gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагчдын амралт “жонхуу” болж хувирлаа

Нийгэм
2013-01-30
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-01-30
Сурагчдын амралт “жонхуу” болж хувирлаа
Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ гэсэн шалтгаанаар БШУЯ-наас шийдвэр гаргаж, хүүхдүүдийг 45 хоног амраасан. Аль оны өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүлчээр амарсан хүүхдүүд бүтэн сар гэртээ хэвтэж байна.

Гэтэл Улаанбаатар хотод сүртэй хүйтэрч, хүүхэд сургуульд явж чадахааргүй болтол цаг агаар муудсангүй. Яах вэ, хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч, зарим нэг аймаг, суманд цас их орсон. Түүнээс болж хүүхдүүд хичээлдээ явж болохооргүй болсон л байх. Тэглээ гээд нийтэд нь хавтгайруулж, бүх хүүхдүүдийг орон даяар олон хоног амраасан нь үндсэндээ “жонхуу” болж хувираад байна.

Уг нь сургуулийн хүүхдүүдийг амарч байхад телевизээр хичээл заагаад, нөхчихнө гээд байсан нь ч гэсэн “үлгэр” болов. “Боловсрол” телевизээр жаал жуулхан хэдэн хичээл зааж байгаа ч үр дүнд хүрч байгаа юм алга. Тэгээд ч хичээлдээ суугаад, багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хүүхдүүд зурагтаар заасан хичээлийг давтаад, юм сураад байдаг ч лөөлөө байна аа. Зарим нэг идэвхтэй хүүхэд нь хичээлээ давтаж, даалгавараа хийж л байгаа байх. Гэхдээ л цөөхөн дөө. Харин ч амарсан гээд ач болсонгүй, хийх юмаа олж ядсан хүүхдүүд нь газ үнэртэж, мансуурч, цагдаагийн газарт баригдаж байна.

Дээрээс нь РС тоглоомын газраар хэсч, эцэг, эхийнхээ өгсөн мөнгийг үрж байна шүү дээ. Уг нь сургуульдаа яваад, багш нар нь харж ханддаг байсан бол арай дээр байхсан. Гэтэл сургуульдаа ч явахгүй, өдөртөө эцэг, эх нь гэртээ орхиод явахаар хүүхдүүд өлсч, даарч, ханиад томуу тусч, интернэт тоглоомын газар хэсч байна. Нөгөө сургуульдаа явахаар ханиад томуу их тусна гээд байсан нь эсрэгээрээ л болж байгаа юм. Бас нэг үлгэр шиг юм ярьсан нь, багш нар сурагчдынхаа гэрээр явж, хичээл заана гээд байсан. Үүн шиг худлаа юм байхгүй. Яасан гэж багш нар ажлаа алдаад, айл хэсч, хичээл заагаад, даалгавар шалгаад явав гэж дээ. Тиймээс ирэх даваа гарагаас хүүхдүүдээ хичээлд нь оруулсан дээр юм биш үү.

Ядаж л өдөртөө харах хүнтэй, сэтгэл амар. Тэгээд ч гадаа цаг наашилж, урин орчихоод байна. Хүүхдүүд гэртээ хийх юмгүй, уйдаж, компьютер тоглоом эргүүлж сууснаас л дээр.

Н.Пунцагболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан