Манай сонин алт, зэсээс аваад, нефть, нүүрс зэрэг манай улсын экспортын болон импортын голлох түүхий эд, бүтээгдэхүүний дэлхийн болон дотоодын зах зээлийн үнэ ханшийн төлөв байдал, ойрын ирээдүйн чиг хандлага ямар байх талаар цувралаар тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа хайлуур жоншны зах зээлийн байдлын мэдээллийг хүргэж байна.
Манай улс өнгөрсөн онуудад нийт 73826.0 мянган ам.долларын хайлуур жонш гаргасан нь дэлхийн экспортын 31.33 хувийг эзэлж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна. Экспортлосон хайлуур жоншныхоо 66.1 хувийг ОХУ-д, 15 хувийг Украйнд, 8.2 хувийг Хятадад, 5.3 хувийг Голланд, 4.2 хувийг БНСУ-д, үлдэх хувийг Киргиз, Япон, Унгар, Тайланд, Румын, Словак зэрэг улсад гаргаж байна.
Нэг тонн бүтээгдэхүүний экспортын үнэ дэлхийн дундаж ханшаар 192 ам.доллар байгаа бол манай улс хамгийн өндөр үнээр буюу 389 ам.доллараар Украйнд, 330 ам.доллараар Румынд, 298 ам.доллараар Унгарт, харин хамгийн хямд буюу 113 ам.доллараар өмнөд хөрш БНХАУ-д борлуулжээ.
Хэрэглээ: Хайлуур жоншны олон улсын бага хурал дээр олон улсын шинжээч, зөвлөх Жеймс Кингийн мэдэгдсэнээр, хайлуур жоншны хэрэглээ урт болон богино хугацаанд нэмэгдэж, 2030 он гэхэд жилд 1.05 сая тонноор өсөхөөр байгаа аж.
Үйлдвэрлэл: Хайлуур жоншны гол худалдан авагчийн нэг Хятад улс өөрийн хайлуур жоншны олборлолтоо бууруулахаар шийдээд байна. Үүний шалтгаан нь нэгд, дотоодын нөөц багасч байгаа, мөн байгаль орчны бохирдолтой холбоотой аж. Тэгвэл манай улсад гадаадын хөрөнгө оруулагчид энэ салбарт "довтолсон" хэвээр байна.
Швейцарийн "Steinbock Minerals" Монголд худалдаж авсан орд дээрээ /Багануур дүүрэгт/ жилд 14 мянган тонн хайлуур жоншны баяжмал гаргах үйлдвэр барьж, бүтээгдэхүүнээ Хятад гаргахаар болжээ. Хятадын экспортлох хайлуур жоншны баяжмалын хэмжээ буурч байгааг дээрх үйлдвэрлэлтэй бас холбож байна. Гадаадын бусад компаниуд янз бүрийн чанартай хайлуур жоншны түүхий эдийг Монголын зах зээл дээр төрөл бүрийн нийлүүлэгчдээс худалдан авч баяжуулах үйл ажиллагаа явуулна гэж тооцож байна.
Экспорт: Монголын хайлуур жоншны нийт экспорт ойрын жилүүдэд Хятадын түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх хомсдолтой байдлыг нөхнө гэж БНХАУ-ын "Tianjin Steyuan Minerals" компанийн төлөөлөгч мэдэгдсэн. "Steyuan" нь Монголын хайлуур жоншны салбарт хөрөнгө оруулагч томоохон компани бөгөөд Бор-Өндөрийн эргэн тойронд байдаг уурхайнуудаас олборлож байгаа хайлуур жоншноос сард дөрвөн мянган тонныг баяжуулах хүчин чадалтай компани юм.
Тус компанийн түүхий эдийн гол худалдан авагчдын нэг нь Германы "Thyssen Krupp" юм. Тус групп "Steyuan''-ний үйлдвэрлэсэн 90-ээс дээш хувийн агуулгатай түүхий эдийг хэрэглэдэг бөгөөд хэрэглээ нь жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн онд "Steyuan" 40 мянган тонн хайлуур жоншны баяжмал худалдсан бөгөөд Японы хэрэглэгчдэд борлуулах дээд зэрэглэлийн металлургийн хайлуур жоншны хувийн жин нэмэгдсээр байгаа аж.
Өөр нэг, "Dawei Mi" компанийн ерөнхий менежерийн мэдэгдсэнээр Монгол Улс флюоритын асах их нөөцтэй бөгөөд тус улсад улам бүр их хэмжээний түүхий эд илэрсээр байна гэжээ.
Эх сурвалж: "Экспорт, импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн төлөв байдлын илтгэл, чиг хандлага". МҮХАҮТ. Бизнес, гадаад худалдааны сургалт, судалгааны газар.