Эрчим хүчний хөгжлийн ассосиацийн тэргүүн Б.Жигжидтэй цаг үеийн асуудлаар яриа өрнүүллээ.
-Сүүлийн үед хөдөө орон нутагт төдийгүй, нийслэлд цахилгааны доголдол ихээр үүсч, цахилгаан байнга тасрах боллоо. Манай улсад эрчим хүчний үйлдвэрлэл хэрэгцээгээ гүйцэхгүй байна. Шинэ цахилгаан станц хэзээ баригдах нь тодорхойгүй байгаа нь асуудал болж байна?
-Дутагдаж байгаа эрчим хүчний хэрэгцээг яаралтай хангахын тулд шинэ эх үүсвэр бий болгох хэрэгтэй байна. Энэ өвлөөс асуудал улам хүндэрч мэдэх нь. Цахилгаан эрчим хүч гэдэг маань өөрөө улс орны стратегийн суурь салбар учраас доголдол, хүчин чадлын дутагдал үүсвэл улс орны хөгжлийн хурдцад нөлөөлөх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хумигдан хязгаарлагдах ноцтой байдал үүснэ. Бид нийслэл хотод шинэ дулааны цахилгаан станц барих талаар олон жил ярьсан. Харамсалтай нь энэ асуудал шийдэгдэхгүй байгаа нь санаа зовоож гайхаш төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцыг хаана барих вэ гэдэг наад захын асуудлаа шийдэж чадахгүй өдий хүрлээ. Дулааны доголдол үүсч болзошгүй нөхцөл байдал ажиглагдсаар байхад дулааны цахилгаан станцын ажлыг шуурхай явуулах хэрэгтэй байсан.
-Шинэ цахилгаан станцыг гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх байдлаар эсвэл Хонхор, Баянзүрхийн товчоо зэрэг газрын аль нэгд нь барихаар ярьж байгаад Баянзүрхийн товчоо орчмын газрыг товлож байх шиг байна. Ер нь тавдугаар цахилгаан станцыг хаана баривал зохих вэ?
-Аливаа цахилгаан станц юм уу нүүрсний уурхайг барьж байгуулахад 5-7 жилийн хугацаа шаардлагатай байдаг. Гэтэл манай орны цахилгаан, дулаан үйлдвэрлэх хүчин чадал хязгаартаа хүрээд дутагдах байдалтай болж байгаа үед тав, зургаан жил яаж амьдрах вэ гэдэг асуудал тулгарч байна шүү дээ. Ер нь социализмын үед ч гэсэн манай улсын эрчим хүчний хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг зүйлийг хийхэд хотын зүүн талд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулна гэж тусгасан байдаг. Миний хувьд шинэ цахилгаан станцыг Улаанбаатар хотын зүүн талд барих нь зүйтэй гэж үздэг. Яагаад гэвэл гурав, дөрөвдүгээр цахилгаан станц хотын баруун талд байрладаг. Иймд хотын зүүн хэсэг рүү дулаан дамжуулахад хүндрэлтэй байсан. Аль ч талаас нь бодоод үзсэн дулааны цахилгаан станцыг зүүн талдаа барьчихвал Хонхор, Налайх, Гацуурт, Улиастай, Амгалан зэрэг газрыг дулаанаар хангахад асуудалгүй болно. Дээр нь Улаанбаатар хотын салхины чиглэл нь баруун хойноосоо байдаг. Хэрвээ тавдугаар цахилгаан станцыг баруун талдаа барьчихвал утаа нь Улаанбаатар хотын дээгүүр нүүнэ. Харин зүүн талдаа барьчих юм бол утааны асуудал гарахгүй.
-Тавдугаар цахилгаан станцыг барих ажил газрын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй удааширч байгаа нь юунд байна гэж бодож байна вэ?
-Цахилгаан станц барих ажил яагаад ингэж удаашраад байгааг үнэхээр гайхаж байна. Хамгийн гол нь шийдлээ л тодорхойлж чадахгүй байна. Хаана барих гэж байгаагаа шийдэж чадахгүй болохоор хөрөнгө оруулагчиддаа энэ станцыг бариач гэж хэлж чадахгүй байна. Нөгөөдүүл нь ч хаана барих гэж байна вэ гээд л хараад хүлээгээд суугаад байдаг. Ингээд л цаг хугацаа өнгөрсөөр байгаа юм.
-Таныг энэ салбарын сайдаар ажиллаж байх үед эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох талаар ямар хэмжээнд яригдаж байсан юм бэ?
-Бид шинэ цахилгаан станцын ажлыг эхлэх талаар судалгаа шинжилгээний ажил хийж байтал УИХ-ын ээлжит сонгууль болсон юм.
