Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Таван Богд Группийн Улаанбаатар Гурилын үйлдвэр эх орныхоо хөгжлийн түүхэнд томоор үлдэх бүтээн байгуулалтыг хийсэн амжилттайгаар шинэ онтойгоо золгож байна.
2001 оноос эхлэн олон улсын чанар, стандартын шаардлагад бүрэн нийцсэн, чанартай бүтээгдэхүүнийг эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар үйлдвэрлэн хүргэдэг Улаанбаатар Гурилын үйлдвэрийнхэн Дархан уул аймагт хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан, компьютер удирдлагын системтэй гурилын үйлдвэрийг ашиглалтанд оруулж, мэргэжлийн улсын комисст хүлээлгэн өглөө.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Турк улсын Alapala компаниас оруулж ирэн угсарсан бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 13500 тонны үр тариа хадгалах силос, оффисын болон агуулахын барилга, байгууламжийг ашиглалтанд оруулжээ.
Бүрэн автоматжсан, босоо технологитой энэхүү үйлдвэр нь бусадтай харьцуулахад цэвэр усыг 12 дахин, эрчим хүчийг 25% бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм. Үйлдвэр ашиглалтанд орсноор эх орны хөрсөнд ургасан буудайгаар 12 төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард түмний хэрэгцээг хангах юм.
Үйлдвэр нийт 110 ажиллагсадтайгаас орон нутгийн 100 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, тухайн бүс нутгийн ядуурлыг бууруулахад болон орон нутгийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаад нь орон нутгийн удирдлага, тариаланчид, ард иргэдийн зүгээс талархалтай хандаж байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Монгол улсын газар тариалан түүнтэй нягт холбоотой тариаланчид, гурил үйлдвэрлэгчид цаашлаад ард түмний хүнсний аюулгүй, тогтвортой байдлыг дэмжсэн стратегийн чухал бодлогод нөлөөлөхүйц ач холбогдолтой юм.
Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг Улаанбаатар Гурилын үйлдвэр нь 2002 онд ашиглалтанд орсноосоо хойш эх монгол орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан буудайг Сэтгэл хэмээх үтрэмдээ нандигнан хадгалж, Зүтгэл хэмээх тээрмээрээ арчлан боловсруулж, Эрүүл, Аюулгүй хүнсийг эрэлхийлсэн Итгэл өвөрлөсөн ард түмэндээ өргөн барьсаар 10 жил болжээ.