Өвлийн хамгийн том эвент Талын түмэн адуу нь сүүлийн жилүүдэд алдагдаад буй адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулах зорилгоор зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг соёлын томоохон үйл ажиллагааны агшнаас буулгасан гайхалтай 10 гэрэл зургийг танд хүргэе.
1. Тал нутгийн амар амгалан, сүр хүч, өвлийн уур амьсгал, агт морьдын төвөргөөн, янцгаах чимээг хүртэл сонсогдохоор авсан “Шарга азаргa”зургийг Ч.Батзаяа хэмээх зураглаач буулгасан нь Их Британийн үндэсний өдөр тутмын "The Daily Telegraph" сонинд 2016 оны амьтны дэлхийн шилдэг гэрэл зургуудын нэгээр монгол шарга азарганы зургийг нэрлэжээ.
2. Монгол эрийн хийморь сэргэх талбар тал нутагт өрнөх малчин эрийн хосгүй ур чадвар морин дэлэн дээрээс л харагдах юм даа.
3. Уран зураг мэт харагдах дараах гэрэл зургаас та адуутай найзалж, аавыгаа даган явдаг байсан бага насны гайхалтай дурсамжаа харах болно.
4. Сүүлийн жилүүдэд машинаар гоёх болсон малчин түмэнд нэгийг бодогдуулж хоёрыг санагдуулах зураг гэхэд хилсдэхгүй биз. Малчин түмэн маань машинаар бус мориор унаа хийх нь жинхэнэ монгол соёл бөгөөд мартагдаж үл болох гайхалтай уламжлал билээ.
5. Хүлэг морьтойгоо хослох тал нутгийн эрийн авхаалж самбаа, эд хавыг та дараах зургаас харах болно.
6. Мянга мянган жилийн тэртээгээс төв Азид Алтай, Хянганы завсар өргөн уудам нутагтай монгол хүн, морь хоёр хамтдаа энэ дэлхийн тэнгэрийн хаяа, газрын эцэст хатуу ширүүн бүхнийг туулж оршин тогтносон агуу түүхийг танд дараах зураг санагдуулна.
7. Батноров хийцийн мөнгөн эмээл, хазаар тоноглолтой час хийсэн өвлийн хүйтнийг санагдуулах цан татсан мориноос та монгол морь, дархан ухааны гайхалтай хослолыг олж харах болно.
8. Үүрийн таван жин, үдшийн бүрийгээр адуундаа яваад ирсэн малчин өвгөний сахал, морин дэлний цан хүүргээс малчин хүний тэвчээр, байгаль дэлхийгээ хэрхэн мэдэрч амьдардгийг харж болно.
9. Намар оройн айраг хэдэн шаазан уучхаад, морин дээр үл мэдэг хэлтгий суун, амандаа дуу аялан хан цэнхэртэн харагдах талд салхи сийгтэл, гөлмөө дэрвэтэл халтируулсан монгол эрийг та дараах зургаас харах болно.
10. Хурдан морьдын нуруун дээр жаахан охин гийн гоолон, унасан морио айраг түрүү авахуулахын төлөө хамаг чадлаараа чармайн хичээж, салхинд барьсан туг, далбаа шиг дарцаглаж явахыг үзсэн хэн бүхэнд бахархал төрдөг. Хуяг дуулга агсан гоо хатад маань дайны талбарт гарч байсан нь үнэн.
Тэгэхээр монгол хүн, морь хоёр салж хагацашгүй нөхөр гэдгийг бид мэдэрч, хойч үедээ морь дагасан соёлоо түгээн дэлгэрүүлэх нь зүй ёсны хэрэг бөгөөд Талын түмэн адуу үйл ажиллагааны гол утга учир үүнд оршино.
Дэлгэрэнгүй мэдээллийг joinme.mn-ээс хүлээн авна уу.