-Цахилгаан станцыг 3.6 жилийн дотор бариад дуусчихна гэж байгаа. Ийм боломж бий юу?
-Ер нь бол цахилгаан станц барина гэдэг нь амар зүйл биш. Яагаад 5-7 жилд барьдаг гээд байна вэ гэхээр энэ бол олон улсын жишиг юм. 3.6 жилийн хугацаанд барьж дуусгана гэдэг нь сайхан л сонсогдож байна. Энэ хугацаанд амжихгүй гэсэн юм байхгүй боловч бодит тооцоо судалгаанд үндэслэх л хэрэгтэй. Ер нь бол дулааны цахилгаан станцыг барих гэж байгаа компани нь л энэ тооцоог гаргана шүү дээ.
-Эрчим хүчний эх үүсвэр бий болтол Салхитын цахилгаан станц, “УС-15”станц, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл зэргээр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой гэж байгаа?
-Тийм бол сайн л байна. Би болж бүтэж байгаа сайн сайхан зүйлийг харлуулаад байж таарахгүй шүү дээ. Гэхдээ үнэхээр хангаж чадах уу үгүй юу гэдгээ л сайтар тооцохгүй бол болохгүй. Аливаа зүйлийг байгаа нөхцөл бололцоондоо л тулгуурлаж ярина шүү дээ. “УС15”-ын хувьд олон хүн олон янзын юм яриад байгаа болохоор дунд нь төөрчихөөд байна. Хотын захиргаанаас бариулна гээд л байсан. Дараа нь солонгосчууд барьчихна гээд байсан. Хэн барих гэж байгаа юм, хэнтэй тохирсон юм бүү мэд. Надад ч мэдээлэл алга. Ямар ч энэ станцуудыг барихад багагүй хугацаа орох нь тодорхой. Ядаж л эхлээд ТЭЗҮ нь тодорхой болох ёстой юм.
Хамгийн гол нь Улаанбаатар хотод шинэ цахилгаан станцын ажлыг яаравчлах хэрэгтэй. Ер нь бол тавдугаар цахилгаан станц маргааш биш өчигдөр хэрэгтэй байсан юм. Өөрөөр хэлбэр дөрөв таван жилийн өмнө шинэ цахилгаан станц ашиглалтад орчихсон байх ёстой байлаа. Уг нь манай улс эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөцөө ашиглаж чадахгүй гадны орноос эрчим хүч худалдаж аваад л амьдарч болохгүй. Саяхан Оюутолгой Хятад улсаас цахилгаан эрчим хүч авахаар болж байна. Миний хувьд Түлш, Эрчим хүчний сайд байхдаа зөвхөн дотоодоосоо хангана гэдэг асуудлыг тавьж энэ чиглэлийг хатуу баримталж байсан. Одоо энэ нь өөрчлөгдөж байна.
-Шинээр ашиглалтад орох станц маань ямар хүчин чадалтай байвал одоогийн болон ирээдүйд нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангаж чадах вэ?
-Энэ цахилгаан станцын хүчин чадлыг 450 мВт, 1000 мВт гэх мэтээр янз янзаар ярьж байсан. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 10 гаруй хувиар нэмэгдэж байна. Энэ цахилгаан станцыг барьчихвал дахиад арван хэдэн жил шинэ станц барих боломжгүй болно. Ингээд бодоход 500 мегаватаас доошгүй хэмжээний хүчин чадалтай байх ёстой. Оюутолгой гэх мэт уурхайнуудад эрчим хүч нийлүүлнэ гэвэл үүнээс ч их байх шаардлагатай болох юм.
-Эрчим хүчний хөгжлийн ассосиацийн зүгээс энэ станцыг барих ажилд яаж оролцож байна вэ?
-Бидний хувьд боломжийн хэрээр судалгаа хийх, үгээ хэлэх зэрэг ажлыг хийнэ. Энэ ассосиаци байгуулагдаад удаагүй байна. Саяхан бид Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний олон улсын бага хурлыг зохион байгуулагчаар ажиллалаа. Энэ хурлаар манай говьд маш том хэмжээний цахилгаан станц барьснаар цахилгааны эрчим хүчний сүлжээг бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байна. Гадны орнуудад 1000 мВт-ын цахилгаан станцын хоёр жилийн дотор барьж байна. 1000 мВт гэдэг маань манай орны эрчим хүчний системийн хүчин чадал гэсэн үг шүү дээ. Ер нь асуудлыг нь хурдан шийдээд, шийдлээ гаргачих юм бол энэ цахилгаан станц гэдэг юмыг чинь говьд ч барьж болно. Хөрөнгө оруулагчид ч байна.
Н.Санжаасүрэн