Жинхэнэ мэдрэмжид суурилсан өвлийн хамгийн том эвент Талын түмэн адуу нь орчин үеийн хэв маягтай хослон өвөрмөц хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Сүүлийн жилүүдэд алдагдаад буй адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулах зорилготойгоор 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг эвэнт нь залуусын заавал зорих эвент гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Газар газрын шилмэл адуучдын зорин ирж хийморио сэргээх талбар болсон Талын түмэн адуунаас тал нутагт өрнөх малчин эрийн хосгүй ур чадвар морин дэлэн дээрх сүр хүч, хүлэг морьтойгоо хослон ажиллах эрийн авхаалж самбаа, эд хавыг харж, хамтдаа салхи татуулан давхих гайхалтай мэдрэмжийг авна гэдгийг танд амлаж байна.
Үзэгчиддээ адууны соёлыг сурталчлан, тэдэнд үзэж харах зүйл олон байлгахын зэрэгцээ зорин ирэх үзэгчдийн оролцоог ихэсгэж, хөтөлбөр баяжагдсан. Тал нутгийн сайхан, адууны соёлыг бага наснаас нь мэдрүүлэх зорилгоор эмээл, хазаартай морь унан, үндэсний хувцсаараа гоёж ирсэн эхний 50 хүүхдэд эвентийн зүгээс гарын бэлэг гардуулж урамшуулах болно. Үүний зэрэгцээ танай хойморт удам дамжсан эмээл, хазаар, ташуур байдаг бол түүндээ салхи оруулах цаг болжээ. Хийморь сэргээх түмэн адууны тоос, сүр хүчинд өвөг дээдсийнхээ эдийг аваачин утга учрыг нь гаргаарай.
Тал нутаг, цэлмэг тэнгэр, агуу соёл, ахуйн амьдрал, эх орон минь юутай сайхан бэ? Сайхан гэдэг үг хэлээд ч багадах сэтгэлийн гүнээс огшуулах жинхэнэ монгол соёл, монгол адууг та харахаас илүү өөрөө оролцон таван мэдрэхүйгээрээ тал нутгийн залуусын мэдэрдэг тэр л гайхалтай мэдрэмжийг авч чадах юм.
Хот суурин газрынхан гэлтгүй тал нутагт дураараа давхиж байх малчин түмэн маань ямар ч баяраар машинаар гоёж, ахуйн ажилдаа ч машинаа дайчлан байгаа нь Монгол түмэн морин дэлэн дээрээс буугаад буйг илтгэж байгаа нь үнэн. Харамсалтай гэмээр дээрх үзэгдлийг цөөлөх, Монгол адууны ашиг тусыг мэдрүүлэхийн зэрэгцээ таниулах, орон нутгийн болоод хот суурин газрын залуусын соёлын ялгааг харуулах нь энэ жилийн эвентийн онцлог юм. Талын түмэн адуу 2020 эвентэд хүрэлцэн ирснээр Хубилай хааны үеэс төв Азид дэлгэрсэн тайга нохдоор ан хийх уламжлалыг таниулах зорилготойгоор тайга нохдын улсын аварга шалгаруулах тэмцээн хөтөлбөрт багтсан байгааг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: joinme.mn