-Иргэдийн хувьд эмийн зохисгүй хэрэглээ ихэсчээ. Эмийн сангууд ч эмчийн жоргүй эм өгчих юм. Энэ тал дээр ямар ажил зохиох төлөвлөгөөтэй байна вэ?
-Эмийн жор бичилтийн стандартыг сайжруулах, мөрдөж ажиллахыг хэвшүүлэхээр зорьж байна. Мөн эмийн зохистой хэрэглээг ухуулж таниулах. Зохистой хэрэглээ гэдэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын болон эм зүйчдийн асуудал биш юм. Энэ бол иргэдтэй шууд холбоотой. Өвчин туслаа гэхэд эмчид үзүүлж жор бичүүлэхгүйгээр эмийн сангаас эм авч нэг үйлчилгээтэй олон эмийг ихээр уух, улмаар эмэнд хордох, эмийн гаж нөлөө илрэх, өвчнөө архагшуулах байдал нэлээд байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсэдийн 60 гаруй хувь нь өвчнөө архагшуулсан байдаг. Өвчин архагших гол хүчин зүйлүүдийн нэг нь эмийн зохисгүй хэрэглээ байдаг.
Эрүүл мэндийн салбараас сургалт сурталчилгааны ажлыг хэвлэлээр дамжуулан хийдэг ч иргэдэд төдий л хүрч чадахгүй байна гэж дүгнэж байна.
Нөгөө талаас эмийн сан эмч нарын бичсэн жороор л үйлчлэх ёстой. Гэтэл жороор олгох эмийг жоргүй өгдөг эмийн сан олон байна. Үүнийг бас жороор олгодог болгох ажлыг хийнэ. Ер нь эмийн сангууд 100 хувь хувьчлагдсан байдаг учраас орлогын хойноос хэт хөөцөлдөх сөрөг үр дагаврууд гарч байна. Тиймээс төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй юм.
-Баталгаагүй эмийн талаар?
-Эм ханган нийлүүлэх байгууллагууд яамнаас зөвшөөрөлтэй, нэг удаагийн лицензтэй эм оруулж ирдэг. Харин ганзага буюу гараар оруулж ирж байгаа эмнүүд ямар ч баталгаагүй. Тиймээс гааль хяналтын байгууллагууд цүнхэнд хийж оруулж байгааг л болиулах хэрэгтэй. Мөн иргэд эмийн сангаас бус иргэдийн гар дээрээс эм авахаа болих хэрэгтэй. Тэгэх л юм бол хуурамч эм багасаад ирнэ. Энэ бол шат шатны байгууллагууд, иргэд бидний хамтын ажиллагааны үр дүнд гайгүй болно.
-Манай эмийн үйлдвэрүүд эмийн зах зээлийн хэдэн хувийг хангадаг вэ?
-Эмийн үйлдвэр 20 гаруй байдаг бөгөөд эдгээр нь нийт эмийн 20-25 хувийг л үйлдвэрлэдэг. Бусад нь дан импортоор орж ирдэг. Гэхдээ импортын эмэн дунд монгол улсын эмийн бүртгэлд нэмэх, эмчилгээнд хэрэглэх сайн эмүүд олон байна. Үүнийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Олон улсад сайн чанартай эм гараад ирчихсэн байтал манайх бүртгэж аваагүй учраас хэрэглээ байхгүй болчихоод байна. Гэтэл иргэд хэрэглэх хүсэлтэй байдаг. Тиймээс энэ бүгдийг зохицуулах хэрэгтэй. Дээрээс нь дархлаа сайжруулах эм болон эмийн нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Зөв хэрэглэвэл эмийн нэмэлт бүтээгдэхүүн хоруу чанар бага боловч хэрэглэхдээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахгүй, хүний амаар “тэр сүлжээний эм сайн” гэж хэрэглэх юм бол бас л эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдал гарч байна.
-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмний талаар?
-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмүүдэд тавих хяналт хууль батлагдсан. Энэ дагуу бид найман дүүрэгт байрладаг 10 эмийн санд энэ төрлийн эмийг худалдах зөвшөөрлийг олгосон. Энэ эмийн сангуудад бид дотоодын хяналтаа тавьж ажиллаж байна.
-Даатгалтай эмийн жороор үйлчилдэг эмийн сангийн хувьд?
-Даатгалтай эмийн жороор үйлчилдэг эмийн сангуудыг 2010 онд 30 байсан бол одоо 95 болсон. Энэ эмийн сангуудад Нийгмийн даатгалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон манай байгууллагаас хяналт тавьдаг.
-Цитрамон гэх эмийг элгэнд муу, эмчилгээнээс хасагдсан байтал манай улсад хэрэглээд байдаг гээд иргэд ярьдаг. Ер нь эмчилгээнээс хасагдсан эмийн жагсаалт хаана байдаг вэ?
-Цитрамон хасагдлаа гэдэг зүйл одоохондоо алга. Ер нь эмийн жагсаалтаас хассан тохиолдолд ДЭМБ-аас албан ёсоор мэдээлдэг. Цитрамон бол өвчин намдаадаг эм шүү дээ. Тиймээс зөв зохистой хэрэглэх нь зүйтэй. Үүнээс гадна өвчин намдаах маш олон төрлийн эм байдаг.
-Элэгний В, С вирүсийг эдгээдэг эм зарж байна гээд л зурагтаар зарлаад байх юм. Гэтэл энэ төрлийн вирүсийг гар дээрээс зардаг эмээр эмчлэх ямар ч боломжгүй байдаг. Иргэдийг хуурч байгаа энэ байдлыг хэрхэн зогсоох вэ?
-Үүнийг л зогсоомоор байна. Иргэд худалдаж авахаа болих хэрэгтэй.
-Хариуцлага тооцдоггүй юм уу?
-Мэргэжлийн хяналтын байгууллагууд илэрснийг нь хурааж авдаг. Захиргааны хариуцлага тооцно. Гэхдээ хүчрэгдэхгүй байна. Сэрэмжлүүлэг болгож хүмүүст хүргэдэг. Даанч иргэд болгоомжилж, сэрэмжлэхгүй байна.
Ярилцсан О.Ариунбилэг