Манай улсын нийт хүн амын 37 хувийг хүүхэд эзэлдэг. Харамсалтай нь хүүхдүүдийн маань эрх эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эхлэн зөрчигдсөөр.
Иймээс шинэ засгийн газраас хүүхдүүдийн хүсэл сонирхлыг сонсох аяныг санаачилжээ.
“Хүүхдээ сонсъё” аяныг орон даяар арваннэгдүгээр сарын 5-15-ны хооронд аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газрууд өөр өөрийн нутаг дэвсгэр дээр зохион байгууллаа.
Энэхүү аяныг “Хүүхэд хүүхдээ сонсъё”, “Гэр бүл хүүхдээ сонсъё”, “Сургууль хүүхдээ сонсъё”, “Засгийн газар хүүхдээ сонсъё” хэмээх дөрвөн чиглэлийг баримтлан зохион байгуулжээ.
Тус аянд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон ОУХН төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хүүхэд Хөгжил Хамгаалал төв, Олон нийтэд түшиглэсэн төвүүдийн нийт 135 мянган хүүхэд, 30 мянга гаруй багш, эцэг эх хүүхдийн байгууллагын ажилтнууд хамрагдсан байна.
Дээрх оролцогчдоос нийт 10831 санал хүсэлт ирснээс 256 нь засгийн газрын 11-11 мэдээллийн төвөөр, 2327 нь асуумжаар, 7048 нь ярилцлагаар, 1200 нь зурган хэлбэрээр санал бодлоо илэрхийлжээ.
Нийт хүсэлтийн 25 хувь нь хүүхдийн чөлөөт цаг өнгөрөөх хөгжих орчин нөхцөл байхгүй байгаа талаар, 21 хувь нь хүүхэд бие даан сурч хөгжих гарын авлага арга зүйн материал зөвлөмж дэмжин чиглүүлэх багш дутагдалтай байгаа талаар, 22 хувь нь хүүхдийн эрх хамгаалал зөрчигдөж буй талаар, мөн 27 хувь нь хүүхдэд зориулсан хөгжил хамгаалал нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа талаар, 5 хувь нь хүүхдийн байгууллагын ажилтнуудыг бэлтгэх мэргэшүүлэх давтан сургах тогтолцоо байхгүй, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа талаар дурьдсан байна.
Иймд дээрх санал хүсэлтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган, Хүүхдэд зориулсан барилга байгууламжийг хариуцсан байгууллагуудад нь бүрэн шилжүүлж, тэдгээрийн менежмент, үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулснаар хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн таатай орчин бүрдэнэ хэмээн үзжээ.
М.Жаргал