Өчигдөр нэгэн таатай мэдээ сонслоо. Нийслэлийн өнгө төрхийг тодорхой хэмжээгээр харуулж байдаг реклам, зар сурталчилгааны самбарыг эмх цэгцэнд нь оруулахаар ИТХ-аас захирамж гарч эхний ээлжинд Сүхбаатарын талбайн урд талаар болон цэцэрлэгт самбар өлгөхийг хориглох шийдвэр гаргажээ.
Ямар таатай мэдээлэл вэ. Элдэв нүцгэн хүүхний энгэр заамаа задгайлсан, олон янзын хэлээр халтарлаж, мутарласан самбарууд хотын үзэмжинд нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог гэдгийг нийслэлчүүд дуу нэгтэй шүүмжилдэг. Одоо л энэ бүхэн цэгцэндээ орох нь бололтой.
НИТХ-аас 2006 онд батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “гадна реклам, мэдээллийн байгууламж” байрлуулах талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмын дагуу хотын зам талбайд рекламны самбаруудыг байршуулдаг байжээ. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба одоогийн мөрдөгдөж буй журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Шинэ журамд Нийслэл Улаанбаатар хотод гадна рекламын байгууламж байрлуулахыг хориглосон гудамж, зам талбайн жагсаалтыг батлан оруулахын зэрэгцээ тухайн гудамжинд ямар загвар хэмжээтэй, хэдэн ширхэг рекламын байгууламж байрлуулж болохыг нарийвчлан тогтоож өгөх юм байна.
Энэхүү журам мөрдөгдсөнөөр түүх соёлын дурсгалт газар, архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, Сүхбаатарын талбайн урд цэцэрлэг зэрэг газруудад "гадна рекламын байгууламж" байрлуулахыг хориглох нь ээ.
Ямар сайхан ажлын эхлэл вэ. Энэ бүхэн жижигхэн юм шиг санагдаж байгаа ч маш зөв ажлын эхлэл гэдгийг хэлмээр байна. Ганцхан рекламандаа ч бус англи, хятад, солонгос есөн шидийн хэлээр бичсэн хаяг, адресс өлгөсөн барилга, байшингуудыг гаднах өнгө үзэмжийг эмхэнд нь оруулах цаг нэгэнт болсон. Хоёр давхар жижигхэн оффиссын барилгын өрөө болгонд байрлах түрээсний байгууллага, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн хаягаа өлгөж байна гээд нүдэнд харагдах хэсгийг нь эрээвэр, хураавар болгодог байдлыг одоо өөрчлөх цаг нь ч болсон. Үгүй ядахдаа ганцхан самбар өлгөөд өрөөний номер, үйл ажиллагааны чиглэлийг нь бичдэг болчихвол аштай юу.
За тэгээд зах замбараагаа алдсан рекламны самбар нь үг, үсэг, утга зүйл алдаатай байх нь элбэг. Баянбүрдээс, Ардын эрх орох замд байрлах автомашины сэлбэгийн худалдааны дэлгүүрийн хажууд хадсан гурван нүцгэн хүүхний зургийн харсан жолооч, зорчигчид инээхгүй өнгөрнө гэж байхгүй. “Бид гурав үнэгүй юманд нугасгүй” гэсэн гурван нүцгэн хүүхэн өөрсдийгөө нэг улсын ард түмний доог тохуу болж байгаа гэдгээ мэдвэл яах бол. Манай улсад сонсогддог ч хэрэгжиж байгаа нь тодорхойгүй оюуны өмч гэдгээр шалтаглан төлж барахгүй их мөнгийг тэр “unegui.mn” сайтын эзнээс нэхвэл яах вэ.
Гадаадын нүцгэн хүүхний сайхан зураг харагдвал автомашины дугуй, тосноос эхлээд ариун цэврийн хэрэгслийн рекламанд хэнэггүйхэн эвлүүлчихдэг Монголчуудад наад захын соёл, хэрэглэгчээ хүндэтгэх соёл алга. Гадны хөгжиж буй улс оронд рекламны самбарт зургаа авахуулахын тулд өчнөөн өндөр төлбөр нэхдэг. Харин манайхан зарах барааг нь сайхан харагдуулж байвал гадны элдэв одод, захын нэг хүний зургийг ч эвлүүлээд тавьчих нь энүүхэнд.
Саяхан манай нэг танилын аавынх нь хурдан морь хаа хамаагүй нэг телевизийн рекламны самбар дээр гарчихсан байсан гэдэг. Тэд оюуны өмчийн асуудал яриад явлаа гэхэд өөдөөс нь “Битгий тэнэгт. Хөлөө хүрэх газарт заргалдаад аваарай. Манай зурагчин дарсан учраас хэнийх байх нь хамаагүй” гэсэн хариулт сонсох нь мэдээж. Өнөөдрийн рекламны амьдрал нэг иймэрхүү байна. Энэ асуудлаар хэвлэл мэдээлэл, хариуцсан мэргэжилтэн нь үргэлж дуугардаг ч өнөөдрийг хүртэл дорвитой ахиц гаргаж чадаагүй. Харин одоо эхлүүлж байгаа энэ ажлынхаа үр дүнг үзэж, хөгжиж байгаа хотын өнгө үзэмжийг нэг мөр шийдээрэй гэж хүсэх байна.
Б.Өнөртогтох