Сайн үйл бүхэнд садаа мундахгүй гэгчээр өнгөтэй өөдтэй амьдруулж, өөд нь татах гэсэн нэгнийхээ ажилд саад тотгор болдог нь Монголчуудын маань гэм биш зан нь болжээ.
Нийслэл хотын иргэдийг бухимдуулсан асуудлуудын нэг нь яах аргагүй автозамын түгжрэл. Замын түгжрэл ихэнхдээ хөдөлгөөнд соёлгүй оролцдог жолооч нараас болдог гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Гэвч тэд үүнийг байх ёстой л асуудал гэсэн ойлголтоор хандаад нэлээд хэдэн жилийг өнгөрүүлээд байна.
Гэхдээ өөрчлөлт, шинэчлэлт хийх, сэтгэл байхад бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл болон түүний багийнхан харуулж чадсан гэж би боддог.
Хамгийн энгийн жишээ гэхэд л тэд замын бөглөрлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхээр болж камержуулах, замын голд түмбэ байрлуулж, автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчдог болгосон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын 2012 оны 532 тоот захирамж гарч Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, ачааллыг зохицуулах зорилгоор зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг давуу эрхтэй зорчуулах болсон бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ бусад эгнээгээс болон замын эсрэг урсгалыг тусгаарласан түмбэ, тэмдэг, тэмдэглэгээг хийсэн юм. Үр дүн нь тун удалгүй гарч иргэд автобусаар үйлчлүүлэх нь хамгийн хурдан унаа юм байна гэж итгэж эхэлсэн. Бүр хажуугаар өнгөрсөн “хар жип”-тэй залуу түгжрэл орж ажлаасаа хожигдож, мэддэг хараалаа урсгахыг автобусны цонхноос харах үнэхээр сайхан юм байна хэмээн нэг залуу нөгөөдөө хөөрцөглөж байж билээ.
Харамсалтай нь Монголын хууль гурав хоног гэдэг нь болж, өнөөх үлгэр жишээ үзүүлэх нийтийн тээврийнхэн маань хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болж хувирах нь тэр.
Замын голд байрлуулсан тусгаарлах түмбийг тээврийн хэрэгслүүд санамсаргүй болон санаатай дайрч хугалах, гэмтээх явдал ихээр гарч байгаагийн 95 гаруй хувийг том оврын автобус, тролейбус эзлэж байгаа аж.
Хугалж гэмтээсэн тусгаарлах түмбийг тээврийн хэрэгсэл эзэмшигчээр төлүүлэх шийдвэрийг Замын цагдаагийн газраас гаргасан ч шийдвэртэй ажил хэрэг болж чадахгүй, өнөө хэдэн жолооч нар нь хэнэггүй зан гаргаж, дайрсаар байгаа нь харамсалтай. Гэхдээ л бүх замыг камержуулсан учраас дайрсан автобус, машин дараагийн уулзвар дээр цагдаа ахад баригдаж олсон хэдээ хураалгаж байгаа юм.
Ер нь ингэх хэрэг байгаа юм уу. Заагаад өгчихсөн нэгдүгээр эгнээгээр зорчих соёлгүй, хоёрдугаар эгнээнээс зүтгэх нь автобусны жолооч таньд тийм чухал юм уу. Тэглээ гээд мөнгө, бензин хэмнэж байна уу. Дараагийн уулзвар дээр торгууль төлөх, цагдаад шалгуулах гэж зогсч тэрнээс их цаг минутаа үрэх учраас зүгээр л заасан замаар, саадгүй, аюулгүйхэн зорчиж бусдыгаа хүндэтгэе.
Жолооч таны эд хөрөнгө, амь нас, цаашлаад эрх чөлөөтэй амьдрах эрхийг тань бүрэн хангах гэж хөрөнгө, хүч, сэтгэл зүтгэл гаргасан бүтээн байгуулалтын ажлыг нь санаатайгаар нурааж, хэдэн төгрөгөө хураалгах шаардлага юу байна вэ.
Нийслэл хотыг өөрийн гэр орноо гэж сэтгээд замын голд тавьсан тэр бүтээн байгуулалт, хүмүүсийн хийсэн ажлыг гэрийнхээ тавилга гэж бодож, замын хөдөлгөөндөө л соёлтой оролцчихвол болчихно шүү дээ. Энд ямар ч хөрөнгө мөнгө, цаг хугацаа таниас шаардагдахгүй. Зүгээр л сэтгэл байхад хангалттай. Тэд сэтгэлээ зориулж энэ бүхнийг хийсэн учраас та бид ч сэтгэл гаргаад үзье. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм шүү дээ.
Б.Өнөртогтох