Эрүүл мэндийн салбартай холбоотой шил шилээ даран гарч буй хариуцлагагүй хэргийн тоо нэгээр нэмэгдэн ил гарч байна.
Тодруулбал Э.Хонгорзул гэх эмэгтэй ид залуу хийж бүтээх 32-хон насандаа эмч, эмнэлгийн ажилтны буруугаас эм тариагаар өдөр хоногийг аргацаан ухаан санаа нь орон гаран болчихоод байгаа аж.
Тэрээр 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн III амаржих газар гурав дахь хүүхдээ кесарево хагалгаагаар төрүүлсэн байна. Төрөх үйл явцыг эмч н.Оюунгэрэл, сувилагч н.Ганчимэг, эмч н.Батзаяа нар удирдан явуулжээ.
Төрснөөсөө хойш бөөр орчмоор нь гэнэт хүчтэй өвдөх болсон бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хоёр ч удаа хэвтэн эмчлүүлсэн боловч тодорхой онош гаралгүйгээр бие нь улам муудсаар байжээ.
Хоёр жилийн хугацаанд онош нь тогтоогдохгүй байсаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Цэргийн төв эмнэлэгт үзүүлж хагалгаанд оржээ. Хагалгааны үеэр түүний гэдэснээс метр хэртэй урт самбайг гарган авсан байна. Өөрөөр хэлбэл түүнд кесарево хагалгаа хийсэн эмч, сувилагч нар түүний гэдсэнд дээрх самбайг орхисон байжээ.
Гэвч хагалгаа хийж самбайг гарган авсан ч өнөөдрийг хүртэл түүний биеийн байдал сайжраагүйгээр барахгүй ухаан санаанд нь нөлөөлж, гурван хүүхэдтэй залуухан бүсгүй орон гаран, хэвтрийн өвчтэй нэгэн болжээ.
Гэр бүлийнхэн нь ажилдаа хариуцлагагүй хандсан эмч, сувилагч нарт хандсан боловч Нийслэлийн III амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир “... Та нар чаддаг юм бол тэр дөчин хэдэн телевизээ дуудаад ханд, юу олж долоох юм” гэсэн аж. Харин эмч н.Оюунгэрэл нь утсаар ярьж мөнгөн тусламж үзүүлсэн бол сувилагч н.Ганчимэг, эмч н.Батзаяа нар өдийг хүртэл биеийнх нь байдлыг ч асуугаагүйд гомдоллож байлаа.
Үүссэн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн дэд сайдын туслах н.Болормаагаар дамжуулан хүсэлт гаргасан боловч тодорхой хариуг авч чадаагүй байна. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандахад “... та нар хоорондоо зохицчихвол яасан юм бэ” гэсэн хариуг сонсоод хаашаа, хэнд хандах учраа олохгүй байгаагаа учирлаж байлаа.
Түүний нагац эгч Г.Нарантунгалаг,
-Гурвын гурван нялх хүүхэдтэй ийм хүнийг ингэж хаячихаад сэтгэл санаа нь зовж хариуцлага хүлээдэг хүн байдаггүй юм байна. Нийслэлийн III амаржих газраас өтгөний уут гээч юм өгсөн боловч ашиглах боломжгүй юм байна лээ. Энэ хүүхдэд эм тариа авахад ч хүндрэлтэй болчихоод байна шүү дээ. Хүн чанар байдаг бол сувилагч н.Ганчимэг, эмч н.Батзаяа нар ядаж ганц удаа ирээд тариа, дуслыг нь хийгээд өгчихдөг болоосой. Бодож санаснаа хэлж чадахгүй гурван хүүхдээ дуудан үнсэж, хааяа уйлан, хааяа тоо тоолон өдөр хоногийг өнгөрөөж байгаа тухай хэлж байсан юм.
Ухаан нь орж гарч буй тэрээр өөрийн сэтгэл санааг юм бичиж тайвшруулдаг аж
Бид болсон явдлын талаар тодруулахаар тухайн үед Хонгорзул бүсгүйд кесарево хагалгаа хийсэн гэх эмч сувилагч нартай уулзахаар Нийслэлийн III амаржих газар очсон боловч ерөнхий эмч Д.Бат-Очир өрөөндөө эзгүй байлаа. Ойр орчных нь хүмүүс “энэ хавиар л байгаа даа” хэмээн мэдэн будилж, харин Оюунгэрэл эмч хагалгаатай, н.Батзаяа эмч жирэмсний амралтаа авсан, н.Ганчимэг сувилагч ээлж солигдсон хэмээн тодруулга өгөх хүн олдсонгүй.
Нийслэлийн III амаржих газраас өтгөний уут өгсөн боловч ашиглах боломжгүй аж
Хэрэв та энэ бүсгүйд сэтгэлийн дэм өгөхийг хүсвэл: Хас банкны 5000526828 тоот данс /Хүлээн авагч Эрхэмбаярын Хонгорзул/
А.Сүрэн