шинийн нэгэнд зорино. Манай нутагладаг Баянцагаан хайрханы бэлээс өвөөгийнд хүртэл 30 орчим км зайтай. Газрын уруу болохоор бөмбөлзтөл тэшүүлээд дорхноо хүрнэ. Арав гаруйхан настай ах бид хоёр нэг нэг том өөхөн чулуун хөөрөг барьчихна аа. Тэгээд орсон айл бүртээ хөөргөө гаргаж ирээд тамхилна. “Таны бие амархан сүрэг мэнд үү, Он цагт тарган орж одоо сайхан хаваржиж байна уу” гээд л дуржигнуулж гарна шүү дээ. Томчуудыг л дуурайж буй хэрэг. Гэхдээ амны биш, хамрын тамхи хэрэглэсэн багачуудыг улс амьтан “аавархуу мондинууд” гэж ад үзэх нь үгүй. Харин ч мэнд ус мэддэг хэвлүүхэн хүүхдүүд гэж өхөөрдөнө.

Үдийн алдад бид өвөөгийнхөөс гарч хамгийн олон айлаар ордог сумын төв рүүгээ чавхдана даа. Төв ч ойрхон. Сумын төвд үеийн багачуултай нийлж аваад бөөнөөрөө бараг л бүх айлаар орно. Таних танихгүй айлын нохой шувуу шуугиулаад л... Айл болгоноос гарч ирээд “Чамд юу өгсөн, чамд юу өгсөн?” гэж ёс юм шиг бие биенийхээ өврийг ухдаг. Ихэнх айл дэвтэр, харандаа, бал зэргийг хэд гурван чихэртэй өгнө. Зарим настай хөгшчүүл дугуй боов хоёр ёотонтой өгөхөөр дурамжхан царайлах нь бий.

Бэлгэнд дуртай байж бас голох санаатай. Аав ээжийн багад бол дугуй боов олдошгүй ховор эрдэнэ байсан гэлцэнэ. Тиймээс зарим айлын бэлэг тааруухан байсан тухай ам алдвал алганы амт үзэж, зад загнуулна. Бидний айл хэсдэг ид үе буюу 90 оны эхээр боломжийн гэгдэх айлууд тавьт, зуутын дэвсгэрт өгнө. Мөнгө бол хамгийн том бэлэгт тооцогддог байлаа. Гэхдээ бид айлуудын өгсөн бэлгийг тэгтлээ их голж шилж цамаархдаггүй байв. Бэлгэн дунд заримдаа гадна тал нь час улаан болж түлэгдсэн, дотор нь цэлдэн хөх түүхий ул боов “цохиж” явах нь олонтаа. Шинэ хуучраагүй байхад энэ мэт бэлэг инээдтэй харагддаг ч хаврын өдрийн уртад хонины бэлчээрт хэзээ хойно мэрж суухад мөн ч сайхан.  

Харуй бүрий болж байхад өвөр нь байдгаараа түнтийж, бараг л урд хормой нь бүснээсээ мултрах шахсан амьтад ах эгчийндээ ирж унтаад маргааш өглөө нь гэрийн зүг хөөр баяр дүүрэн явна. Бас болоогүй ээ, харих замдаа дээд бэлийн хэдэн айлаар дөрөө мултлахаа мартахгүй. Гэртээ ирээд “25-ын цагаан” гэгдэх гурилын даавуун уутны эхэнцээ бэлгээ газар асгаж байгаад төрөлжүүлнэ дээ. Хичээлийн хэрэгслүүдийг нь цүнхэндээ, хэдэн бор төгрөгөө түрийвчиндээ нандигнан хийж, ээждээ өгөхөөр юм байвал өгнө. Амттан шимттэнээ аль болох удаан идэхийн тулд хайрцагныхаа хамгийн дор хадгална. Заримдаа урьд өмнө хэзээ ч амсаж үзээгүй ховор нандин чихэр шоколад бэлэгнээс гарч магнай хагартал баярлуулна.

