Тун удалгүй гурав дахь цөмийн туршилтыг хийх болно хэмээн БНАСАУ-ын батлан хамгаалах хорооныхон албан ёсоор мэдэгдэв.
“АНУ-тай сөргөлдөж байгаа энэ үед бид хиймэл дагуул болон дунд тусгалын пуужингаа цаашид хөөргөх болно гэдгийг хэзээ ч нуухгүй. Учир нь энэ ажиллагаа бидний заналт дайсан АНУ-ын эсрэг чиглэсэн” хэмээн тус байгууллагаас тараасан мэдэгдэлд дурджээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хориг арга хэмжээг чангатгах тухай зарласнаас хойш зэр зэвсгийн хэмжээг нэмэгдүүлж, цөмийн хөтөлбөрөө идэвхжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн аж. Саяхан Умард Солонгос хиймэл дагуул бүхий пуужин хөөргөсөн бөгөөд тэр нь цөмийн цэнэгтэй байх боломжтой гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл үзэж байгаа юм. Тиймээс эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах болно гэж мэдэгдсэн билээ.
Т.Бүрэн