Гэхдээ жил жилийн цагаан сараар юутай ч харьцуулшгүй хамгийн тансаг амттаныг аав минь л бидэнд өгдөг байсан юм. Аав шинэ нэлээд дөхүүлж байгаад голдуу битүүний урд өдөр өөрийн гарын бэлэг болох дугуй цагаан буюу хэвийн чихрээ хийнэ. Энэ ховор нандин амттаныг хийсэн даруйд нь хүртэнэ гэж ер үгүй. Харин хусамнаас нь жаахан амсвал дээдийн заяа. Хусам нь хүртэл хачин сайхан амттай болохоор л хэвийн чихэр чанасан тогоог хусах гэж ах, эгч нартай булаацалдаж бөөн юм болдог байж. Манай дугуй цагаан чихрийн хэв нь их гоё. Голдоо дөрвөн бэрх орхисон шагайны дүрстэй, тойроод үүлэн хээтэй. Шинийн нэгний өглөө ээж бидэнд цамц, футболк гэх мэт хувцас голдуу бэлэглэдэг байсан. Харин аав хүүхдүүддээ нэг нэг дугуй цагаан өгнө. Амт гэж ванлий. Аавын тэр нандин бэлгийг ёстой хав дарна даа. Эргүүлж тойруулж ганц нэгхэн мэрсэн болоод л буцаагаад хийчихнэ. Тэр жаахан дугуй чихрийг хэчнээн ч хоног нандигнан иддэг байсан юм, бүү мэд. Тухайн үед айлууд дугуй цагаан чихэр мэр сэр хийдэг байсан. Гэвч миний аавын хийдэг шиг тийм сайхан амттайг ер амсаж байсангүй. Өдгөө цагаан сараар гэлтгүй энгийн үед ч энд тэнд дугуй цагаан чихэр харагдаж л байдаг. Амсаад үзэхэд зүгээр л гурил, сахар. Аавын минь хийдэг шиг яг тийм гоё амттайг өөр хаанаас ч хайгаад олдохгүй...

Хөдөө сар шинэ тийм амархан хуучирдаггүй. Хөөр баяр дүүрэн өдрүүд хагас сар өлхөн үргэлжилнэ. Ах бид хоёр ганц нэг анги ахиад ирүүт хонины бэлчээрт чихэр боовхоноос арай өөр юмаар тансагладаг болов. Цагаан сар аажуухан болбол тэнгэр дулаарч, бууз гэсээд сүйд болно. Энэ нь сахилгагүй банди нарт бөөн далим. Бөөрөөрөө наалдсан буузны тоо хэмжээг тодорхойлоход бэрх болдог. Үүнийг далимдуулж бид хонинд явахдаа бөөгнөрсөн буузнаас жаахныг “тууж” орхино. Тэгээд гурилыг нь мулталж, махыг нь жижигхээн цайран тогоонд цас хайлуулж байгаад чанаад идчихнэ. Бүр саахалтын хонины хүүхэдтэй ээлжилж бууз авчран хониныхоо дэргэд цайлна гээч. Хоол хийж идсэнийхээ дараа өнөөх жижиг тогоо шиг юмаа хадны завсар сайтар нууна. Энэ бүхнийг томчуудад мэдэгдэж ёстой болохгүй. Хэрэв баригдвал шууд хяргуулна. Учир нь хонины бэлчээрт хоол унд хийгээд байвал чоно нохой эргэнэ гэж манайхан ихэд цээрлэдэг байсан юм. Гэлээ ч бид “Зуны цагт хонины дэргэд дандаа л боодог хийдэг байж хавар бууз идэхээр яагаад болдоггүй юм” гэсэн тэрс үзлээр адарч, өөрсдийгөө дотроо зөвтгөдөг байв.

Хөдөө, тэр дундаа малын дэргэд өссөн бидэнд цагаан сар л хамгийн сайхан баяр. Аав ээждээ золгон үнсүүлж, аз жаргалаар цалгиж, айл болгон бэлэг өгч баярлуулдаг байсан болохоор арга ч үгүй биз ээ.

Хүүхэд ахуй насны минь гэгээн сайхан энэ дурсамжууд жил жилийн цагаан сар ойртох бүрт сэтгэлийн гүнээс тодрон тодрон торолзох авай. Ялангуяа аавын минь гараа гаргаж хийдэг дугуй цагаан чихэр одоо ч тагнайд амтагдсаар...        

Ч.Дашдэлэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан